Ж.Отгонбаяр: Ч.Өнөртүвшин намайг утсаар сүрдүүлсэн
2015/08/16
Цахим орчинд Chinggis Unur нэртэй фэйсбүүк хэрэглэгч “хүний наймаачин”, “гаж донтон” гэгдэж, цахим гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгуулахаар охид бүсгүйчүүд нэгдэж байгаа талаар мэдээлэл цацагдаад буй.
Бид баасан гарагт Ч.Өнөртүвшинтэй холбогдож, өөрөөс нь тодруулахад “Ийм муухай нэр зүүчихээд байгаагаа шалгуулмаар байна. Хамтран ажиллах санал тавьсныхаа хариуд нэр төрөө сэвтээлээ. Сурталчилгааны саналыг өөрийг нь өдөж, хоргоож буй мэтээр ойлгож буй охид, бүсгүйчүүдийн сэтгэхүйд харамсаж байна” хэмээж байв.
Харин өчигдөр Ж.Отгонбаяр мөн бидэнтэй холбогдон, мэдээлэл өгөхийг хүссэн юм. Тэрбээр “2003 онд хэсэг Солонгосчууд ирж, 20 нас хүрээгүй монгол охидыг үндэсний хувцас өмсгөн зургийг нь авах нэрийдлээр гэрээ хийсэн байдаг. Мөнгө амлан, гэрээ хийж, гурван өдрөөр хөдөө авч яваад зураг авалтын үеэр нүцгэнээр, биеийг нь спиртээр арчин зураг авсан. Ингэхдээ хөндлөнгийн камераар ёс бус зураг дарж, охидын нэр төрд халдсан маш том хэрэг одоо ч цахим орчинд хуучраагүй байна. Эдгээр зургийг Ч.Өнөртүвшин дарсан юм. Тэдгээр охид энэ зурагнаас болж, гэр бүлээсээ салах, найз нөхдөөсөө ганцаардах, хувийн карьерт нь нөлөөлөх гээд маш их дарамттай явдаг.
Залуу охидын мөрөөдөл дээр тоглолт хийж, өрөөндөө дуудаж, хаалгаа цоожлоод хоёулахнаа үлдэж, зураг дардаг. Улмаар хөх, бөгсөнд нь хүрэх зэргээр элдвээр аягладаг гэсэн мэдээлэл надад маш их ирсэн. Надад маш олон охидоос баримт ирсэн тул энэ хүнийг Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгуулах болно.
Нэмж хэлэхэд хоёр жилийн өмнө Чингэлтэй дүүрэг дээр яг энэ хэргээрээ мөрдөгдөж байсан хүн. 2003 онд хэрэг үүсэж эмэгтэйчүүдийн тэр зурагнаас болж шалгагдаж байсан. Тухайн үед хүний нэр төрд халдсан тухай хууль байгаагүй. Зүйл заалт нь ч байгаагүй. 2007 онд шинэ хууль гарч, хүний нэр хүндийг их дээдлэх олон хуультай болсон. Энэ этгээдийн дарсан шалдан нүцгэн зураг хэзээ нэгэн цагт цахим хуудсаар цацагдаад олон зуун охидын нэр хүндийн асуудал хөндөгдөх вий гэхээс л би маш их айж байна. Над руу залгаад “Чи миний бөгсийг ухаад байвал ална шүү” гэсэн. Гэмгүй хүн тэгж ярихгүй л байх. Даяар Монгол хөдөлгөөн хүртэл энэ залуугийг талаар мэдээлэл надаас нэхэх болсон гэхдээ би тэд нарт өгөхгүй хуулийн байгууллагаар нь явна.
Эцэст нь чи өөрийн гэм нүглээ нууж дарж болно. Чиний гомдоосон олон охин бидэнтэй холбогдож байгаа гэдгийг хэлмээр байна. Бүүр сүүлд нь “Охидуудаа, иймэрхүү хүмүүс олон байдаг. Ямар нэгэн байдлаар сэтгэл санаагаараа хохирсон эмэгтэйчүүд байвал заавал холбогдоорой” гэж хэлмээр байна. Ийм төрлийн хохирогчид ихэвчлэн айж эмээдгээс нууцалдаг. Гэхдээ зориг гаргаад холбогдоорой мэдээллийг тань нууцлах болно”
Б.Оюун
http://time.mn/
Зочин · 2016/10/01
ovoo bosgoogui bol shaagai yun deer suuh ve dee gedeg shig
өнөрөөдөө · 2015/08/17
наадах чинь гаж донтой юм биш үү, зурагтаар гараад байсан шал баруун аймгийн дөрвөд байсан санагдаад байна. үнэхээр тийм бол цагдаагаар шалгуулах хэрэгтэй, нэтээр ингэж нэр төрд нь халдаж болохгүй. хүн юм чинь нэр хүндийг бодох ёстой.
Зочин · 2015/08/16
Or undesgui ym yasan gej bhav dee. Ortoi bolood humuus gomdolloj bg bh
Зочин · 2015/08/16
Uuruu ohin huuhedtei bj ymar ichdegui ym be huuliin baiguullagad ugvul tarna.unen hydaliig ni shalguuli
Зочин · 2015/08/16
bid nar shig harvinn unjsan avgai nart sanal taviltai bishdee ern bol zurag avch mungu l olj bgaa bizdee terend ohiduud buruugar bodod bgain blgui dee
Зочин · 2015/08/16
ohiduud ruu bichdeg shaltgaann ern bol huuhed gargaagui emegtei hun medeej zuragn deer yzesgelenteil haragdiisht
Зочин · 2015/08/16
ene hun zugeerl ajilaa surtachilaad nileed ashig olchih sanaatai suljeeni biznesee reklamdaad bgain bishuu teriign ohiduud uurign uduud bn gej oilgonoo doo
Аз · 2015/08/16
Ямар аймаар юм бэ . Хүүхдүүд гэнэн ш дээ.юу гэж хуураад хичнээн охидууд дотроо айдас тээгээд явж байгаа бол. Энэ маньякийг олсон залууд баярлалаа сайн үйлс дэлгэрэх болтугай .
Зочин · 2015/08/16
14 jiliin umnu 10jiliin montajnii zurag awjiisiin gaj amitan bsiin zurgii chini darii geel ohiduidaaraa bid hed shoolj ineej bilee... Turhuuruu bn da ingeheh ni enuuhend bhoo
Зочин · 2015/08/16
Хуучин кодак гээд газар ажилладаг байхад хэдэн найзуудтайгаа уран сайхны зураг даруулсан чинь амаа хагас аэгай секси хархөх бөгсөө оцойлго гээд мангар юм яриад байхаар нь хаяад гараад ирцгээсийн угаасаа жоохрн гаж донтойн бн лэ
Зочин · 2015/08/16
100 ЖИЛИЙН туршлагатай гээд байгаа МАН дээрх хугацаандаа ямар ч гэмгүй 3 түмэн Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол бичгээ мэдэхгүй, хэл яриандаа Хятад үг их хэрэглэдэг Хятадын эрлийзүүд болгож, хүүхэд багачуудийг нь хоол ундгүй цаг наргүй ажлуулж бүх мал хөрөнгийг дээрэмдэж аваад Оросын угжнаас 1988 онд гэнэт салгаж 1990 онд амаар нь шороо үмхүүлсэн.Монголчууд Ардчиллын буянаар /Е/ паспорттай, хувийн орон сууцтай, малтай, машинтай,газартай Монгол улс 1990 оноос өмнөхтэй харьцуулшгүй өнгөтэй өөдтэй, гял цал болж аврагдсан. Бид далдыг харж чадахгүйгээс хойш УИХ-д хүнээс өөр амьтан сонгохгүйгээс хойш өөрсдийгөө сайн гэж худал ярьж байгаа бие даагчид, бусад хүмүүс биш, өөрсдийгөө 100-гаад жил сайн гэж худал хэлж Монгол улсыг амаар нь шороо үмхүүлсэн цуст алуурчин МАН биш, зөвхөн дарга нарын идсэн уусан хулгай луйврыг сонгуульд ялж байж зоригтойгоор хэргийг нь хүлээлгэж шоронд нь оруулж чадсан АН л өөд нь татна. ШҮХөдөлгөөн 88583399