Санамсаргүй тэврэлдэж зургаа авахуулна гэж байх уу
2015/07/25
Манай нөхөр хамт ажилладаг хүүхэнтэйгээ 3 жил явалдаад баригдсан юм. Надад одоо огт харилцаагүй гэж байгаа. Гэсэн хэдий ч ажил дээрээ байнга хамт байдаг. Баяр, арга хэмжээн дээрээ бас л цуг үргэлж тэврэлдэж зургаа авахуулсан байхыг нь би хамт ажилладаг хүнийх нь фэйсбүүкийн зургаас нь харсан. Баримт болгоод зургуудийг нь хадгалчихсан байгаа тэхээр тэр 2-ыг ажлынхан нь хүртэл мэддэг болж таарч байгаа юм. Би тэгээд саяхан шөнөөр алга болоод ирэхээр нь тэрийг нь үзүүлтэл надад гар хүрч уурласан би яахаараа ажлынхаа эмэгтэйг зүгээр санамсаргүй тэвэрч зургаа авахуулж болдоггүй юм гээд л намайг алгадсан. Одоо миний дургүй хүрээд хүүхдээ бодоод юу ч ярихгүй байгаа.
Би уг нь түүнээс тайван амгалан амьдралыг л хүсч байна. Ийм сайхан амьдрах гэж айлын охиныг авчихаад яагаад эрчүүд өөр бүсгүйтэй ангалзаж бидний эрхийг боож хааж гадуурч гаргахгүй байдаг байна аа тийм л байсан бол хүнтэй суухгүй байх хэрэгтэй. Энэ гэр бүлийн хуулиа илүү чанга болгомоор юм.
Ширчин · 2015/08/03
Чиний амьдрал зөвхөн чиний гарт шүү дээ. Хэнд ч, нөхөртөө ч чиний хувийн эрх, эрх чөлөөг боож боогдуулахыг бүү зөвшөөр. Бие даасан байдлаа бүү алд. Бас өөрийн гэсэн ажилтай, тогтмол орлоготой, эдийн засгийн хувьд нөхрөөс хараат бус байх эмэгтэй хүнд маш чухал. Тэгж байж л чи тэр залууд дээрэлхүүлэлгүй, өөрийнхөөрөө амьдрах эрхтэй байна шүү дээ. Эмэгтэй хүн бага ч гэсэн өөрийн мөнгөтэй бай гэж эмээ маань захидаг байж билээ. Би энэ зарчмыг ягштал баримталдаг. Сул дорой байх хэрэггүй. Ээжээрээ, ааваараа зодуулж өсөөгүй байж хаа байсан хар элгийн юманд зодуулж амьдарна гэдэг хүн болоод амьдарч байгаа хүний чинь хувьд гутамшигтай санагдахгүй байна уу? Өөртөө итгэ. Өөрийнхөөрөө амьдар. Яс юман дээрээ эмэгтэй хүн, эр хүнд таалагдах гэж амьдрах гэсний хэрэггүй. Харин ч чамайг алдчихгүйн тулд өөрөө хичээж амьдрах хэрэгтэй. Тэгэхгүй гэвэл наад залуугаа хая. Солих, сайжруулах боломж олгосонд баярлалаа гэж хэл!!! Амжилт хүсэе!
Зочин · 2015/07/31
hunii nuhurtei tevreldej zurgaa avahuuldag medrel huuhnuudiig eruusuu oilgodoggui,geriin humuujilgui naad tsaadhaa eejeeree zaalgaagui yavdaltai huuhnuud l bdag shd.hunii amidral ger buliig hundetgeh heregtei shd,negent l hamt ajilladag hun chin ger bulteig n medej bga,iim tohioldold zugeergui l bdg umda.ghde door n orood hevtej bgaa n 1udaagiin heregsel uruvdmuur.
Зочин · 2015/07/25
oortoo archaatai bai shuud salaad taivan amidar chini l amidral shuu dee huuhen mini