Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2015/08/14
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 14. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн Билгийн тооллын битүүн 30. Сугар гараг. Үнэг одтой, 3 хөх мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 5 цаг 53 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.