Монгол секс жуулчлалын төв болсныг Солонгосчууд батлав
2013/06/14
Гадныхан монгол эмэгтэйчүүдийн тухай сэтгэл эмзэглэм таагүй мэдээллийг хором тутамд интернэтээр цацдаг болоод байгаа юм. Худлаа гэвэл интернэт рүү ороод “Монгол эмэгтэйчүүд” гэж англиар бичээд үзэхэд болно.
Тэнд өнгетэй өөдтэй мэдээлэл бараг байхгүй. Харин солонгос, хятадуудад биеэ хямдхан үнэлдэг, мөн гадны иргэдтэй гэр бүл болохыг өдөр шөнөгүй мөрөөддөг, мөнгөний төлөө яахаас ч буцахгүй гэсэн утгатай хар бараан мэдээллүүд л хөвөрнө. Иймэрхүү мэдээлэл олон хэл дээр бичигдэн дэвэн дэлхийгээр нэг цацагдаж байгаа учраас сүүлдээ Монгол улсыг маань секс жуулчлалын томоохон төв гэж үзэх хандлага ч ихэсч байгаа билээ. Тухайлбал өмнөд Солонгосын “Intertourism korea.kr ” сайтад энэ талаар маш дэлгэрэнгүй нэг мэдээлэл тавигдсан байв. Энэ мэдээлэлд манай улсад ажиллаж амьдардаг солонгос иргэдийн тухай түлхүү бичсэн боловч ерөнхийдөө монгол эмэгтэйчүүд гадныхантай хэрхэн садарлаж байдгийг тод томруунаар бичсэн байгаа юм. Ингээд тэрхүү материалаас товчлон сийрүүлье.
“Монголд солонгос, хятад ажилчид олон байгаагийн зэрэгцээ секс жуулчлалаар очдог солонгосчуудын тоо сүүлийн үед маш эрчимтэй ихэсч байгаа нь монголчуудын дургүйцлийг төрүүлэх болжээ. Энэ талаар тусгай судалгаа явуулсан “Ханкёре” судалгааны байгууллагынханы үзэж байгаагаар бол Монголд анх 2002 онд солонгос эзэнтэй караоке баар байгуулагдсан байна. Үүнээс хойш ийм баарнуудын тоо тасралтгүй нэмэгдсээр одоо Улаанбаатар хотод 50 гаруй ийм баар ажиллаж байгаа аж. Эдгээр баарны эзэд нь солонгосчууд байх бөгөөд тэдэнд монгол охид ширээний үйлчлэгч нэрээр секс үйлчилгээг далдуур үзүүлдэг байна. Өөрийгөө Пак хэмээн зөвхөн овгоороо танилцуулсан Монголд амьдардаг 35 настай солонгос эр Ханкёрегийнханд “Монголд ирж байгаа солонгос жуулчдын зорилго нь анхнаасаа л тодорхой байдаг. Тийм ч учраас иймэрхүү үйлчилгээ нэмэгдсээр байгаа байгаа юм” гэж ярьжээ.
Мөн Мөнх гэдэг монгол хөтөч “Групп жуулчлалаар ирэгсдийн 70 хувь нь солонгос эрчүүл байдаг. Тэд байгалийн үзэмжийг сонирхохоосоо илүү монгол охидтой зугаацахыг хүсдэг. Монгол охидтой зугаацахын тулд мөнгөө хайрладаггүй” гэж ярьсан байна. Түүнд байсан групп жуулчдын бүртгэлийг үзэхэд Солонгосын нэртэй компанийн ажилтан, эмч, багш, орон нутгийн удирдах ажилтнууд гээд олны танил нэлээд хэдэн хүний нэр тэдэн дунд байжээ. Монголд амьдардаг солонгос хүмүүсийн ярианаас харахад тэнд амьдардаг солонгос эрчүүлийн бараг 70 гаруй хувь нь монгол нууц амрагтай гэнэ. Хэрвээ монгол бүсгүй нь жирэмсэн болчихвол шууд хаяад зугтаадаг байна. Монголд амьдарч байгаа солонгос эрчүүл нь бүгд өөрөөсөө олон насаар дүү охидтой явалдах сонирхолтой байдаг аж.
Энэ талаар Монголд суугаа Солонгосын элчин сайд “2007 оны сүүлээр Монголд 3000 солонгос иргэн байсан бол 2013 оны эхний улиралд энэ тоо 40.000 хүртлээ өссөн байна. Энэ нь Солонгос улсыг зөвхөн секс жуулчлалын дүр төрхөөр харуулах таагүй уур амьсгалыг бүрдүүлж байна. Монголчууд солонгос эрчүүдийг ёс зүйгүй, завхай гэж буруугаар ойлгодог болсон байна” гэсэн байх юм.
Түүнчлэн тэр “Монгол улсын засгийн газар садар самууны эсрэг хуулийг яаравчлан гаргаж, караоке, баар, ресторануудад хязгаарлалт тавьсан нь садар самууны нууц үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ил гарч ирэхэд нөлөөлсөн. Гэхдээ Нууцаар үйл ажиллагаа явуулсаар байгаа баар ресторанууд олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн нь анхаарал татна. Нээрээ ч хотоос зайдуу байрладаг жуулчны баазууд дээр ийм нууц үйлчилгээг байнга явуулдаг гэдгийг солонгос нөхөртэй монгол эмэгтэй хэлсэн юм.
“Ханкёре”-гийнхан түүний зааж өгсөн нэгэн жуулчны бааз дээр явж очсон байна. Улаанбаатар хотоос нэг их холгүй орших уг жуулчны бааз нь жуулчидтайгаа зөвхөн цахим захидалаар харьцан бүртгээд, шууд онгоцны буудал дээрээс тосч авдаг аж. Морь уналгын газар хэмээх нэрээр жинхэнэ зорилгоо далдалсан энэ баазын янхан охидоос жуулчид дуртайгаа сонгон монгол гэрт дураараа зугаацдаг байна. Мөн морь хөллөсөн бүхээгтэй тэргэнд охидтой хамт суун ой, хээр талаар зугаалангаа хүслээ хангадаг байна. Мэдээж үүнийхээ хариуд хангалттай мөнгө өгнө. Монгол охид ихэнхи тохиолдолд бэлгэвч хэрэглэдэггүй бөгөөд жирэмслэвэл үр хөндүүлдэг байна.
Одоогийн байдлаар Монголын нийслэлд мянга гаруй үр хөнддөг эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэ бол санаа зовоох асуудал биш ажээ” гэх мэтээр бичсэн байна. Монгол бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн талаар интернэтэд тавигдсан олон янзын таагуй мэдээллээс ганцыг товч сийрүүлэхэд л ийм байгаа юм. Иймэрхүү мэдээллээс гадна боолын ажил хийхээр Солонгос улс руу мянга мянгаараа очиж байгаа монгол залуус, хэдэн халтар төгрөгийн төлөө солонгос эрсийн өврийг дулаацуулахаар шаагилдан очиж байгаа монгол хүүхнүүдийн тухай саар мэдээ Солонгосын сайтуудаар зөндөө бий. Ганц солонгос ч биш англи хэл дээр, герман хэл дээр, франц хэл дээр, орос хэл дээр гээд олон янзын хэл дээр монгол охид бүсгүйчүүдийн тухай таагүй мэдээлэл хөвөрсөөр л байна.
ЭХ СУРВАЛЖ: НОЦТОЙ МЭДЭЭ