Хадам ээжийнхээ үгэнд орсноос болж нэг өндгөвчтэй болж хоцорлоо
2015/07/18
Би нэг залуутай 3жил гаран үерхэж байгаа юм аа. Эхэн үедээ бүх зүйл сайхан байсан ч хүүхэдтэй болсноор бүгд миний амьдралын гэрэл унтарсан гэж хэлж болно Түүний ээж нь мэдчихээд хүүхдээ авахуул, эрт байна залуу байна гээд бөөн юм болоод би гэж тэнэг за үнэхээр хүүхдээ авахуулсаны дараа надаас салаад явбал энэ надад хайргүй гэсэн үг хаяад явах хүний хүүхдийг гаргаад яах вэ гэж бодоод авахуулахаар болоод авахуулсан юм.
Харин одоогоос яг жилийн өмнө миний бие бүдүүрээд, царай алдаад бүр танигдахын аргагүй өөрчлөгдөж эхэлсэн. Тэрийгээ зүгээр л таргалаад байна даа гээд тоохгүй байж байгаад нэг өдөр л 10 см том уйланхай өндгөвчин дээр минь ургасан байсныг мэдсэн. Ээж аавдаа хүүхэд авахуулж байснаа хэлээгүй тас нууж байсан ч тэр үед л бүгдийг үнэнээр нь хэлсэн. Хүүхдээ авахуулахдаа юм үлдсэнээс болж шархлаад ийм болсон гээд эмч хэлэхэд би яг галзуурах шахсан. Өөрөөсөө бас нэг залуугаас болж хүүхдээ алаад дээр нь өөрөө өвчтэй боллоо гээд л. Том уйланхай болохоор шимэгдэхгүй хагалгаа хийсэн. 2 хоногийн дараа эмнэлэгээс гарах гэж байхад эмч дуудаад уулзсан чинь уйланхай нь том болохоор өндгөвч нь дарагдаад хана хэлбэртэй болсон байсан. Тийм болохоор нэг өндгөвчийг чинь авсаан гэсэн. Тэнэг царайлж хадам ээж болох хүнийхээ үгэнд орж өөрийнхөө гараар хүүхдээ алчихаад, хүүхэдтэй болох үгүй нь ч мэдэгдэхгүй амьтан болж хувирсан. Тэр залуу тийм үед ч хажууд байсан. Байсан ч гэж дээ салаагүй болохоос л байнга завгүй. Бие нь яаж байна гэж өдөрт залгасан болчихоод л таг болдог.
Зочин · 2015/07/19
ээ хүний үгээр үг битгий хийж бай хө ирэх гэж ирсэн амьтныг юунд ад үзнэ вэ хө болох юм болдогоороо л болдогийн хө тэр хүн чамд хайртай байна уу үгүй юу хүүхэд ямар хаамаа байнаа хө хүүхэд гэдэг тэр хөөрхөн амьтан чинь хайрнаас л бүтэж байгаа эд шүү дээ хө зүгээрээ сэтгэлээр битгий унаарай хө бүх зүйл сайхан болно хө