“Хүний хөгжил сан”-гийн мөнгөний үлдэгдлийг энэ сард багтаан олгоно
2013/06/17
“Хүний хөгжил сан”-гаас давхардсан тоогоор 349 мянга 022 иргэн мөнгөө дутуу авсан, зарим нь огт аваагүй байгаа юм байна.
Сүүлийн үед Засгийн газрын 1111 төвд ирж буй санал, хүсэлтийн дийлэнх хувийг уг сангийн мөнгийг хэзээ гүйцээж өгөх талаарх асуулт эзэлж байгаа гэнэ.
Нөгөөтэйгүүр зарим суманд өнгөрсөн зургаадугаар сарын буюу сүүлийн 23 мянган төгрөгийг олгоогүй гэх гомдол гараад буй. Чухам эл мөнгийг яг хэзээнээс эхэлж олгох талаар Сангийн яамнаас тодруулахад “Халамж үйлчилгээний хэлтсүүдээс иргэдийн судалгаа ирчихсэн.
Одоогоор Эдийн засгийн хөгжлийн яам руу шилжүүлчихсэн байгаа. Ямартай ч энэ сарын сүүлээр “Хүний хөгжил сан”-гийн мөнгөө огт аваагүй болон дутуу авсан, бичиг баримтын зөрчилтэй байсан иргэдэд гүйцээж олгоно” гэх хариултыг өглөө.
Хуулинд заасны дагуу “Хүний хөгжил сан”-гийн мөнгө олгох ажлыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд эцэслэсэн. Өөрөөр хэлбэл тэр өдрөөс хойш иргэдэд “Эх орны хишиг” нэрээр бэлэн мөнгө тараахаа больсон юм. Харин “Монгол Улсын бүх иргэнд Эх орны хувь хишгийг тэгш хүртээнэ” гэх заалтаар мөнгөө авч амжаагүй, бичиг баримтын зөрчилтэй байсан иргэдэд нөхөн олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь тэр.
Улмаар энэ оны төсөвт 31.2 тэрбум төгрөг батлуулсан байгаа. Гэхдээ Цагаан сарын өмнө бүх мөнгийг олгох талаар сураг дуулдсан ч харамсалтай нь төсөв улайлттай, гуравдугаар сард бүр -13 хувьтай байсан болохоор энэ асуудлыг энэ оны хоёрдугаар улиралд шийдэх саналыг Сангийн сайд Ч.Улаан хэлж байлаа.
Түүнчлэн өмнө нь мөнгөө ямар ч асуудалгүй авч байтал гэнэт сүүлийн хоёр, гурван сард нь 21 мянган төгрөгийг яагаад өгсөнгүй вэ гэх асуултыг иргэд тавьдаг. Ер нь гадаадад амьдарч байсан болон мөнгөө өмнөх саруудад аваагүй иргэд цөөнгүй байгаа аж. Дашрамд дурьдахад Баян-Өлгий аймгийн Алтанцөгц болон Дундговь аймгийн зарим сумын Хадгаламж банкны дансанд эл сангийн мөнгө орсон атал иргэдэд олгоогүй байна. Энэ талаар “Тийм асуудал байхгүй” гэх хариултыг албаныхан өгч байв. Нөгөөтэйгүүр 2011 онд 33 мянга 117 иргэн, 2012 онд 83 мянга 905 иргэн энэ мөнгийг аваагүй гэх судалгаа гарсан аж.
“Хүний хөгжил сан”-гаас мөнгө олгосноор ажил, орлогогүй, олон хүүхэдтэй айл өрхийн амьдралд том дэмжлэг болсон ч улс орны эдийн засагт сайнаар нөлөөлсөн үү гэвэл үгүй. Эдийн засагчид “Тавантолгойг барьцаанд тавин байж зээлсэн мөнгөө ингэж зарцуулж байгаа нь маш оновчгүй хувилбар. Эцэстээ инфляцийг барьж чадахаа байх вий” хэмээн анхааруулж байсан цаг саяхан.
Ямартай ч манай инфляци бүр 18 хувьд хүрч хөлс, хүчээ урсган байж олсон хэдэн төгрөг нь үнэгүйдэхийн аюул нүүрлэсэн билээ.
Л.Баатархүү
スピングルムーブ サイズ · 2014/09/05
In terms of studying the arrangement, you will want to browse through the operation *****s.スピングルムーブ サイズ http://www.cavecreekcycling.com/
VISCONTI ビスコンティ · 2014/07/14
The brand Dems subjected to Andrea Horwath, at the same time, will endeavour to positively exploit her national counterparts accomplishments, more deeply squeezing your Open-handed boss.VISCONTI ビスコンティ http://www.quintadopedreno.com/
ゴルフ専門店 · 2014/07/01
This will be the stepping stone to the from your behavior situations advised because these teenagers discover copy the very a lot gratifying practices of the peers.ゴルフ専門店 http://www.chergrepo.com/
パトリック新作 2014 · 2014/06/26
Label the lateral side of these weed along with the variety of wear you may be storage within, whose accessories these are generally, and if this bin need to brought back released (okay.パトリック新作 2014 http://www.agreenchurch.com/
cheaplouisvuitt · 2013/06/28
the apparently chilly do***ent who never happiness, almost giggled at the look regarding the pup. cheap louis vuitton s***s http://louisvuittonoutletfeggins.blogspot.com/ females were shocked in addition to stated *** care you accomplish to your child!, cheap louis vuitton s***s http://louisvuittonoutletfeggins.blogspot.com/ and wished to caution monstro.
Зочин · 2013/06/18
ene tgd 12 ond shine torson hvvhdvvdde ogoh boluudaa
Зочин · 2013/06/18
oo ashguideee hurdan l ogood duuschaasai bileedee