Би нөхөртэйгээ суугаад 2 жил болж байгаа юм. Тэр өмнө нь эхнэртэй байж байгаад охинтой болсон. Бид хоёр одоо хүүхэдтэй. Гэтэл тэр хуучин эхнэр нь одоо хүүхдээ ав гээд бөөн асуудал үүсгээд байна.

Уг нь тэр эхнэр нь өөрөө хүнтэй суугаад тэрнийхээ хүүхдийг гаргасан. Сургуульд сурдаг болохоор мөнгийн дийлэхгүй байна ав гээд байхым уг нь бид 2 хүүхдийн тэтгэмж өгдөг хааяадаа надаас нууцаар нөхөр маань мөнгө бас нэмж өгдөг байсныг сая мэдлээ.

Одоо хотод орж ирэх болгондоо нөхөртэй минь хүүхдийнхээ талаар ярилцах гэж байна гээд дуудаж уулздаг боллоо. Саяхан ирэхэд нь надтай хамт явсан юм. Тэгсэн намайг хамт явж байгааг мэдээгүй байсан болоод тэгсэн үү тэр хоёр но-той юу намайг харснаа аймаар сэрд хийсэн. Одоо би яавал дээр вэ.