Барилгын салбарт Чингис бондоос 500-600 сая ам.долларын хөрөнгө зарцуулна
2013/01/18
Засгийн газраас Чингис бондын нэлээд хэсгийг барилгын материалын үйлдвэрлэлийн хөгжилд зарцуулахаар шийдвэрлэжээ.
Тодруулбал, Барилга хот байгуулалтын яамнаас 20 гаруй төсөл, хөтөлбөр санал болгосноос эхний ээлжинд 10 гаруй хөтөлбөрийг хамруулахаар болсон байна. Эхний ээлжинд цемент, арматур, хайрганы үйлдвэрийг хамруулж, аймаг бүрийг хайрга, элсний карьертай, цементийн, зуурмагийн үйлдвэртэй болгох зорилт тавьжээ. Шинээр барьж буй барилгууддаа дотооддоо үйлдвэрлэсэн барилгын материалыг ашиглах нь орон сууцны үнэ буурах нөхцөлийг ч бүрдүүлнэ гэж үзжээ. Тиймээс цемент, арматур, ханын материал, тоосго, хөнгөн, бетонон блок, хуванцар, яндан хоолой гээд 20-иод нэр төрлийн материалыг Монголдоо үйлдвэрлэхээр болсон байна. Үүнд Чингис бондоос 500-600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм байна.