Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
2015/07/25
1. ” Явья, чамайг зөндөө хүлээлээ ” гэж уцаарлахын оронд ” Гараандаа, анхаар… марш! Гүйгээд! ”
2. ” Наадахаа идэхгүй бол амттан өгөхгүй шүү! ” гэж сүрдүүлэхийн оронд ” Энэ жаахан котлетыг идчихвэл оронд нь нэг гоё амттай юм чам руу нисээд л ирнэ дээ
3. ” Аяга тавгаа хураа! ” гэж захиргаадахын оронд ” Хэрэв чи шидтэн байсан бол ширээгээ агшин зуур цэвэрлэчих байсан даа ” хэмээн мөрөөдөнгүй хэл. ”
4. ” Надад битгий дараа болоод бай! ” гэж хөөхийн оронд ” Чи цаанаа жаахан тоглож бай. Намайг завтай болохоор хоёул мини-баяр хийе ”
5. ” Битгий маяглаад бай, тэр футболкийг чинь угаагаагүй байгаа, энийг өмс ” гэж үглэхийн оронд ” Хараач, энэ нөгөө хүн аалзтай футболканы чинь хамаатан нь шүү дээ, хоёул өмсөөд үзэх үү ”
6. Улиг болсон ” Одоо унтаач ээ! ” гэхийн оронд ” Чамд хөнжлөөрөө хучих сонин арга зааж өгөх үү? ”
7. ” Алган боов амсах гээ юу? ” гэж заналхийлэхийн оронд ” Нэг хүн чих хүзүүгээ хүйтэн усаар угаалгах гээд байна, чухам хэн гэдэг нь сонин байна ”
8. ” Үгэнд ороод өгөөч ээ! ” гэж аргаа барахын оронд ” Хөөе, хараарай. Муухай ааш явж байна. Чам руу үсрээд орчих бий дээ, бариад аваарай ” гэж хашгир.
9. ” Хичнээн удаа хэлүүлэх гээв? ” гэж уцаарлахын оронд ” Нэг нууц мэдээ дамжуулъя. Сонсоод давтаад хэлээрэй. ” гэж нууцлаг маягаар шивнэ.
10. ” Гараа угаасан уу? ” гэж улиглахын оронд ” Чиний гар угаасан ус тас хар өнгөтэй гарна даа, мөрийцөх үү? ”
battsesteg · 2015/07/26
vneher zov yum bh