“Пионер насаа эргэн дурсахуй” гурав хоногийн зуслан
2015/08/11
1980-90ээд оныхон сурагч ахуй насандаа бусдад тусалж, сайн үйлсэд уриалж, пионерын зусланд амарч байсан бизээ. Тэгвэл тэр үедээ эргэн очих сайхан боломжийг “Пионер насаа эргэн дурсахуй” гурав хоногийн зуслан олгож байна. “United Mind” сургалтын төвөөс зохион байгуулж буй уг арга хэмжээ нь өдрийн гурван хоолтой бөгөөд оролцогчдийг уйдаах завгүй байх гэнэ. Тухайлбал, спорт болон хөгжөөнт уралдаан тэмцээнүүд, монита, явган аялал, Жигмэд Тогмод жимс түүх уралдаан, морьтон Монгол, уулын аялал, нэрийн хуудас солилцох танилцах үдэшлэг, Чи жүжиглэж дачхуу?, Хүйс хувцсаа солиод үзэх үү? зэрэг хөгжөөнт ,адал явдал дүүрэн арга хэмжээнүүд ар араасаа шагнал медальтайгаар зохион байгуулагдсаар байх болно.
1980-90-д оны залууст бизнесийн хүрээгээ тэлж, ажил хэргийн хамтрагчаа олохын зэрэгцээ танил-н хүрээгээ тэлж ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ-г бүрдүүлэх боломж олгож байгаа нь энэхүү сургалтын зорилго юм. Чөлөөт цаг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн энэхүү гурав хоногийн арга хэмжээнд JCI олон улсын байгууллагын Монгол дахь Ерөнхийлөгч амрагч залууст “ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ” лекцийг цувралаар хүргэх юм.
8-р сарын 14,15,16 явагдах уг сургалтад бүртгүүлэхийг хүсвэл 9444-4449 , 9971-3953 дугаарт хандаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.