Монголын эдийн засгийн алуурчид ба араатан улстөрчид
2013/06/21
Монголын эдийн засгийн алуурчид ард түмнийнхээ сайн сайхан амьдрал болон улс орныхоо үсрэнгүй хөгжилийг саатуулжээ. Монголын араатан улстөрчид яг л араатан амьтан шиг зальдаж, сэргэлэнтэж, хуурч мэхлэж, хуйвалдаж, дарамталж, дарангуйлж айлгаж, сүрдүүлж, занаж заналхийлж, хэрвээ эсэргүүцвэл ажлаас хөөж, авгайг нь авч сууж хүүхдүүдийнх нь хувь заяанд нөлөөлж гэр бүлээр нь хамаатан саднаар нь хүйс тэмтэрнэ.
Монголын эдийн засгийн алуурчин компанууд тендерийг зуу зуугаар авцгаана. Тэд хувьчлал нэрийн дор улс орны эдийн засагт хамгийн чухал үүрэгтэй үйлдвэрүүдийг хувьдаа авч устгажээ. Олон мянган хүн ажилгүй болж өнөөдөр мэргэжилтэн болон техникийн ажилчид бас устжээ. Эдийн засгийн алуурчид олон мянган сургууль, олон мянган цэцэрлэг, олон мянган эмнэлэг барих бүхий л мөнгө төгрөгийг хувьдаа авч гадаад дотоодын данс руу шилжүүлж улс орныхоо хөгжлийг зогсоожээ.
Хэрвээ эмнэлэг барих мөнгийг идэж уугаагүй бол олон хүний эрүүл мэнд хохирохгүй олон хүн өнөөдөр амьд явах боломжтой байсан. Хэрвээ цэцэрлэг барих мөнгийг идэж уугаагүй бол олон үрс ингэж гэртээ хоригдож дуу хөгжим сурахгүй сүү тараг уухгүй сульдаа биетэй өсөхгүй л байсан. Хэрвээ боловсролын системийн мөнгийг идэж уугаагүй бол өнөөдөр нэг ангид 30 40 хүүхэд чихцэлдэж хөлс үнэрэндээ мангуурч хичээл хийх биш завсарлахыг хүлээж тарчлахгүй байсан.
Араатан улстөрчид нийгэмд муу муухай зуршил тогтоож залуу үеийг намын гишүүн болгож сүүдэртээ авч явж бөгсөө долоолгож бууны нохой болгож юу ч хийхээс буцахгүй мөнгөний төлөө яахаас ч буцахгүй араатан амьтан болгоцгооно. Үүний нэг жишээ бол Эрүүл мэндийн сайд байсан нэгэн залуу. Тэр хөөрхий.
Араатан улстөрчидийн гайгаар Монгол оронд улстөр устаж жинхэнэ улстөрийн нам гэж үгүй болжээ. Монгол орон төр барих дээд байгууллагаа гэж үгүй болгож чаджээ. Араатан улстөрчид айлгаж сүрдүүлэхийн тулд махан бие нь хөгжиж булчин шөрмөс нь задрах шахсан бөхчүүдийг хүртэл байгууллагтаа элсүүлж бас л айлган сүрдүүлэх ажлаа үргэлжлүүлсээр.
Араатан улстөрчид өөрсдийн хамсаатан эдийн засгийн алуурчидтай нийлж уул уурхайг бүрэн эзэмшиж хүний ой тоонд ормооргүй их хөрөнгө мөнгөтэй болжээ. Тэр мөнгөөр улсын бүх сум багуудыг санхүүжүүлээд цаана аймгийн төв хот суурингуудыг хүртэл бүрэн санхүүжүүлэх боломжтой мөнгө шүү дээ. Гэтэл энэ мөнгө төгрөг гадаадын банкнуудын данснуудад үхмэл хөрөнгө болон царцжээ. Яг л үүнтэй адил эдийн засгийн алуурчид араатан улстөрчидтэй нийлж Монголын ард түмний хөгжил цэцэглэлтийг царцуулжээ.
Араатан улстөрчид төсвийн мөнгийг хүртэл эдийн засгийн алуурчин компануудтай нийлэн идэж ууж улс орноо хөгжүүлэх битгий хэл амьд явахад хэрэгтэй наад захын хүн ардынхаа хэрэгцээнд зориулагдсан мөнгө төгрөгийг хүртэл хулгайлж дээрэмдэжээ. Тэд дээрэмдэж хулгайлсан мөнгөөрөө Өмнөд Солонгосын нийслэл рүү уралдан нисэж очиж ард түмнийхээ үр хүүхдүүдийнхээ хөгжил бойжилд хэрэгтэй мөнгөөр тоглож үрж үрэгдүүлжээ.
Эдийн засгийн алуурчидтай хамсарч араатан улстөрчид уул уурхайн мөнгөөрөө олон өрөөтэй байр худалдаж авч, гадаад орнуудад олон байр байшин эзэмшиж, газар нутаг том томоор нь эзэрхийлж эх орныхоо аль өнгөтэй өөдтэйг өмчилжээ. Тэд хурдан морийг сая сая төгрөгөөр худалдан авцгаана. Тэд үнэтэй бүгдийг ховх сорон авцгаана. Луи Виттон гэж дэлгүүрийн нэг муу ширэн эмэгтэй хүний цүнхийг хэдэн саяар худалдан авч ард түмнийхээ юуг хулгайлж дээрэмдсэнээ гайхуулж хөөрцөглөнө.
Монголын эдийн засгийн алуурчид өөрийн хамсаатан араатан улстөрчидтэй нийлж хэрвээ шүүхээр шийтгэгдэж тэдний гэмт хэрэг баригдвал ямар шоронд сууж хэдэн өрөөнд тансаглаж хамгийн үнэтэй тэжээлтэй хоол идэхээ хүртэл төлөвлөжээ. Тэд шоронгийн өрөөгөө яг л эмнэлгийн эмчилгээний өрөө болгон засуулж эрүүл мэндийн сайдын үргэлжийн хяналтанд байж нартад ч жаргаж нарсанд жаргадаг дээдэс болон хувирчээ.
Араатан улстөрчид Манжийн үеийн хар шар феодалууд болж Монгол орны ирээдүйг харлуулж үр хүүхэд хойч үедээ муу муухайг зориулж өөртөө зөвхөн өөрийнхөө авгай хүүхдүүдэд сайны сайныг зориулж хувиа бодож, мөнгийг цутгуулж үнэтэй бараа овоолж, бялдууч нараар хамгаалуулж шүтэн бишрэгч нараараа нам нэртэй байгууллагуудаа мануулжээ.
Энэ бүгдийг хараад шагшараад долигноод бялдуучлаад магтаад сайрхаад бичдэг сонин сэтгүүлүүд, зурагтын нэвтрүүлгүүд бас л тэдний хам хамсаатанууд. Тэд л тэднийг гааруулж өөгшүүлж давруулж байгаа шүү дээ. Тэдний эсрэг дуу гаргах ганц ердөө цорын ганц сэтгүүлч байна уу. Байхгүй шүү дээ.
Монголын эдийн засгийн алуурчин компаниуд болон энэ араатан улстөрчдийн эсрэг одоо хэн тэмцэх вэ. Тэдний өөдөөс тэмцэх хамгийн зөв арга бол иргэний нийгэм. Монголын бүх иргэд нийлж иргэний нийгэм гэсэн энэ сайхан ардчиллын суурь болдог хамтын тэмцэлээ эхлэж эцсээ хүртэл тэмцэхгүй бол бид зөвхөн гадаадынханы биш өөрийнхөө хүмүүст өөрсдийнхөө өсгөж хооллосон охид хөвгүүдийнхээ боол болж тэдэнд үүрд доромжлуулж дарлуулах нь байна шүү дээ. Үгээ хэлцгээ. Үг хэлэх хамгийн том тэмцэл гэдгийг мартаж болохгүй. Бүү март. Мартвал Монголчууд монголчуудыгаа устгана.
Зочин · 2013/06/25
Зөв зүйл бичжээ.
Зочин · 2013/06/23
elbegdorj bathuu, gansuh, zorigt, baabar, saihanbileg, lu. bold, battulga nar haana bna dutuu l bna daa an namiinhaaaan.
Зочин · 2013/06/23
MAN-MAXN 2 n 15 tolgoitoi atgaaljin xar MANGASnuud bjee
Зочин · 2013/06/23
ODOO ted dursee uurczhilj, dur durs,yarih ni uurchlugdsunees ted harn mashintai, hyyliigh uursdeduu tohiryylan hyyliig tohiryylj bn
Зочин · 2013/06/23
MAN iin tolgoi,AN -n tolgoi gesen jinhene 15 tolgoitoi atgaaljin har mangasyyd eeljilen yraldan idetsgeej bn.ted nuurendee vbag zuujee.ungunduu ard tumenii tuluu gej yaribch yaj ideh be gej gesen yraldaand bie bienee batin idetsgeej bn.MANAN -giin oligarhiyd bie bienee barij idseer tur tsebershih bolobyy? Mongol yls huld nii uregdeh bolobyy? Ted 400 terbym dalloriin OT -n bayalgiig gadniihand ugch mongol ylsaa * terbymiin $ iin urund hiij dahin cuhingis bond nereer ylsaa urund oryylchaad odoo ???ene temtseld ni 7 hunii ami nas
Зочин · 2013/06/23
ediin zasgiin alyyrchidiig ard irgediin nuden deer shuuj caazaar avsygai! Elbegdorj.
Зочин · 2013/06/23
ХVVЕ НААНА ЧИНЬ БАЯРЦОГТ Л НОМЫГ VЗЭЖ НОГООТОЙ ХООЛЫГ ИДСЭН ХVН БАЙНА. ЗОРИГТ , ГАНСVX ,БАЯР , САЙХАНБИЛЭГ, БААБАР, ЛУ.БОЛД, Х.БАТТУЛГА НАР ХААЧИВ. ГОЛ ТVЙЗ НЬ ЭЭБЭЭ ШVV ДЭЭ .....АНДУУРААД БАЙНА ,АНДУУРААД БАЙНА ЖИНХЭНЭ МЭРГЭЖЛИЙН АЛУУРЧИД ЧИНЬ ЭД НАР ЮМ .
Зочин · 2013/06/23
barimttai bichih heregtei, hen henii ard yamar ulsiin yamar company baina? zugeer LV baridag mungutei humuus l ediin zasgiin aluurchin bolchihgui. iluu nariin yumnuud yavagdaj baigaa teriig olj gargahgui iimerhuu taamag hen ch gargaad bichne.
Зочин · 2013/06/22
ЯГ ҮНЭН БИЧИЖЭЭ.ГЭХДЭЭ ТЭДЭНД ДОЛГИНОЖ,РЕКЛАМДДАГ СЭТГҮҮЛ ХҮРТЭЛ БАЙДАГ.БҮҮР АМЬДРАЛААС ТАСАРЧИХСАН,ЗӨВХӨН БАЯЧУУЛЫН ТУХАЙ Л ГАРНА.ӨӨРИЙНХӨӨ БӨНДГӨРӨӨР БАЯЖСАН БИШ,УЛС ОРНЫХОО МӨНГӨНӨӨС ХУЛГАЙЛЖ БАЯЖСАН.ТЭДНИЙГ ШҮҮХ ЦАГ ИРНЭ ГЭДЭГТ ИТГЭЛ ТӨГС БАЙДАГ.