Би 10 гаруй жилийн өмнө  нэг залуутай үерхэж байгаад  гадагшаа сурах гэж яваад салсан юм. Хүлээнэ гэж байсан боловч эргээд ирэхэд өөр хүнтэй ханилсан байсан л даа.  Тэр хүнтэйгээ  5 жил амьдраад  салсан юм билээ.   Хоёр хүүхдээ нэг нэгээр нь аваад,  бүх хөрөнгөө хүүхдүүдийнхээ ээжид өгсөн.   

Салсан хойно нь  бид  хоёр эргэж нийлсэн.  Би одоо  найман сартай жирэмсэн. Одоо охинтой нь гурвуулаа хамт амьдраад  2 жил болох гэж байна. Хамгийн хэцүү нь өмнөх эхнэр нь байнга гэрт ирж хэрүүл хийгээд байх юм.  Та муу хоёр банзалууд  анхнаасаа намайг хуурсан,  би та нарыг сайн сайхан явуулахгүй, жаргахгүй та нар, үе удмаар чинь хараана гэх юм.

Уг нь гадагшаа яваад эргээд ирэхэд өөр хүнтэй болчихсон байхаар нь би  эргэж холбогдоогүй. Эхнэртэйгээ байхдаа залгахад нь авдаггүй, блоколчихсон  байсан.  Салсан хойно нь л уулздаг болсон.  

Одоо тэр эхнэр нь хүүхэд цэцэрлэгээс нь эсвэл байрны гадаа тоглож байхад нь авчихаад утсыг нь салгачихдаг.  Тэгээд манай хүн том охинтойгоо уулзах гэхээр уулзуулахгүй гээд  хэл амаар дайрч давшилдаг. Хаа нэг таарахаар  намайг янхан бузар эм гээд хэлэх хэлэхгүйгээр доромжлох юм. Ядаж байхад хүүхэд аваад явахаараа элдэв юм яриад охин гайхаад бүдүүн ээж таныг  тийм гээд байна гэж ирж хэлэх юм.  

 

Уг нь 30 гарсан улс хэл амаа амархан ололцож болмоор.  Уулзлаа, ярилцлаа,  үнэхээр ойлголцохгүй юм. Удахгүй төрөх гэж байгаа надад бол асуудалтай л байна.  Яах ёстой вэ?