Нэр бүхий 20 байгууллагад цагдаагийн тодорхойлолт олгоно
2013/02/06
Энэ сарын 1-ээс эхэлж цагдаагийн байгууллагын лавлагааг зөвхөн хуулийн дагуу тодорхой хүрээнд олгох Хууль зүйн сайдын тушаал гарсан билээ.
Учир нь, сайд иргэд ажилд орох, виз бүрдүүлэх, банк санхүүгийн болон зээлд хамрагдахдаа заавал цагдаагийн тодорхойлолт авдаг нь хүний эрх, эрх чөлөөг ноцтойгоор зөрчсөн үйлдэл хэмээн үзжээ. Улмаар уг тушаалаар шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн бүртгэл хөтлөх, лавлагаа олгох заавар болон ялтай эсэх лавлагааны тодорхойлолт авах эрх бүхий 20 байгууллагын жагсаалтыг гаргаж, баталсан аж. Үүнд:
1. Шүүхийн байгууллага
2. Прокурорын байгууллага
3. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 5.1.2 болон 5.1.3 дэх хэсэг, долоо, наймдугаар зүйлд заасан албан тушаалд томилох төрийн байгууллагууд
4. СЕХ болон нэр дэвшигч
5. Монголбанк, банк үүсгэн байгуулагч
6. АТГ
7. Санхүүгийн зохицуулах хороо, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх иргэн
8. Шат, шатны Засаг дарга нар
9. Иргэний бүртгэлийн байгууллага
10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага
11. Татварын байгууллага
12. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
13. Шүүхийн шинжилгээний байгууллага
14. Нийгмийн даатгалын байгууллага
15. Шүүхийн шинжилгээний байгууллага
16. Дүүргийн Цэргийн хэлтэс
17. Монголын Өмгөөлөгчдийн холбоо
18. Орон сууц хувьчлах товчоо
19. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллага
20. Гэрээт болон хувийн хамгаалалтын байгууллага
Дашрамд дуулгахад, дээрх 20 байгууллага цагдаагийн тодорхойлолтоо албан бичгээр хүсэлт тавьж авах ёстой гэнэ. Тухайлбал, тухайн байгууллагаас хэн нэгний ял эдэлсэн эсэхийг тодруулах шаардлага гарах аваас ургийн овог, овог нэр, регистрийн дугаар, хүйс зэргийг нь тодорхой бичиж явуулахад болох ажээ.
Эх сурвалж: "Өглөөний сонин"