Мянган нэгжийн сонгууль
2013/06/17
Иргэдийн саналыг 1000 нэгжээр худалдаж авна гэнэ. СЕХ-нд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Монголын Залуучуудын Холбооноос хүсэлт гаргасан байна.
Энэ хүсэлтэд үүрэн холбооны оператор компаниуд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн сонгогч бүрт 1000 нэгжийг шагнал болгон өгч, гарах зардлыг өөрсдөө хариуцаж ажиллахаар болсон аж. Сонгогчдыг урамшуулах энэ санаачилгыг СЕХ дэмжсэн байна. Үнэндээ Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны дарга Ц.Жадамба өмнө нь АН-ын нарийн бичгийн дарга байсан. Намаа ялуулсныхаа хүчинд тэрбээр Мэдээлэл шуудан, харилцаа, холбоо, технологийн газрын дарга болтлоо дэвшсэн. Тэгэхээр үүрэн холбооны оператор компаниудаас гаргасан энэ санааг Ардчилсан Ерөнхийлөгчийг дэмжүүлэхийг хүссэн санал гэж ойлгож болохоор байна. Харин сонгуулийн саналыг өгдөггүй хамгийн идэвх муутай хүмүүс бол залуучууд байдаг. Судалгааны дүнгээс харахад 18- 35 хүртэлх насны залуусын 20-иод хувь, 18-25 насны 10 гаруй хувь нь л сонгуульд оролцдог гэсэн тоо байдаг. Тиймээс залуусын саналыг 1000 нэгжээр худалдаж авахаар болсон байх. Тэгэхээр санал өгөх өдөр үүрэн холбооны операторууд санал авах байрны гадаа очоод сонгуульдаа ирсэн хүн бүрд нэгж тараана гэж ойлгож болох нь. Мөн энэ бүх үйлдлээрээ залуусыг байнга юм хардаг, горьддог гэж ойлгож буй бололтой. Саналаа өгөхгүй байгаа иргэд чухам юунаас болж сонгуульд идэвхгүй байна вэ гэдгийг харж үзэхийн оронд тэдний утсанд 1000 нэгж өгч хахуульдах шийдвэр гаргалаа гэж үзэх үндэстэй. Ийнхүү иргэдийн саналыг нэгжээр хэмжих нь цаанаа хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжсэн үйл явдал хэмээн хардах нэгэн ч байна. Хардах нь ч аргагүй юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд 15,8 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Харин хүн бүрт 1000 нэгж өгнө гэвэл давхар тэрбум гаруй төгрөг зарцуулагдана. Гэхдээ энэ зардлыг үүрэн холбооны оператор компаниуд өөрсдөө хариуцна гэж байгаа. Мэдээж хэрэг Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц хүрэхгүй бол зарцуулсан 15,8 тэрбум төгрөг хайран болно. Энэ бүхнээс сэргийлж 1000 нэгж тараах гэж байгаа ч иргэдийн саналыг нэгжээр худалдаж авах нь утгагүй юм. Иргэдийн санал 1000 нэгж, шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн үнэ цэнэ ч 1000 нэгж болж байх шиг байна. Бас нэг асуулт байна. Дараа төлбөрт утастай хэрэглэгчдэд 1000 нэгжийг хэрхэн яаж олгох юм бол. Тэдэнд 1000 төгрөг нэмэгдэж орох уу, аль эсвэл 1000 төгрөг бэлнээр өгөх юм болов уу. Ингээд барьцах хүн ч гарахыг үгүйсгэхгүй. Хүн иргэний үүргээ ухамсарлаж сонгуулиа өгөх ёстой ч 1000 нэгжийн төлөө санал өгдөг өчүүхэн нэгэн биш байлтай. Тэгээд санал өгсөн үгүйг үүрэн холбооны операторууд нэгжээр цэнэглэснээр нь хянаад хэн саналаа өгсөн, өгөөгүйг давхар хянах болж байна. Тэгэхээр өнөөх иргэний эрх бизнесийн байгууллагынхны хяналт дор алдагдаж эхлэх нь ээ.
Иргэн бүрийн санал 1000 нэгжийн үнэтэй юм байна. Жил ирэх тусам юмны ханш өсдөг. Дараагийн удаагийн буюу 2016 оны сонгуулийн санал хураалт хэдэн нэгжээр хэмжигдэх бол. Сонгуульд саналаа өгөх нь иргэний үүрэг биш, харин 100 нэгжийн төлөөх наймаа болж байх шиг байна. Ямартаа ч зургадугаар сарын 26-нд мянган нэгжийн Ерөнхийлөгч сонгогдоно.
Зочин · 2013/07/01
say 1000 negjee bi lav avaagvi luivar hiisen bsn songuuliin erunhii horooo gej jinhene taltsuuldag garuud
Зочин · 2013/06/19
Зүгээр л нэгж өгч байгаа болохоос биш АН-д саналаа өгвөл нэгж өгнө гэж хэлээгүй байна ш дээ. Бусдынхаа гаргсан санааг гуйвуулж байх юм аа. Энэ бол дэмжмээр гоё санаа байна залуус саналаа заавал өгөх хэрэгтэй.
Зочин · 2013/06/18
zov sh dee. humuus idevhtei sanalaa ogno geheer zarim humuus n aigaad bgaamuu daa.
Зочин · 2013/06/18
ochij sanalaa ugch baigaa zaluuchuud hend uguhuu uursunuu shiidne sh dee utgagui yum bichihiin, irtsiig ne********* ajliig hiiheer eserguutseed irts ***ruulah ajil***** hiih yostoi yum uu h****aa yum be, songuuliin erunhii horoonii uureg irtsiig ne********* ajil hiih sh dee
Зочин · 2013/06/17
ИДЭВХЖҮҮЛЭХ АЯН НЬ УГ НЬ ЗӨВ Л ДӨӨ. . . ИРЦ ХҮРЭХГҮЙ БОЛ ХЭЦҮҮ ШҮҮ ДЭЭ