Таниас хөлс, эвгүй үнэр үнэртэхэд тийм ч таатай бус байх нь мэдээж. Бухимдах хэрэггүй ээ, бүсгүй минь. Үүнийг арилгаж болно.
 
Бүх зүйлийг эхлэхээс өмнө:
Суганы үнэртэй тэмцэхийн өмнө үснээс салсан байх хэрэгтэй. Суганд ургадаг үс нь суганы орчны бактерийг үржүүлэхэд тусладаг. 
 
1.Хулмас гэдэг ер нь юу юм бэ? гэвэл:  Хулмас нь бактери юм. Энэ төрлийн бактери нь их үржихээрээ үнэр гаргадаг учир эвгүй үнэртдэг. Тиймээс хүний хувцасыг өмсөж болохгүй гэдэг нь бактери дамжахаас сэргийлдэг учиртай.
 
За үсээ хусчихсан уу? Сайн байна. Цааш явцгаая. Усанд орохдоо аль болох хүүхдийн савангаар сугаа сайн угаа. Суганд амьдарч буй бактериудыг устгахын тулд үүнийг өдөрт 3 удаа хийх ёстой.  Өглөө, өдөр, орой. Угаасны дараа хуурай даавуун алчуураар ямар ч чийгшил үлдээлгүйгээр арчих ёстой.
 
2. Дараагийн арга бол мөн адил хамгийн сайн арга мөн. Танд давс, нимбэгний жүүс хэрэгтэй. Энэ 2-ыг зуурмаг болтол холиод цэвэр, хуурай суган дээрээ 15-30 минут  түрхээд байлгана. Өдөрт  1 удаа энэ аргыг хийхэд хангалттай. Бага хэмжээтэй байвал зүгээр.