Аялагчдын сонголт “Нүүдэл шорлог”
2015/07/03
Зуны зугаатай өдрүүд эхэлж байна. Иргэд, хөдөлмөрчид ээлжийн амралтаа авч аялал зугааллагад гарч эхэллээ. Аян замын хамгийн амттай хоол бол яах аргагүй шорлог. Тэгвэл “Мах импекс” ХК-ийнхан “Нүүдэл” брендийнхээ бас нэгэн цоо шинэ төрлийг гаргасан нь шорлогийн мах юм.
“Нүүдэл шорлог” оо гахайн болон хонины гэсэн хоёр төрлийн махаар хийсэн байна. Хонины махны хувьд хонины гуяны болон цээжний мах юм. Амталгааны хувьд үйлдвэрийн аргаар дарсан бөгөөд давс, сонгино, перц, “үнэрт ургамал” гэдэг амтлагч орсон гэж тус компанийн технелогич Ц.Цэрэнлхам ярьж байв. Дээрээс нь Монгол Улсын шаардлагыг бүрэн хангасан, стандартад тэнцсэн мах гэнэ.
“Нүүдэл шорлог”оо шорлоод л шар!
“Мах импекс” ХК ийн энэхүү шорлог нь яг өдийд бол ёстой л цаг үеэ олж мэдэрсэн бренд бүтээгдэхүүн юм. Учир нь 7 сараас 8 сарын сүүлч хүртэл Монголчууд эх орныхоо өнцөг булан бүрээр ах дүү хамаатан садан, найз нөхөд, хамт олонтойгоо аялж амарцгаадаг. Аялалд гарахаасаа нэг өдрийн өмнө махаа худалдан авч шулж хэрчиж, хувааж байгаад гэрийн аргаар дардаг. Давс, ферц, сонгино гээд л байгаа амтлагчаа холин байж дардаг учраас мах нь бага боловч амт орсон байдаг ч хатуу хэвээрээ байх нь энгийн үзэгдэл. Харин “Нүүдэл шорлог” амт чанарын хувьд ч ванлий дээр нь маш зөөлөн гэдгийг хэлэх байна.
“Мах импекс” ХК-ийн “Нүүдэл шорлог”-ийг сонгоцгооё!
Нэг шорлогоос 15 ширхэг мах гарна. Жигдхэн хэмжээтэй савалсан учраас нэг хэсэг нь түлэгдээд, нөгөө хэсэг нь түүхийрээд байна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр хэрэв та аялалд гарахаар шийдсэн бол “Мах импекс” ХК-ийн “Нүүдэл шорлог”-ийг сонгоорой.