Эрчүүдийн шарыг малтсан эби
2013/06/20
Ээ дээ. энэ эрчүүд үү. Эмэгтэйчүүд хоёр нас хүртэлх хүүхдээ гэртээ хараад цалин авдаг болно, хүүхэд асрах үйлчилгээ, бичил цэцэрлэгийг хуульчилж дэмжинэ, 2-5 насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах санаачилгыг дэмжинэ гэх зэргээр эх хүүхдийн эрүүл мэнд хөгжилд анхаарахаа Ерөнхийлөгч илэрхийлсэн нь зарим нэг эрчүүдийн шарыг малтсан бололтой.
Учир нь гэртээ суугаа эмэгтэйчүүд ихэвчлэн нөхрийнхөө гарыг харж, хоол ундаа бэлтгэж суудаг бол “гэрийн ажил” гэх нэргүй их ажлыг нь хуульчлаад цалинтай болгочихвол эмэгтэйчүүд даам гарна гэсэн болгоомжлол бас эрчүүдэд байгаа аж.
Харин хүүхэд төрүүлж өсгөх үнэгүй хэрнээ асар үнэ цэнэтэй хөдөлмөрийг нь хуульчлан баталгаажуулах тухай анх удаа хөндсөнд нь эмэгтэйчүүд Элбэгээ ерөнхийлөгчид ам сайтай байгаа сурагтай.
zochin · 2013/06/21
bolidoo elbegdorj guai