Бишрэлт зочид буудал  анх 1993 онд дээд зэрэглэлийн зочлох үйлчилгээг Монголд нэвтрүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн сайжруулж,  зэрэглэлээ ахиулан ажилласаар байна. Энэ удаад зочид буудлын өнгө төрхөө шинэчилэн үүд хаалгаа нээж байгаатай холбогдуулан 9 сарыг дуустал 30%-ийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэн хэрэглэгчиддээ бэлэг барилаа.

Өрөөний зай талбай том, саруулхан бөгөөд тохилог байдлыг бүрэн хангасан тул гэртээ байгаа мэт санагдуулахаар тав тухтай байдлыг бүрдүүлжээ. Харин байршлын хувьд Чингисийн талбайгаас 10 минут, улсын их дэлгүүрээс 6 минут, жуулчдын гудамжаас 4 минут алхах зайтай ойрхон төдийгүй томоохон үзвэр үйлчилгээний төв, банкууд төвлөрсөн бүст байрладаг учраас дотоод гадаадын жуулчлал, бизнес уулзалт зохион байгуулахад нэн тохиромжтой.

Бишрэлт зочид буудалд тав тухтай, тансаг байдлаа улам сайжруулан тохижуулж энгийн болон люкс өрөөнүүд тус бүртээ мини бар, 50 суваг бүхий кабелийн TV, өндөр хурдны интернет, 250-300 хүний суудалтай Embassy restaurant & pub, 70-80 хүний суудалтай Ази, Европ хоолны Royal ресторан, 100-120 хүний суудалтай бүрэн тохижуулсан хурлын танхим, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй караоке, VIP биллиард, саун массаж, угаалгын газар гэх мэт цогц үйлчилгээ санал болгож байна.

 

 

 

Хаяг: Тэнгис кино театрын  зүүн талд Бишрэлт зочид буудал

Утас: 11-313784

Facebook хуудас: http://www.facebook.com/pages/Bishrelt-Hotel/699125826882319