Оросын бялуу, кекснүүд үнэхээр амттай байдаг гэдэгтэй та санал нийлэх байх. Тиймээс Оросын нэгэн сайтаас орчуулан шоколадтай бялуу, кекс хийх жорыг оруулж байна. Богино хугацаанд, боломжийн орцоор амттай бялуу хийгээрэй
Орц: - 150 гр масло
- 65 гр какаоны нунтаг
- 200 гр элсэн чихэр
- 2 ширхэг өндөг
- 1 цайна халбага ванилла
- 100 гр гурил
Хийх арга: 1. Печинд цөцгийн тос буюу масло хайлуул. Хайлуулсан тосон дээрээ элсэн чихэр, какао боблон ваниллагаа нэмээд сайтар хутга.
2. Өндөг, гурилаа холиод сайтар хутгаад хэсэг амраа
3. Амраасан гурилан дээрээ 1т бэлтгэсэн зүйлээ нэмээд дахин хутгаад өөрийн дурын хэвэндээ хйигээд шарах шүүгээндээ хийгээрэй
Орц: - 100 гр гурил
- 100гр шоколад
- 100гр элсэн чихэр
- 50 гр цөцгийн тос
- 3 ширхэг өндөг
-1 цайны халбага сод
Хийх арга: 1. Цөцгийн тос, шоколадаа хайлуулаад хооронд нь холино.
2. Өндөг элсэн чихэрээ хооронд холиод уустал нь хутга
3. Өндөгтэй зуурмаг дээрээ гурил бага багаар нэмэн хутга. Өтгөн зуурмаг зуурах хэрэгтэй.
4. Одоо бэлдсэн зуурмаг дээрээ содоо хий. Мөн бэлдсэн шоколадны холимогоо нэмж хутгаад шарах шүүгээндээ хийгээрэй.
Гадуур нь шоколадаар бүрээд өөрийн дуртай чимэглэлийг хийж болно.
Зочин · 2015/08/09
:like