Хэнтий аймгийн ардчилсан залуучуудын холбоог Ц.Баатархүү тэргүүлнэ
2015/08/12
Хэнтий аймгийн Ардчилсан намын зуны ээлжилт цугларалт энэ сарын 8-10-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Балданбэрээвэн хийдэд амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, намын удирдлагууд болон 18 сум гурван тосгоны 800 гаруй гишүүд дэмжигчид оролцсон юм.
Энэ удаагийн уулзалтад ардчилсан намыг дэмжигч сумдын залуучуудын холбооны удирдлагууд болон Улаанбаатар хот дахь залуучуудын төлөөлөл оролцсоноороо онцлог байлаа. Уулзалт чуулганы үеэр намын дэргэдэх залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын холбоог шинэчлэн байгуулж бүтцийн өөрчлөлт хийсэн юм.
Ардчилсан намын дэргэдэх залуучуудын холбооны тэргүүнд нийслэлийн Засаг даргын орлогч асан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү болон МЗХ-ны Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооны тэргүүн, МЦХ ХК-ийн Лавлах үйлчилгээний төвийн дарга На.Батбаяр нар өрсөлдөж На.Батбаяр санал асуулгад оролцсон залуучуудын 48 хувийн санлыг авсан бол 52 хувийн саналаар Ц.Баатархүү Ардчилсан залуучуудын холбоог тэргүүлэхээр болсон байна.
Уулзалтын үеэр мөн сумдын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнүүд хуралдаж ирэх сонгуульд залуучуудын байгууллага хэрхэн ажиллах талаараа удирдлагуудтай санал бодлоо солилцлоо.
Дашрамд дурдахад, ирэх 2016 оны сонгуульд Хэнтий аймгаас УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, “Цагаан шонхор” холдинг ХХК-ий захирал Ч.Энхтайван нар нэр дэвшихээр болсон байна.
Сэтгүүлч: О.Эрдэнэчимэг
дэмжигч · 2015/08/13
АН-ынхан яахаараа дандааМАН-ынханд хийлгэж байх ёстой юм бэ. Төр барьсан ч хийлгээд, цөөнх болсон ч хийлгээд. Тэд наргүйгээр болдоггүй юм уу
дэмжигч · 2015/08/13
Сайхан ярих нэг өөр, сэтгэлээсээ хийх нэг өөр
Зочин · 2015/08/12
100 ЖИЛИЙН туршлагатай гээд байгаа МАН дээрх хугацаандаа ямар ч гэмгүй 30000 Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол хэл яриандаа Хятад үг их хэрэглэдэг Хятадын эрлийзүүд болгож, хүүхэд багачуудийг нь хоол ундгүй цаг наргүй ажлуулж бүх мал хөрөнгийг дээрэмдэж аваад Оросын угжнаас 1988 онд гэнэт салгаж 1990 онд амаар нь шороо үмхүүлсэн.Монголчууд Ардчиллын буянаар /Е/ паспорттай, хувийн орон сууцтай, малтай, машинтай,газартай Монгол улс 1990 оноос өмнөхтэй харьцуулшгүй өнгөтэй өөдтэй, гял цал болж аврагдсан.Бидний хэдэн үеээрээ хамгийн ариун гэж итгэж хүрээлж байсан цуст алуурчин МАН түүний улаан хамгалагчдын идсэн уусан хулгай луйврыг зөвхөн АН сонгуульд ялж байж хэргийг нь хүлээлгэж шоронд нь оруулсан.УИХ-ын бие даагч гишүүд МАН-ынхнаас ялгаагүй, Монгол улсыг зөвхөн АН л өөд нь татна. ШҮХөдөлгөөн 88583399
АЛТАННУТАГ · 2015/08/12
Хоёулаа л нутгийн мундаг залуус бн. Хамтраад залуучуудаа удирдаад бодлогоо тодорхойлоод явах хэрэгтэй.
Зочин · 2015/08/12
Baatarhuu ahdaa bayar hurgeye
davaa · 2015/08/12
Hamtiin hucheer nutgaa hogjuulj chadah zaluus irsoldson bn. Amjilt
Oyuka · 2015/08/12
Zaluusta amjilt husie.