Эрт өтлөхөөс сэргийлэх “тансаг идээний нууц жор”
2015/07/21
Үргэлж залуу байхын нууц жор нь юу вэ? Тэр нь гарцаагүй ихээхэн хэмжээний антиоксидант шинжийг агуулсан бүтээгдэхүүнээр бие организмыг хангах явдал юм. Бид бүхний сайн мэддэг анарын шүүс, дарс, гүзээлзгэнэ зэрэг нь антиоксидант амин дэмийг агуулж байдаг. Мөн хүмүүсийн өдөр тутмын хүнсний хэрэглээний бүтээгдэхүүнд ч бас агуулагддаг байна. Үүнд:
-Гурилтай шөл-
Доктор Винсон болон Скрандтон их сургуулийн багийнхны судалгаагаар цэвэр гурилан бүтээгдэхүүний антиоксидант чанар нь үйлдвэрлэлийн гаралтай гурилан бүтээгдэхүүнээс 3 дахин их байдаг гэдэг нь батлагдсан юм. Судалгааны үр дүнд цэвэр гурилан бүтээгдэхүүнийг хүнсэндээ үргэлж хэрэглэвэл зүрхний шигдээсээс сэргийлж чадах төдийгүй гурилан бүтээгдэхүүнд цусны даралтыг бууруулах, зүрхний шигдээсээс сэргийлэх үйлдэлтэй карбоны хүчил байдагт хамгийн гол учир байгаа билээ.
-Буурцаг-
Жимс, хүнсний ногооноос ч илүүтэйгээр цэвэр гурилан бүтээгдэхүүнд антиоксидант чанар их агуулагддаг ажээ. Мөн Доктор Марк Брик буурцганд антиоксидант чанар байгаа эсэхиийг судалсны үндсэнд ихээр агуулагддаг гэдгийг нотолжээ. Буурцаг нь хортой генийг устгах, хүний биеийн эрүүл эсийг хамгаалах зэрэг нөлөө үзүүлдэг байна. Түүнчлэг буурцагны өнгө нь бараан байх тусмаа антиоксидант чанар нь илүү сайн байдаг аж.
-Өндөгний шар-
Америкийн хөгшрөлтийн эсрэг судалгааны төвийн мэргэжилтэн Жин Мэйер өндөгний шар дахь лутен нь бууцайн лутенээс илүү хүний биед шингэх нь хурдан гэдгийг тогтоож, өндөгний шарын тосорхог элемент нь хүний биеийн антиоксидант шинжийг сайжруулдаг гэдгийг баталсан байна. Хэдий өндгөнд бууцайныхтай харьцуулахад 4 дахин бага буюу 25 хувийн лутен агуулагддаг ч хүний биед шингэх хурд нь 3 дахин байдаг байна.
-Тараг-
Та тараг уух дуртай юу? Нэг аяга тослог багатай тараг нь чанасан бууцайтай харьцуулахад 25 хувийн био рибофлавиныг илүү агуулдаг. Био рибофлавин нь исэлдэлтийн эсрэг амин дэм биш ч, антиоксидант чанарт идэвхтэй нөлөө үзүүлдэг.
-Эрдэнэ шиш-
Доктор Винсон өглөөний цайны хүнс болох эрдэнэшишийг судалснаар түүнд 2.5 хувийн карбоны хүчил агуулагддагийг тогтоосон байна. Энэ нь бусад тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс ч өндөр аж. Тэрээр попкорнд ийм их карбон хүчил агуулагдаж байгаа шалтгааныг хэт их боловсруулагдаагүйтэй холбон тайлбарлажээ. Мөн боловсруулах явц нь хялбар болох тусам тариан бүтээгдэхүүний антиоксидант амин дэм төдий чинээ их байдаг ажээ.