АНУ-ын Лос-Анжелес хотноо 2015.07.25-08.02-ны өдрүүдэд Дэлхийн тусгай олимп зохион байгуулагдлаа. Тэмцээнд манай улсаас 16 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт явсан. Монголын баг тамирчид уг тэмцээнд амжилттай оролцож нийт гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, нийт 11 медалийн эзэн боллоо.

Тодруулбал:

· Монгол улсад анхны медалийг бөөрөнцөг шидэлтийн төрөлд манай тамирчин Б.Тулга хүрэл медаль авсан.

· 100 метрийн гүйлтийн тамирчин М.Даваажаргал мөнгө

· 100 метрийн гүйлтийн тамирчин Б.Номиндарь хүрэл медаль хүртлээ

· Ширээний теннисний холимог төрөлд Б.Ерөөлт, н.Дөлгөөн нар IV байр

· Ширээний теннисний холимог төрөлд Нинжбадам, Бодь-Эрдэнэ нар алтан медаль

· Ширээний теннисний ганцаарчилсан төрөлд Б.Ерөөлт хүрэл

· Жудо бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Энхжмаа алт,

· Жудо бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Мөнхбаяр мөнгө,

· Жудо бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд Тэмүүлэн мөнгө,

· Жудо бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд Мягмарсүрэн алтан медалийн болзол тус тус хангаад байна. Үүнээс гадна манай тамирчид ширээний теннис болон гүйлтийн төрөлд дөрөвдүгээр байрт орж амжилттай оролцсон байгаа.

Энэ удаагийн тусгай олимпт 170 гаруй орны 7000 гаруй тамирчид өрсөлдсөн. Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг нийгэм, олон нийтэд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага юм. Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулан зуны болон өвлийн олимпыг хоёр жил тутам зохион байгуулдаг байна. Дэлхийн тусгай олимпт оролцсон Монголын баг тамирчид маргааш өглөө 11:25 цагт Чингис хаан онгоцны буудалд газардах юм.