“Богда Холдинг”-ийн Х.Идэнбаярыг Тагнуулынхан шалгаасай
2013/06/16
Үндсэн хуулиар олгосон эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүний эрх арчигджээ, хотын дарга аа. Байсхийгээд л чих халууцуулам асуудалд орооцолддог барилгын салбарт хариуцлагагүй, хатуу чихтэй, том толгойтой компанийн жагсаалтыг “БогдаХолдинг” гэх хятадын 70 хувийн хөрөнгө оруулалттай компани үргэлжлүүлсээр байна.
“Хүний хүн бол хүний л хүн байдаг юм байна. Энэ компанийн эзэн гэх өвөрлөгч эр Х.Идэнбаяр өөрийгөө Шинжан, уйгар гаралтай. Би Монгол цустай, Галданбошигтын удмын хүн гэж танилцуулдаг. Гэтэл үнэхээр харь хүний сэтгэхүй, урд хөршийнхний увайгүй байдлаар бидэнтэй харьцсаар өдийг хүрч байна. Тэр бол ганц “Богд-Ар”-ын оршин суугчдыг ч биш манай улсын төр, нийгмийн өндөр албан тушаалтнуудыг бүгдийг нь халаасандаа багтаачихсан тийм л нэгэн.
Хороо, дүүргийн Засаг даргаасаа эхлээд улс төрийн томчуудыг хүртэл өөрийнхөө хүссэнээр хөдөлгөж чадаж байгааг хараад айх юм. Тэр хүн хэзээ, хэний дэмжлэгээр манай улсад иргэншчихэв. Арай ирээдүйн төр рүү минь дайрах тагнуул, туршуул биш байгаа даа. Барилгын салбараар нүүрээ таглачихаад Монгол хүнээс ч дээгүүр эрх мэдэл өвөрлөж суугаа нь сэжигтэй санагддаг юм. Энэ хүн хуулийнхнаас ч дэгүүр жаалах ямар эрх дархтай юм. Учир байж л таарна. Тиймээс л өнөөдрийг хүртэл усандаа автаж сууринаасаа эхлээд нурахад бэлэн болчихсон ийм хорооллыг манайхан харсан ч хараагүй юм шиг, мэддэг ч мэдээгүй юм шиг чимээгүй суугаад нь гомдох юм” гэж “Богд-Ар”-ын 7А байрны СӨХ-ны дарга Б.Шүрхүү учирласан. Үнэхээр ч түүний хардаж байгаачлан “Богда Холдинг”-ийн захирал Х.Идэнбаяр гэж хэн бэ гэх асуултад хариулт олохоор сурвалжлав.
Түүний эхнэрийг Алтанцэцэг гэдэг бөгөөд Өвөрмонгол гаралтай гэнэ. Х.Идэнбаяр эхнэрийнхээ нэр дээр “Сүмбэр-Од” нэртэй компани байгуулсан бөгөөд эхнэр нь мөн л манай улсын иргэншилтэй аж. “Сүмбэр-Од” компани нь “Богд-Ар” хорооллын 4А байрны 24, 27 тоотын таван өрөөг “Монгол Алт” компанид түрээслүүлдэг бөгөөд Нямтайшир гэх эрхэмтэй холбогддог гэдгийг эх сурвалж мэдээлсэн. Зурагаа ч авахуулахаас зайлсхийдэг энэ хүнийг хууль хяналт, тагнуулынхан шалгаад өгөөч хэмээн тус хорооллын оршин суугчдын төлөөлөл хүссэнийг дайя.
Байх ёстой бүхэн байхгүй…
“Богд-Ар”-ынхан ямар учраас гэртээ амгалан тайван амьдарч чадахгүй байгаагаа ч тайлбарлав. Тодруулбал, “Барилгын нийтийн эзэмшлийн шат, шатны хонгилуудыг угааж цэвэрлэх хэрэглээний халуун хүйтэн ус авах мөн цэвэрлэгээнээс гарсан бохир усаа асгах цэг байхгүй. СӨХ-ны ажил үйлчилгээг хариуцаж байгаа ажилтан,үйлчлэгч-жижүүрүүд бие засах газаргүй. Сантехникийн угсралтыг буруу хийснээс 1А байрны 40, 41,15 тоотын дагуух бүх айлуудын хүйтэн усны шугамнаас халуун ус гардаг, 2А байрны 30 тоотын дагуух айлуудын гал тогооны хэрэглээний халуун, хүйтэн усны босоо шугамыг хийгээгүйгээс усаа шууд ариун цэврийн өрөөнөөс зочных нь өрөөний шалан дээгүүр татсанаас болоод шугам цоорсон гэмтэл гарсан тохиолдолд шалны паркетыг хуулан авч засвар үйлчилгээг хийхээс аргагүй байдалд хүрчээ. Төсөөлөгдөмгүй энэ зөрчил 4А байранд ч тохиолддог аж. Гэтэл паркетан шалны эвдэрлийн засварыг СӨХ хариуцна гэж ОСАК-оос сууц өмчлөгч нарт танилцуулдаг нь СӨХ-ныг нохойд барьдаг мод болгожээ. Ашгийг нь авчихаад асуудлыг нь СӨХ-ны нуруунд үүрүүлсэн нь “Богда Холдинг”-ийн тарыг таниулж байгаа хэрэг биш гэж үү.
Сууц өмчлөгчид, СӨХ хоёрын хооронд гардаг бас нэгэн гомдол дагуулж маргаан дэгдээсээр байгаа асуудал бол байрны ам.метрийн зөрүү. “Богда Холдинг” компани орон сууцаа худалдаалахдаа ам.метрийг нь худал хэлж илүүгээр бодож тооцоог хийсэн нь иргэдийг маш ихээр хохироож байна гэдгийг байрныхан хэлж байгаа юм. Учир нь айл өрх дулааны мөнгийг хороолол ашиглалтад орсон цагаас эхлэн байнга илүү төлж буй аж.
Мөн “Богда Холдинг” компани байрнуудыг ашиглалтад оруулахдаа Монгол Улсын стандартад нийцэхгүй цахилгааны тоолуурууд тавьсан байдаг бөгөөд үүнээс үүдэн ОСАК, СӨХ хоёрын дунд цахилгааны мөнгө төлөлтөд маргаан үүсч улмаар ОСАК-аас 2.6 сая орчим төгрөгийг СӨХ- өөс нэхэмжилж байгаа аж. Энэ мэт айл өрх, СӨХ-г асуудалд хутгаж өр төлөөсөнд оруулсан “Богда Холдинг”- ийн бантан дуусахгүй ээ. “Богд-Ар”-ын 4А байр зоорийн давхаргүйн улмаас ариутгал хийх газар олддоггүй бөгөөд 7А шиг өмхий үнэр үнэртэж хорхой, шавьж үүрлэж мөөгөнцөрт хана тааз, шалнаасаа идэгдэж эхэлсэн нь оршин суугчдыг гэрээсээ дүрвэхэд хүргэж байгааг аль ч хаалганы цаана аж төрөх нэгэн онцолно. Ийм л харгайгаар тэндхийн хүүхэд хөгшид халдварын
голомтод амьдарч байгаагаар үл барам мөөгөнцрөөс үүдэлтэй бүхий л өвчний үүр болж байна. Тиймээс дан ганц Хотын дарга, Мэргэжлийн хяналт ч гэлтгүй Эрүүл мэндийн яамныханд ч мөн асуудлыг хаяглахыг “Богд-Ар”- ынхан уламжиллаа.
Өрөө төлж дуусаагүй байхад байр нь нурж байгаад харамсаж байна
“Богда Холдинг” компанийн барьсан шиг чанаргүй барилгууд монголд цөөхөн байгаасай гэж хүсэж байна…энэ бол “Богд-Ар”-д оршин суудаг хэнбугайн ч амнаас унах хүсэл. Ийм л нэг хүсэл дор залбирч яваа Б.Шүрхүү гуай, “Онцлон хэлбэл, 7А байрыг зоорийн давхаргүй,карказгүй барьснаас болоод барилгын суурин доогуур байнга бохир, цэвэр, халуун ус алдан улмаар хөрсөнд эвдрэл өгч суулт өгснөөс дээд талын буюу тав, зургаан давхрын айлуудын гадна, дотно хана, тааз нэвт хагарч цууралт үүссэн нь биднийг маш их түгшээж байна. Энэ байрыг авах гэж банкнаас урт хугацааны зээл авсан айлууд цөөнгүй бий. Өрөө төлж дуусаагүй байхад авсан байр нь ийм байдалтай болсноос болоод зарим айл өрх хүнд цохилтод ороод байна. Одоо Идэнбаяр нь энэ байранд ээлжит хуурамч засварыг дахин хийж биднийг хуурах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ 7А байрыг засварлах шийдвэрийг төрөөс гаргасан тохиолдолд бидний 90 айлынхан 100-аас дээш жилээр амь нас, эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгөө ямар нэгэн хэлбэрээр даатгуулж авах болно. Даатгалыг хэн буруутай нь хариуцдаг баймаар байна. Хамгийн гол нь ямар замаар ийм муу хорооллыг Улсын комисс хүлээн авч энгийн дундаж амьдралтай гэгдэх ядуус биднийг хуурч гал голомтоор маань тоглоом хийж чадав аа. Үүгээр ч зогсохгүй тус хорооллын 7А байрны урд талд, 22- ын А байрны хойд талд ,10-ын А,11- ийн А байрнуудын урд хэсгийн газарт дахин барилга барихаар санаархаж хашаануудыг бариад долоон жил шахам боллоо. Манай хороолол бол төлөвлөлт маш муу, олон барилга барьж ашиг олохын тулд ийн барьсан байдаг. Явган хүн машин хоёр нэг замаар явдаг. Хүүхэд тоглох, хөгшид нарлах газрын тухай бодох нь бүү хэл орцноосоо гарахад автын осолд орж болзошгүй аюул биднийг хүлээж байдаг гэхэд хилсдэхгүй. Машин зогсох зогсоолгүй, тиймээс давхар зогсоол ус агаар мэт хэрэгтэй байна. Тиймээс хороолол тойрсон алга дарам газарт дахин чанаргүй орон сууцны барилга бариулмааргүй байна. Идэнбаяр тэргүүтнүүд эдгээр газарт дахин хоёр орон сууцны байр, баячуудын хүүхдүүд хүмүүжих хувийн цэцэрлэг барихаар төлөвлөж байгаа юм билээ. Мөн таван одтой зочид буудал ч барихаар санаархаж байгааг хэлье” гэв. Үнэхээр “Богда Холдинг” мэтийн хүний төлөө гэх зүрх сэтгэлээ гээчихсэн энэ мэт гадны компаниудыг барилгын салбараас арчвал яасан юм бэ. Энэ мэт иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч зоосны нүхээр иргэд рүүгээ харсан бодлого ярьж “Богд-Ар”-ын 500 гаруй иргэний амь насыг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлж орхисон нь өдгөө бултайж эхэллээ. Түй, түй муу ёр ч гэлээ, гал, ус, газар хөдлөлтийн гашуун зовлонг бид сөрж үл чадна. Тэр цагт эрдэнэт хүний халуун амь л хайран байхаас юун мөнгө, юун эрх мэдэл билээ.
buy cialis onli · 2013/07/26
A big thank you for your blog article.Thanks Again. Fantastic.
click here · 2013/07/24
Thanks for the blog post.Much thanks again. Really Cool.
news · 2013/07/13
NwhkZt Im grateful for the article post.Thanks Again. Great.
moldavian news · 2013/07/09
Ns4JTW I appreciate you ***ring this article post.Really looking forward to read more. Fantastic.
Зочин · 2013/06/18
BOGD ARIIN BAIRNAAS HUDALDAJ AVCH BOLHGUI SHUUU IH MUU YM SHIG BNA LEEE.BNGA US ALDANA HANA NI TSUURSAN CH GEH SHIG.ER NI IH MUU BARIGDSAN BARILGUUD YM SHIG BNAL EE.SETGUUL CHI NEREE BICHEECHEEE.
666 · 2013/06/17
Шүрхүүд мөнгийг нь өг Идэнбаяраа
Зочин · 2013/06/17
hunii erh zorchloo gej yarij bgaa shurhuu gedeg hun hudlaa sensaats taraaj neg hun luu dairch doromjolj bgaa ni ooroo hunii erh zorchij bgaa yum bishuu . Asuudliig yarihdaa huniig daramtalj bosoo mongol dayar mongol geh met gazruudaar daramtluulj oir toirnii humuusiig zoduulj daramtluulj bgaagaa yu gej bodoj bdgiig asuumaar bn Yarij bgaa shigee hariutsaj avsan SOH iin ajlaa sain hiimeer yumdaa Sain ajilddag sohuudees ulger jishee avaasai hudlaa yarij hun luu dairch doromjilj yavahaar ooriinhoo tolgoi deerh ovsoo haraasai daa ajilsag ailiin ger tseverhen tuhlag zalhuu ailiin ger zavaan bdag shig Shurhuu guia zalhuu zalhag heruulch avgai lbn daa hudlaa medee medeelel tsatsahaa boloicheeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee ooriig chin harin ***lgadag gazar ni ***lgaasai eniig bichsen setguulch zahailagch 2 gesen huniig doromjlohoo boli ta nariin nugel nudeeree garah tsag irne shuu huniig doromjolj gomdooson humuus hezee ch oodlohgui heden ue ueeereee
ажилчин · 2013/06/17
Би Богд-Ар сангийн ажил хийдэг иргэн байна яагаад ингэж худлаа юм бичээд байгаа юм бэ? Юу гэж ийм барилга баригдаж улсын комисс хүлээж авдаг юм бэ? Одоо баригдах барилга дээр СӨХ нь мөнгө нэхээд өгөхгүй гэхээр нь Шүрхүү гэгч сэтгүүлч хөлслөөд нэтээр худлаа юм бичээд байх юм даа
зочин · 2013/06/17
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь 4 дэх засаглал гэж явдаг. Хүнийг хэн ч биш болгож эсвэл од ч болгож болдог. Одоо Богд-Ар хороололд нэг барилга баригдах гээд бөөн хэл ам болоод байгаа СӨХ нь мөнгө өгөхгүй болохоор нэтээр худлаа юм бичээд байгаа юм биш үүСэтгүүлч хэдэг төгрөг авчихсан юм бэ? урьд нь бас юм бичээд байсан нэрээ бичээчээ сэтгүүлчээ.