Аваргууд маргаан гаргавал хариуцлага тооцно
2015/07/10
Түрүү жилийн наадмаар эхэлсэн бөхийн маргаан өнөө жил хүртэл үргэлжилж хэвлэлийн бага хурал, ерөнхийлөгчийн үгийг сонссон дуулиантай үйл явдал өрнөсөөр байгаа билээ. Тэгвэл өнөөдөр баяр наадмын "Бөхийн салбар хороо"-ноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хэрвээ маргааш бөхийн эрэмбээс болж элдвийн маргаан гаргавал Үндэсний баяр наадмын тухай хуулийн 7.4.1-нд заасны дагуу хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх гэнэ. Уг хуульд Үндэсний бөхийн холбооны шийдвэрийг эсэргүүцсэн тохиолдолд тухайн бөхийн барилдах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авна гэж заасан байдаг аж.
Баяр наадмын "Бөхийн салбар хороо" Монголын үндэсний бөхийн холбооноос өгсөн тайлбарыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр бөхөд наадамчин олон түмнээ хүндлээд эв найрамдалтай барилдахыг хүслээ.
Зочин · 2015/07/11
sukhbat avaraga ooriin ochuukhen ataa khorsol archaagui ner toriin toloo ****ilj bna.yumand bair suuri gej bdag.mongol olon tumen naadamchin olnoo khundlekhgui zovkhon ooriin ezlekh geed bgaa bair suuriniikhaa toloo ingej uvaigui ****ilj bolokhgui.khotol tumneeree saikhan naadaarai
Зочин · 2015/07/10
Допингтой холбогдсон ёс зүйгүй аврага ер нь аврагаараа л байх уу. Юун зүүн барууны магнай вэ. Ёстой ичээч гэхэд ч багадамаар юм.
Зочин · 2015/07/10
ийт зүйл ярихаасаа бөхийн холбоо ичих хэрэгтэй энэ жил ингэх л байсан юм бол ноднин наад асуудлаа эхэн дээр нь шийдэхгүй яасийн . өмнө нь зүүний манлайд гаргачихаад хойтон нь өөрлөнө гэдэг ёстой тэнэг хэрэг сүхбат аваргын зөв шүү дээ