Малчид тушаасан арьс шир тутамд мөнгөн урамшуулал авдаг боллоо
2013/01/18
Монгол Улсын Засгийн газраас 2012 оны зургаадугаар сарын 13-ны өдөр арьс ширийг дотоодоо боловсруулан түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих, түүнчлэн малын арьс, ширийг боловсруулах үйлдвэрт тушаасан малчдыг урамшуулах зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.
Улсын Их Хурал хэлэлцүүлгийнхээ явцад тогтоолын төслийн нэрийг “Малчид, үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” болгон өөрчилж, хамрах хүрээг нь өргөжүүлэн 2012 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа.
Энэхүү тогтоолоор арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж 140,4 тэрбум /нэг зуун дөчин тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрсөн байна. Мөн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох болон хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох, түүнд хяналт тавих журмыг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллах, үйлдвэрлэгчид олгох зээлийн хүүг жилийн долоон хувиас илүүгүй байхаар тооцож олгох, арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэхийг Засгийн газарт даалгажээ.
Түүнчлэн 2013 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн малчин, мал бүхий хувь хүн үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бог малын арьс тутамд 3000 төгрөгийн, адуу, үхрийн шир тутамд 15000 төгрөгийн мөнгөн урамшуулал авах бөгөөд 2014 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн малчин, мал бүхий хувь хүн зөвхөн хоршооны гишүүн болсон тохиолдолд дээрх мөнгөн урамшууллыг үргэлжлүүлэн авах боломжтой аж. Энэ тогтоол батлагдсантай холбоотойгоор Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоол буюу Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулсан байна. Энэхүү өөрчлөлтөөр 2014 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хонины ноос, тэмээний ноосны килограмм тутамд олгох 2000 төгрөгийн мөнгөн урамшууллыг зөвхөн хоршооны гишүүн малчин, мал бүхий хувь хүн үргэлжлүүлэн авах юм байна. Ингэснээр малын гаралтай түүхий эдээр нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээ өсч, арьс ширний салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн өрсөлдөх чадвар сайжирч, ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой хэмээн холбогдох албаныхан үзсэн байна.
buy cialis onli · 2013/07/26
Really informative blog post.Really looking forward to read more. Want more.
buy viagra onli · 2013/07/24
I cannot thank you enough for the blog. Awesome.
news · 2013/07/08
AEnLq1 I appreciate you ***ring this blog.Really thank you! Much obliged.
best social boo · 2013/06/19
L*MXGY I loved your article post.Really looking forward to read more.
best social boo · 2013/06/10
PamF6A Hey, thanks f the blog.Much thanks again. Will read on... http://crk.com/
social bookmark · 2013/06/07
EaaiS2 I think this is a real great article post.Really thank you! Will read on...
qrzncgh · 2013/05/23
zyXGzp eefjuiwyhnhe, [url=http://qeohvbiaxulj.com/]qeohvbiaxulj[/url], [link=http://eqhojjdbzakv.com/]eqhojjdbzakv[/link], http://mqcazdpntqkj.com/