Нэгэн бөхийн гэргийн захиа: Харамсмаар, гомдмоор, үзэн ядмаар наадмууд, барилдаанууд үргэлжилсээр л
2015/07/13
“…Би бөхийн гэргий… Гэхдээ улсын цолтных биш. Ажил амьдралаа залгуулж, бэлтгэл хийж, бөхөд дурлан амжилтын төлөө зүтгэж яваа жирийн л нэгэн аймгийн цолтны гэргий. Харамсмаар, гомдмоор, үзэн ядмаар наадмууд, барилдаанууд үргэлжилсээр л… Үр дүнд нь бөхийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж буй мөнгөгүй, танилгүй, бөхийн удамгүй гэх залуус хохирсоор л…
Улсын сайхан цолтонууд, удамт сайхан бөхчүүд, “ухаант” тэр дарга, удирдагч, тэр хүмүүсийн монгол бөхийн хөгжилд хувь нэмэртэйг үгүйсгэхгүй ч, эрэмгий дайчин, эрэлхэг бардам, элдэв муу санаагүй ээжийнхээ бор залуус л энэ бөхийг чинь хөгжүүлж байна.
Найраа гэдэг зүйлээ наян зүйлээр хийж, 70 настай өвгөд дөрөв даван мушилзаж, багш нэрт бараан доторт мөнгөөс өөрийг мөрөөдөхөө больсон хэсэг бусаг хэцүү нөхөд аймаг сумын наадмыг хиртүүлж, булингартуулж явах юм.
Шавь гэсэн нэрээр шаардсан бүхнээ хийлгэж, давах мэхийг нт заахын оронд үнэмшилтэй унахыг сургаж, хэтэвчийг нь харж хэрхэхээ шийдэж, хэдэн хоногийн өмнөөс л хэн хэн цолонд хүрэхийг хэдүүлээ тойрч суугаад ханцуйн дотроо наймаалцчих юм.
Хагас цалингаа хасуулан байж бүтэн жил хийвч шинжилгээнд илэрдэггүй шинэлэг бүхнийг шивүүлж суудаг шинжлэх ухаанч хүмүүсийн хаана ч хүрэхгүй бололтойдог шүү.
Наранд борлосон хөөрхөн царай, намайгаа дэрлээд унтах тайван байдал, шантарч няцахгүй шулуухан зан, уналаа гээд урвайхгүй, давлаа гээд далдайхгүй, даруухан чамайгаа бүр ихээр хайрлах юм.
Ингэж хичээж байхад бурхан гэж байдаг бол ивээх байлгүй. Нэг л өдөр зорьсондоо хүрнэ ээ гэж тэр инээмсэглэлд би огтхон эргэлздэггүй. Миний нүдээр иймэрхүү л байна. Бичих зүйл зөндөө байвч тоож унших нэгэнд товчхон байлгахыг хүслээ. Мэдэх хүмүүс нь мэднэ дээ. Зөвхөн өөрийнхөө нүдээр харж, сэтгэлээрээ мэдэрснээ л буулгалаа. Алдаа оноотой сэтгэгдлээ албадаж танд тулгаагүй шүү…”
Зочин · 2015/07/15
usuhbayar gedeg hyniig batzaya 4 tiish ni 4 dahin unagavaa
Зочин · 2015/07/14
ganbat azjargal nar hudlaa unlaa iim baidald buhiin holboo nuhur naymdorjiin eroolgui shunal hurglee
Зочин · 2015/07/14
naadam ch dee naadam l ymdaa gadaadiinkhan kharaad yu gedeg boldoo tsaaguuraa mungu ugaaj 1 gee khii khuurugduj sergedeggui khiimorioo sergeekh gesen khii khooson khineerkhel.
Зочин · 2015/07/13
uunii toloo l suhbat avraga temtseed ooroo hohirch bna busad bohchuud ni medseer bj l temtsehguiu bolohoor oor yaltai ch bilee naadam ch gej dee jin ihtei udaan hodolgoontei mahnuudiig harj baysah zmdaa 6/n zaluu yaan ter dotoroo suhbat avargiinhaa unen uran goe hurdtai ter ih hetrhii uran medremtei saihan barildaanuud bidnii setgeld l uldej dee bohchuud oorsdoo l temtseh heregtei dee