Номтойбаяр гишүүн шударга, үнэн сэтгүүлзүйд 100 саяыг амлалаа
2013/06/21
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, өөртэй нь холбоотой асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн талаар бид мэдээлсэн.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд сэтгүүлч Б.Отгонбаяртай холбоотой асуудлаар ярьсан бөгөөд өөрөө түүнийг хууль хяналтынхан өгөөгүй гэдгээ мэдэгдсэн. Түүний дараа энэ хэргийн гол “гогцоо” болсон буюу түүнийг маш олон гэмт хэрэг хийсэн хэмээн ярьсан бичлэгээ интернэтэд тавьсан иргэн Б.Батзоригийн талаарх мэдээлэл өгсөн юм. Н.Номтойбаяр анх Батзоригтой 2000 оны эхэн үеэр Багануур дүүрэгт танилцжээ. Тэрбээр надад ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, дагуу холбогдох материалыг нь бүрдүүлээд ир гэсэн байна. Гэвч Батзориг ажилд орохдоо холбогдох материалтай нь танилцахад ял шийтгэлтэй эсэхийг тогтоосон тодорхойлолтыг үзүүлээгүй байна. Учир нь Б.Батзориг тухайн үедээ Монгол шуудан банкинд ажиллаж байхдаа мөнгөний хэрэгт холбогдоод шүүхээр таслуулан тэнсэн харгалзах ялтай байжээ. Гэхдээ Н.Номтойбаяр тэр залууд итгэж, өөрийн туслахаар ажиллуулсан байна. Түүгээрч барахгүй Санхүү эдийн засгийн дээд сургуульд сурахад төлбөрийг ч хүртэл дааж, МАК компанийн Хяналт, шалгалт мониторингийн хэлтэст ажиллуулсан байна. Гэвч тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр Б.Батзориг нь ажиллаж байх хугацаандаа маш олон удаагийн гэмт үйлдэл хийжээ. Н.Номтобаярт хэлэлгүйгээр эхнэртэйгээ нийлж сейфнээс нь 15 мянган евро буюу тухайн үеийн ханшаар 27 сая төгрөгийг авсан байна. Мөн компанийн санхүүгээс миний нэрийг барьж 22 сая төгрөг, найз Б.Батхуягаас нь өөрийн нэрийг барьж найман сая төгрөг авч байсан гээд маш олон удаагийн луйвар хийсэн. Түүгээр ч барахгүй Б.Батхуяг өөрийн дээр байсан автомашины бичиг баримтыг хуурамчаар үйлдэн бусдад худалдаалсан гэх зэрэг гэмт хэрэг үйлдэж байсан тохиолдол цөөнгүй бий гэдгийг ч тэрбээр хэллээ. Түүний нэр дээр хэрэг үүсгэсэн боловч түүний талаарх мэдээлэл цацсан өдөр буюу 2012 оны зургадугаар сарын 26-ны өдөр бичлэгийг тараан, эхнэртэйгээ Монгол Улсаас зугтсан байна. Н.Номтойбаяр энэ талаараа “Би ийм хэрэг хийсэн, хийгээгүй гэж ярихаасаа илүү хууль хяналтынхан үүнийг шалгаасай гэж хүсч байна, шалгачиж байгаа. Гэхдээ шударга бус явдалтай тэмцэх хэрэгтэй гэж бодож байна” гээд шударга бус явдалтай өөрийнхөө аргаар тэмцэхээр шийдсэнээ бас дуулгалаа. Энэ талаараа “Иймэрхүү шударга бус байдалтай тэмцэх ёстой гэж би үзэж байна. Надтай холбоотой болон миний улс төрийн анд, найз нөхөд гээд янз бүрийн байдлаар маш олон хүн иймэрхүү шударга бус мэдээллийн улмаас гүтгэгдсэн. Тиймээс энэ талаар үнэн зөв, шударга мэдээллийг өгч, үнэнийг олж тогтоох шударга иргэнд, мөн хэвлэлийнхэндээ хандаж хэлэхэд хэвлэлийн эрэн сурвалжлах чиглэл нэлээд тэгширсэн гэж би үнэлдэг. Шударга эрэн сурвалжлах сэтгүүлчдээсээ гарах зардлыг үнэлж, ер нь цааш цаашдаа улс төрийн ийм увайгүй үйлдэлтэй хатуухан тэмцэх үүднээс өөрийнхөө санаачилгаар, өөрийнхөө зүгээс 100 сая төгрөг хүртэлх урамшууллыг зарлаж байгаагаа энд албан ёсоор хэлье” хэмээн мэдэгдлээ.
Гишүүний хийсэн хэвлэлийн бага хурлын бичлэгээс
super news · 2013/07/11
JxOLcy I really liked your post.Thanks Again. Cool.
moldavian news · 2013/07/09
OgTqsW Im obliged for the blog article. Want more.
Зочин · 2013/07/01
https://www.youtube.com/watch?v=6AkBraNPgp*
Зочин · 2013/07/01
Өөрийн туслахаар ажиллуулах хүнийг зөв сонгож чадахгүй байгаа хүнтэй юу ярих вэ дээ...Б.Батзориг нь ажиллаж байх хугацаандаа маш олон удаагийн гэмт үйлдэл хийжээ гэж бичсэн байна. Юүгийн хүлээгэд ажиллуулаад байсан юм бол?...Тэгээд ч амьдралд бүх юмыг мөнгөөр шийднэ гэж байхгүй дээ