Монголыг ийм ирээдүй хүлээж байна
2015/08/10
Хямралыг хэрхэн даван туулах талаар улс орон бүр өөрийн шийдлийг боловсруулж байна. Мөн бизнес эрхлэгчид ч ялгаагүй төрөл бүрийн стратегиар хямралын он жилүүдийг хэтэвчээ нимгэлэлгүй давах арга сүвэгчлэн суугаа. Энэ үеэр www.tradingeconomics.com сайтад Монгол Улсын эдийн засгийн 2050 он хүртэлх төлөв байдлын талаарх урьдчилсан төлвийг нийтэлжээ. Хэдийгээр ийнхүү судалгаа нийтэлсэн ч энэ бол зөвхөн урьдчилсан төлөв байдал хийгээд гадаад улс орны эдийн засагчдын Монголыг харж буй хөндлөнгийн өнцөг гэдгийг дуулгая. Энэхүү мэдээллийг уншигч танд нэмэлт хачиргүйгээр хүргэе.
Төгрөгийн ханш сулрах уу, эсвэл...
Дэлхийн эдийн засаг, худалдааны макро моделиуд болон шинжээчдийн дүгнэлтэд дурдсанаар энэ улирлын сүүл хүртэл ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1950 төгрөг байх төлөвтэй байна. Харин www.tradingeconomics.com сайтын тооцоолсноор дараагийн 12 сарын турш энэ ханш 2077 төгрөгт хүрэхийг үгүйсгэхгүй аж. Харин урт хугацаанд төгрөгийн ханш 2020 он гэхэд 1775, 2030 онд 1768, 2050 онд 1720 төгрөгт хүрэх талаар эдийн засгийн моделиудад тусгагдсан талаар мэдээлжээ.
ДНБ-ий өсөлт хэдэн тэрбум “ногоон”-д хүрэх вэ?
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ улирлын сүүл гэхэд 12.67 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн дүгнэлтийг Дэлхийн эдийн засаг худалдааны судалгаа болоод шинжээчдийн дүгнэлт харуулж байна. Урт хугацаанд Монгол Улсын ДНБ 2020 онд 15.07 тэрбум, 2030 онд 21.11 тэрбум, 2050 онд 33.19 тэрбум ам.доллар байх төлөвтэй аж.
Тэгвэл энэ улирлын сүүл гэхэд ДНБ-ий өсөлт 4.20 хувьд хүрэх нь. Харин дараагийн 12 сарын турш энэ үзүүлэлт 3.97 хувьд хүрнэ гэж шинжээчид таамаглажээ. 2020 онд Монгол Улсын ДНБ 3.64, 2030 онд 3.65, 2050 онд 3.65 хувиар тус тус өснө гэж судлаачид үзсэн байна.
2020 он гэхэд нэг хүнд 2300 ам.доллар ногдоно
Тус сайтад дурдсанаар энэ улирлын сүүл гэхэд Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1953.34 ам.долларт хүрэх нь. Урт хугацаандаа гэвэл 2020 онд энэ үзүүлэлт 2367.47, 2030 онд 2965.12, 2050 онд 3602 ам.долларт хүрэх магадлалтай аж.
Ажилгүйдэл буурна
Энэ улирлын сүүлчид Монгол Улсын ажилгүйдэл долоон хувьд хүрнэ гэсэн таамаг байна. Харин дараагийн 12 сарын хугацаанд энэ тоо 8.30 хувьд хүрч мэдэх нь. Урт хугацаандаа ажилгүйдэл 2020 онд 7.20, 2030 онд 6.98, 2050 онд 6.98 хувьд хүрэх нь.
Цалин өсөх үү?
Энэ асуултад дээрх судалгаа ямар хариу өгсөн бол. Энэ улирлын сүүлч гэхэд Монгол Улсын дундаж цалин 868 мянган төгрөг байхаар байна. Тэгвэл дараагийн нэг жилд энэ үзүүлэлт 866 мянган төгрөг байх нь. 2020 он гэхэд дундаж цалин 796 мянга, 2030 онд 677 мянга, 2050 онд 543 мянган төгрөг байна гэсэн судалгаа гарчээ.
Инфляц буурна
Энэ улирлын төгсгөлд инфляц 7.83 хувь байна гэж судлаачид үзжээ. Ирэх нэг жилийн хугацаанд энэ тоо 6.10 хувь байх нь. Тэгвэл 2020 онд зургаа, 2030 онд тав, 2050 онд 4.50 хувийн инфляц биднийг хүлээж байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт хэрхэх бол?
Дэлхийн эдийн засаг худалдааны судалгаанд дурдсанаар энэ жилийн сүүл гэхэд Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 16612.88 сая ам.долларт хүрэх нь. Ирэх жил гэхэд энэ тоо 15612.30 сая ам.доллар болох аж. Харин 2020 онд 9333.58 сая, 2030 онд 5971.03 сая, 2050 онд 5961.93 сая ам.долларт хүрнэ гэж эдийн засагчид үзжээ.
Уул уурхайн бүтээгдэхүүн өсөх үү?
Энэ жилийн сүүл гэхэд Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хасах 0.68 хувьд хүрнэ гэж судлаачид үзсэн байна. Ирэх 2020 он гэхэд энэ үзүүлэлт 7.58, 2030 онд 7.58, 2050 онд ч энэ тоо хэвээр байх нь.
Зах зээл |
Одоогийн байдал |
2015 оны III улирал |
2015 оны IV улирал |
2016 оны I улирал |
2016 оны II улирал |
2020 он |
Төгрөг |
1983.50 |
1950 |
1985 |
2058 |
2077 |
1775 |
ДНБ |
12.02 |
12.67 |
12.67 |
13.1 |
13.52 |
15.07 |
1 хүнд ногдох ДНБ |
1900.97 |
1953 |
1958 |
1975 |
1991 |
2367 |
Ажилгүйдэл |
7.40 |
7 |
7.14 |
9.3 |
8.3 |
7.2 |
Цалин |
851.40 |
868 |
871 |
868 |
867 |
797 |
Инфляц |
7.30 |
7.83 |
7.72 |
6.19 |
6.1 |
6 |
Гадаадын шууд хөрөнгө оруулалт |
16606.61 |
16613 |
16114 |
15843 |
15612 |
9334 |
Эх сурвалж: http://www.tradingeconomics.com/mongolia/forecast
Ж.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:
зочин · 2015/08/11
манан хурдан арилаасай
Зочин · 2015/08/11
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/11
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том нам гэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж, баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ. Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын