Төсвийн алдагдал 534.9 тэрбумд хүрч, чанаргүй зээл нэмэгдэж байна
2015/07/28
Манай улсын эдийн засаг хүндэрч, үүнийг дагаад иргэд зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн байна. Үүнийг дараах тоон судалгаа харуулж байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны 2 дугаар улирлын гүйцэтгэлийн мэдээгээр тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 84.1 хувийн, нийт зарлага 72.3 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 534.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 716.3 тэрбум төгрөгөөр бага гарлаа. Нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөөний гүйцэтгэлийг орлогын төрлөөр авч үзвэл, Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого татварын орлогоор 88.7 хувь, татварын бус орлогоор 11.3 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй байна.
Харин иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны эхний 2 улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувь буюу 354.3 тэрбум төгрөгөөр өсч, 11.9 их наяд төгрөг боллоо. Гэвч зээлийн өрийн үлдэгдэл нь өнгөрсөн сартай харьцуулахад 1.8 хувиар буурсан байна. Зээл олголт ийнхүү буурахад хугацаа хэтэрсэн зээл өмнөх оны мөн үеэс 38 хувь, чанаргүй зээлийн хэмжээ 36.5 хувиар өсч, хэвийн зээл 6.4 хувиар буурсан нь тус тус нөлөөлсөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийг бүтцээр нь авч үзвэл хэвийн зээл 88.5 хувь, хугацаа хэтэрсэн зээл 5.0 хувь, чанаргүй зээл 6.5 хувийг тус тус бүрдүүлж байна. Чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн саруудад нэмэгдэж, энэ оны эхний 2 улирлын байдлаар 773.9 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх хувь 6.5 болсон нь иргэдийн эзэмшиж буй чанаргүй зээлийн хэмжээ өмнхө оны мөн үетэй харьцуулахад 2 дахин өссөн, мөн хувийн хэвшлийн чанаргүй зээлийн хэмжээ 30 орчим хувиар өссөнтэй холбоотой байна.
Тэгвэл чанаргүй зээлийн статистикийг ҮСХ зурагласан байх юм.
Өнөөдөр Монгол улсын засгийн газрын гадаад өр 9,914,533,609,796.12 төгрөг, дотоод өр 3,768,407,835,368.61 болоод байгаа бөгөөд нийт өрийн хэмжээ 13,682,941,445,164.70 төгрөг болоод байна. Энэ нь манай улсын эдийн засаг улам уруудаж байгааг гэрчилж байгаа юм. Уг нь хаана хаанаа бодолцоод, амралтаа, улс төржилтөө болиод ажлаа хийвэл улс орон ингэж таргтагтаа тулахгүй л байх. Хэн хэн нь бодох л асуудал...
А.Баярмаа
хэн ч байсан ... · 2015/07/29
Үнэндээ АН-г сонгосондоо харамсах ч багадаж байна. 2012 онд АН-д Монголын ард түмэн нийтээрэй итгэл хүлээлгэсэн. Гэвч өнөөдөр манай улс төрөөс хамааралтай эдийн засаг үнэхээр авах юм алга. Үүний үр дагавар нь иргэдийн амьдрал болон аж ахуй нэгжүүдийн чадавхи буурч нийгмийн байдал өдрөөс өдөрт доройтож байна.
Гэвч АН дараагийн сонгуульд дахин сонгогдох боломжгүй мэдэж байгаа учраас Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулж ахин УИХ-д гарах иргэдийн сонголотоос үл хамаарахаар луйвар булихаагаа хийсээр байна.
Бидний сонголт АН, түүний мэдлэггүй хэнхэг хэдэн залуус л биш шүү.
Зочин · 2015/07/28
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/28
МАН-ыг бид, бидний аав ээж, эмээ өвөө нар хамгийн шударга ариун нам гэж итгэн дээдэлж ирсэн. 1990 оноос өмнө МАХН Монголын бүх хүүхдүүдийг шугам жагсаал хийлгэж, МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байхтун хэмээн байнга тангараг өргүүлдэг байсан. Тэр үед бид МАН-ыг 3 түмэн Монгол хүний толгой г залгисан бузар алуурчин нам гэж мэддэггүй байж дээ.Тэгээд жаахан хүүхдүүдийг хоол ундгүй, цаг наргүй, хүнд хэцүү хөдөлмөр эрхлүүлээд сохор зоос өгдөггүй байсан. Тэгснээрээ Монгол улс хөгжсөн нь хаана байгаа юм бэ? Бидний хамгийн ариун гэж итгэж байсан МАН-ын дарга нар өөрсдөө хагартлаа баяжсан. Ардчилсан намд ч гэсэн цөөхөн амиа бодсон нөхөд байсан. АН-ын дарга З.Энхболд, Дорнод аймгийн АН-ын дарга Цэрэнчимэг нар 2016 оны сонгуульд ялагдахаас ч айлгүй хувиа бодсон, шунахай нөхдүүдээ шахан гаргаж байгаа. Тэр шунахай нөхдүүд нь АН-ыг шинэчлэх хөдөлгөөн гэгчийг байгуулж, Гүндалай мэтийн шунахай хүмүүс өөр нам байгуулаад явж байна. УИХ-ын бие дааагч гурван гишүүн ч гэсэн МАН-ын арга барилаар
Зочин · 2015/07/28
Altankhuyag bolon tuunii hamsaatan boloh oirad durveduud turd bolon deeguur alban tushaaltai bolood mongoliig mini samarch bn daa. Novshnuud.
Отгон · 2015/07/28
одоо ч айж эмээх ээ больж дээ энэ ардчилсан намынханы хийж байгаа үйлдлийн хариу