АНУ-ын Лос-Анжелес хотноо 2015.07.25-08.02-ны өдрүүдэд  Дэллхийн тусгай олимп зохион байгуулагдаж байгаа. Тэмцээнд манай тамирчид  амжилттай оролцож медалийн тоо нэмэгдсээр байна. 

Өчигдөр л гэхэд

·         Ширээний теннисний холимог төрөлд   Б.Ерөөлт, н.Дөлгөөн нар IV байр

·         Ширээний теннисний холимог төрөлд  Нинжбадам, Бодь-Эрдэнэ нар алтан медаль

·         Ширээний теннисний ганцаарчилсан төрөлд  Б.Ерөөлт  хүрэл

·         Жудо бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд  Энхжмаа  алт,

·         Жудо бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд  Мөнхбаяр мөнгө,

·         Жудо бөхийн  эрэгтэйчүүдийн төрөлд  Тэмүүлэн мөнгө,  

·         Жудо бөхийн  эрэгтэйчүүдийн төрөлд  Мягмарсүрэн  алтан медалийн болзол тус тус хангаад байна.


Энэ удаагийн тусгай олимпт 170 гаруй орны 7000 гаруй тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин багш дасгалжуулагчдын хамтаар оролцож байгаа.

 Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг нийгэм, олон нийтэд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага юм. Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулан зуны болон өвлийн олимпыг хоёр жил тутам зохион байгуулдаг байна.

 

А.Баярмаа