Доорхи замуудад засвар хийж байгаа тул түр хаалттай байна
2013/06/18
1. Доржийн гудамж буюу Туул Жин Пангийн уулзвараас зүүн тийш Цайз захын уулзвар хүртэлх 2.8 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэлж, Сансарын аюулгүйн тойргийн хучилтын ажлыг гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар тус тойргоос зүүн тийш Тэргэл төв хүртэлх авто замын хөдөлгөөнийг 6 сарын 21 хүртэл хязгаарлаж, дулааны шугам сүлжээ шилжүүлэх, сувагчлах ажил явагдаж байна. 7 сарын 05-ныг хүртэл Аюулгүйн тойргоос Хил хамгаалах алба хүртэлх 750 метр замын хучилтын ажлыг хийж, замын зорчих хэсгийг нээх төлөвлөгөөтэй. Гүйцэтгэгч: “Беринг” ХХК.
2. Зүүн 4 замаас Офицеруудын ордон чиглэлд БЗД-ийн Тамгын газраас Эскадрилийн хөшөө хүртэлх 300 метр замын урд урсгалыг хааж, хучилтын ажил хийж байна. 7 сарын 09 хүртэл тус замын хойд урсгалд хучилт хийх тул хэсэгчлэн хаана. Гүйцэтгэгч: “Ялгуусан” ХХК.
3. Эскадрилийн хөшөөнөөс Улаанхуарангийн эцэс хүртэлх авто замын хөдөлгөөнийг 6 сарын 20-нд нээхээр хучилтын ажил хийж байна. Он дамжуулан хэрэгжүүлж байгаа гүйцэтгэгч: УБЗЗАК.
4. Сэлбийн хойд гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай байна. Дамжих хавтан, явган хүний замын хавтан, 9 тулгуурын 8-ын цутгалт бүрэн дууссан бөгөөд угсралтын ажил хийгдэж байна. Гүйцэтгэгч: “Мотор сервис” ХХК.
5. Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул ОУХТ-өөс Чулуун-Овооны тойрог хүртэлх 2 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд замын өргөтгөлийн суурь хучилтыг хийсэн. 6 сарын 23-наас 28-ны хооронд урсгал тус бүрээр өнгө хучилт хийнэ. Гүйцэтгэгч “Эрдэнэ зам” ХК.
6. БЗД, 26-р хороо, Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 200 метр авто зам, авто машины нүхэн гарц хийх ажлыг “Туулын гүүр далай” ХХК гүйцэтгэж байна. 6 сарын 25-наас 7 сарын 01-ний хооронд нүхэн гарцны угсралтын ажлыг хийхээр бүтээцүүдээ талбайд татаж байна.
7. Нарны замын баруун хэсэг буюу Төмөр замын Депогийн уулзвараас 10-р хорооллын уулзвар хүрэх 1 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийг “Монгол Сата интернэшнл” ХХК он дамжуулан хийж байна. Борооны ус зайлуулах лоткиг талбайд татаж, явган хүний замын ажил хийж байгаа бөгөөд 6 сарын 23-наас 29-ний өдрүүдэд хучилтын ажил хийхээр төлөвлөсөн.
8. Дунд гол, Үйлдвэрийн гудамжны 4 км авто зам буюу 19-р хорооллын арын авто замын ажлыг “Си Эф Си групп” ХХК гүйцэтгэж эхэлсэн. Замын зүүн хэсэгт Гандийн гудамжнаас Энхтайваны гүүрэн доогуур 500 метр замыг хааж, дулааны 2 компенсаторыг өргөтгөх, цахилгааны шугам сүлжээ шилжүүлэх, сувагчлах, түүнчлэн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Дунд голд тулц бетон хана хийх ажлууд, замын хөрс хуулалт хийгдэж байна. 6 сарын 25-нд хөдөлгөөн нээхээр төлөвлөсөн.
9. Олимп, Гэндэнгийн уулзварыг /Хуримын ордны зүүн уулзвар/ шинэчилж, 4 замын уулзвар болгох ажил 80 хувьтай үргэлжилж байна. 6 сарын 18-нд баруун хэсэгтээ хучилт авна. Цахилгааны 20 кабель шугамыг шилжүүлэн хүчитгэх ажил хийгдсэн. Гүйцэтгэгч: “Ринг роуд” ХХК.
10. 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хувьд Моносын уулзвараас баруун тийш 5 км авто замыг “Тэгшт Плант” ХХК, “Эрдэнэ зам” ХК-ийн түншлэл урсгал тус бүрээр, үлдсэн хэсгийг “Бэрх зараа” ХХК гүйцэтгэж байна. Замын өргөтгөлийн хэсэгт суурь хучилтын ажил хийгдэж байгаа бөгөөд 7 сарын 05-нд замын зорчих хэсгийг бүрэн хүлээлгэж өгөх гэрээтэй.
11. СХД, 3-р хороо, Буяны 2 км авто замыг “Мижид” ХХК хийж байна. Далангийн үе хийгдэж байгаа бөгөөд замын трасст орсон 7 айлын хашааг татах дутуу байгаа юм. Нийт ажлын явц 20 хувь байна.
12. Зүүн салааны 3.6 км авто замыг шинэчлэх, үргэлжлүүлэн 1.2 км авто замыг шинээр барих ажлыг “ОДНД” ХХК 65 хувьтай гүйцэтгэж байна. Замын эхлэл хэсгийн Баруун, Зүүн салааны уулзвараас Зүүн салааны хууичн эцэс хүртэлх 1.6 км авто замын зорчих хэсгийн хучилт дутуу бөгөөд 6 сарын 18-ны 22 цагаас эхлэн уг хэсэгт замын хөдөлгөөнийг хааж, хучилтын ажил хийхээр боллоо. 8 хоногийн хугацаанд хучилтын ажлыг гүйцэтгэснээр замын нийт уртад зорчих хэсгийн ажил бүрэн дуусах юм. Явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил явагдаж байна.
13. Баянхошууны 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийг “Хувай Монголиа” ХХК 85 хувьтай гүйцэтгэж, зорчих хэсгийн ажлыг бүрэн хийгээд байгаа юм. Одоогийн байдлаар явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил хийгдэж байна.
14. Хойд зуслан чиглэлийн 14 км авто зам буюу Дамбадаржаагийн постоос хойш Хандгайт чиглэлд шинэ технологиор гадаргуун боловсруулалт хийж эхэлсэн бөгөөд эхний 4 км авто замын зүүн талын урсгал бэлэн болсон. “ЭСТО” ХХК урсгал тус бүрээр хэсэгчлэн ажил явуулж байгаа тул замын хөдөлгөөнийг бүрэн хаахгүй.
15. Бэлхийн 5 км авто замыг шинэчлэх ажлыг “Оч наран” ХХК, “Үйлсийн зам” ХХК-ийн түншлэл он дамжуулан хийж байна. 6 сарын 20 хүртэл хойд хэсэгтээ хучилт авахаар түр зам гаргаж, хөдөлгөөн хаасан.
16. Сэлхийн чиглэлийн 4.5 км авто замын ажлыг “Пи Си Эф” ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд замын трасст орсон 1 айлын хашаа татах дутуу. Карерын асуудал шийдэгдэхгүй удаашралтай байгаа нь зам барилгын ажилд саад учруулж байна. Хөрс хуулалтын ажил явагдаж байна.
17. Шарга морьт - Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто замын ажлыг “Жэй Кэй Си” ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд 6 сарын 21-нээс эхлэн уулзвараас хойш 900 метр замыг хааж, замын өргөтгөлийн газар шорооны ажил, ус зайлуулах 2 төмөрбетон хоолойн угсралтын ажлыг хийнэ. Уг замын хөдөлгөөнийг 7 сарын 10-нд нээхээр төлөвлөж байна.
18. Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох 500 метр замын ажлыг “Хангайн зам” ХХК он дамжуулан гүйцэтгэж, 45 хувийн явцтай байна. 280 метрт хучилт хийсэн. 80 метрт цахилгааны шугам шилжүүлэх ажил явагдаж байна. Замын трасст орсон 9 объектыг шилжүүлэх шаардлагатай.
19. Хасбаатарын гудамж буюу Ахуйн үйлчилгээний уулзвараас Эх нялхсын баруун талаар Өргөө кино театрын хойгуур 3, 4-р хорооллын эцэс хүрэх 2.3 км авто замын ажил 95 хувьтай үргэлжилж байна. “Хансуун зам” ХХК уг ажлыг он дамжуулан гүйцэтгэж, замын зорчих хэсгийг хучиж дууссан. Одоогийн байдлаар явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил хийгдэж байна.
20. Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.6 км авто замын ажлыг “ЭСТО” ХХК 2014 онд хүлээлгэн өгөх гэрээтэйгээр гүйцэтгэж байгаа юм. Баянзүрхийн товчоо чиглэлээс далангийн ажил, ухмалын ажил болон гүүрийн дам нурууны цутгалт, төмөрбетон хоолойн ажлууд явагдаж байна.
21. Нисэхийн товчоо – Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж, түр зам гарган зам барилгын ажил хийж байна. Ажлын явц 45 хувьтай. Түргэний голын 36.75 у/м засвар хийх гүүрийн захын болон завсрын тулгуурыг хүчитгэж, далангийн дүүргэлт, ухмалын ажлуудыг гүйцэтгэж байна.
22. Яармагийн гүүрнээс Нисэх - Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Эйч Кэй Би интернэшнл холдинг” ХХК он дамжуулан 38 хувьтай гүйцэтгэж байна. Цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийж, 4 км-т хашлага суурилуулсан.
23. Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүрэх 1.7 км авто замын ажлыг хийхээр “Эко тогтол” ХХК гэрээ байгуулсан. Энэ нь өнгөрөгч онд ашиглалтад оруулсан Далан давхрын урдуурх шинэ замын үргэлжлэл болох юм. Эхний 900 метр замыг бүрэн хийж дууссан. Дараагийн 800 метр замын трасст орсон 16 айлын хашаа, байшин, дэлгүүрийг шилжүүлэх шаардлагатай боловч Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хийгдсэн газрын үнэлгээг иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул замын ажил зогсоод байна.
24. 22-ын товчоог хоёр салгаж, Дархан чиглэлд болон баруун аймгууд руу салах чиглэлд Шалган бүртгэх хоёр товчооны байр барих, зам тавих ажил хийгдэж байна. Нэгэн зэрэг 10 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай хоёр товчооны зам барилгын ажил 75 хувьтай явагдаж байгаа бөгөөд “Өргөн говь” ХХК гүйцэтгэж байгаа юм.

Toms Uk · 2013/07/20
A s***s all your co-workers is raving about
nikerunnings*** · 2013/07/15
Gossips in which s***s draws to a close, let me provide the follow-up
MacMakeupWholes · 2013/07/14
makeup was insanely simple in the past, but now its virtually impossible
Immoxbona · 2013/07/11
いくつかのお金を費やす必要は買い物客を呼び込むために提供しています。 繰り返しになりますがまた新しいデザインの数に関しては慰めではないかもしれないです。 例えばそれが何かあれば同様にフラットでそこへ彼も潮(しお)に濡れたなり、すたすた板子(いたご)を引きずって来たhttp://www.lssrj.com/
Зочин · 2013/06/19
garidhuugiin bayrsaihan chingelteigees garahdaa 3*iin uulzbaraas denjiin myngiin etses hurtel zam zasna geed l bdag hudalch huur ym daa.nusaaa tataad l shulganaad l biden deer ireh ue ireh baihaa
Зочин · 2013/06/19
Налайхаас Цонжин болдог руу явдаг замыг засаасай. Гадаад дотоодын хүмүүс авч явахаар Ичиж үхмээр.