Арьсыг нь өвчсөн харх шиг амьтан хаясан байжээ
2013/06/16
Өнөөдөр манай сайтад нэгэн уншигч мэдээлэл илгээсэн бөгөөд энэ нь арьсыг нь өвчсөн харх шиг амьтны зураг байлаа.
Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрийн 2-58 байрны урд талын дэлгүүрийн хойно энэхүү харх шиг амьтныг хаясан байжээ. Ямар зорилгоор уг амьтныг өвчин хаясан нь тодорхойгүй аж. Хэрэв харх мөн бол эрүүл ахуйн үүднээс ихээхэн бохир амьтанд тооцогддог. Харин үүнийг хүнсэндээ хэрэглэх байтуйгай нүдэнд харагдах нь ч ховорхон байдаг.
Ямартаа ч арьсыг өвчин хатаж хорчиймон харх шиг энэ амьтан гудамжинд хаясан байх нь тэрбүр харагдаад байдаггүй билээ.