Аса аварга ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжиж явна
2013/06/21
Өчигдөр Мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга, Асашёорюү Дагвадорж Алтай нутагт хур дагуулан очсон байна. Их аваргын хувьд Алтай нутгийн хүргэн бөгөөд хүргэн хүүгээ хур дагуулан айлчлан ирсэнд Алтайчууд их л хүндэтгэлтэй ханджээ. Тэрбээр Алтай нутагт зүгээр ч нэг очоогүй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийлж, "Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжээрэй" хэмээн уриалахаар очсон байна.
Алтайчууд Их аваргыг Монгол Улсын баатар М.Жанчивийн талбайд хүлээн авчээ. Энэ үеэр Их аварга Асашёорюү Дагвадорж Алтайн залуусын LIKE хөдөлгөөнийг дэмжиж өөрийн гарын хээгээ үлдээжээ.
Дараа нь аймгийн зах болон худалдааны төв, ахуйн үйлчилгээ зэрэг газруудаар орж нутгийн ард иргэдтэй уулзан гар барьж дурсгалын зураг авахуулжээ. Мөн аймгийн төвийн 4 дүгээр багийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж халуун дотно яриа өрнүүлжээ.
Зочин · 2013/06/23
Egel jiriin hun hezeech haana ch uls gurenig udirdaj baigaagui bh chgui...
Зочин · 2013/06/23
Хүүхнүүд нам харгалзахгүй Удвалыг дэмжинээ
Зочин · 2013/06/23
Сонгуулийн сурталчилгааг харахад Элбэгдорж аархсан их мөнгө цацсан байдалтай харин Бат-Эрдэнэ ********ан бардсан байдалтай харин Удвал эгэл жирийн иргэдийн дунд их л даруу санагдлаа Эрчүүд үлгэр ярьсаар эмэгтэй хүн амьдрал ярьсаар Хаан төрийг хатан ухаанаар удирдах цаг ирлээ