Сайн байна уу? би өөрийгөө  зүхээд  сууж байна. Та бүхэн надад зөвлөгөө өгнө гэж бодоод бичиж байна.  

Би нөхрөөсөө салаад  одоо хүүхэдтэйгээ 2уулаа амьдардаг. Миний хувьд охиндоо хойд эцгийн гар харуулахгүй гэж боддог болохоор  нөхрөөсөө салснаас хойш  нэг л хүнтэй явалдаж байгаа.   Долоо хоногт нэг удаа уулздаг. Охиноо унтсан хойно гэртээ оруулж өглөө сэрэхээс нь өмнө явуулдаг.  Өөрөө эхнэр хүүхэдтэй болохоор бид 2  тааралдсан ч  танихгүй хүн шиг л байдаг.  Амьдралтайг нь мэддэг болохоор би үймлүүлэхгүйг хичээж өөрийг нь залгахаас нааш би залгадаггүй,  смс бичдэггүй. ФБ дээр ч найз биш. Твиттер дээр л дагадаг.

Одоо уулздаг болоод 2 жил болж байна.  Тэгсэн  эхнэрээсээ уйдаад байна, залхаж байна, над дээр ирмээр байна, хамт амьдаръя гэх боллоо.  Эхэндээ нэг их тоогоогүй ч  сүүлийн үед ахин дахин хэлж, одоо бүүр намайг харддаг болоод байгаа.  Би харгүй болохоор  надад энэ нь таалагдахгүй байна. Бас үнэхээр эхнэрээсээ салчихвал яанаа гэж айж байна.

Яаж энэ хүнийг болиулах уу?  Би сүүлийн нэг сар  утсаа аваагүй, хаалгаа онгойлгож өгөөгүй, ер нь болиулах гээд байгаа юм.  Тэгсэн  бүүр ажил дээр цэцэгтэй ч ирж байх шиг, гэрийн гадаа хонож ч байх шиг.  Би гэж эргүү хүн нэг айлын амьдралыг бусниулчих гээд байх шиг байна.  

 

Яаж болиулах уу? өөр хүнтэй болж байгаа битгий садаа бол гэж хэлж үзсэн уг нь.