Сайн байна уу?  Миний захидлыг нийтлэхдээ нэрийг маань нууцалж өгөөрэй гэж хүсмээр байна.   

Би  нөхөртэйгээ  жил гаран үерхэж байгаад нэг гэрт орсон юм.   Дундаасаа  хоёр охин, хоёр хүүтэй болсон.  Амьдрахын эрхээр  нөхөр  гадагшаа явж, би энд хүүхдүүдээ хараад үлдсэн юм.  Тусдаа  5 жил амьдарсан. Нөхөо хэдийгээр өөр хүнтэй суулгүй бидэндээ эргэж ирсэн ч гэсэн мөс шиг хүйтэн, хайр халамж  гэдэг зүйлээс  хөндийрчихжээ.   Орондоо хүртэл өөрийгөө болгочихоод унтаад өгнө.  Үг үйлдэл бүр нь нэг л хөндий, айлд байгаа юм шиг хүйтэн.  Дээрээс нь хүүхдүүд шуугилдахаар загнаад  зоддог боллоо.  Намайг хүртэл  чи зүгээр сууж байгаад л мөнгөөр тоглосон гээд л үглээд загнаад байх юм.  

 Уг нь нөхрийг байхгүй таван жилд би гар урлалаар сурч шүр сувдаар  юм хийж,  эсгийгээр тавчик хийж, дээл тэрлэг оёж  зардаг байсан. Тэгэхгүй бол нөхрийн явуулсан мөнгө хаанаа ч хүрдэггүй байсан.   Эргэж ирэхэд нь арай гэж амьдралаа босгож байхад  намайг өөрөөс нь мөнгө нуусан гээд  хэлэх хэлэхгүйгээр  аашлах юмаа.  

 

Ингээд  байгаа хүнтэй яаж харьцах ёстой вэ? Тусдаа  амьдраад хатуужиж өөр болсныг мэдэж байгаа ч,  яаж  хуучин шиг нь болгохоо мэдэхгүй байна.  Надад туслаарай.