Нэр дэвшигчид өнөөдөр мэтгэлцэнэ
2013/06/23
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардын намаас Б.Бат-Эрдэнэ, Ардчилсан намаас Ц.Элбэгдорж, МАХН-аас Н.Удвал нар нэр дэвшин өрсөлдөж буй юм.
Сонгуулийн сурталчилгааны хугацаа өнөөдрийн 24 цагаар дуусгавар болж байгаа бөгөөд нэр дэвшигчид өнөөдөр халз мэтгэлцэхээр болсон. МҮОНТ-ээр 21.45 минутад Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн гарах бөгөөд үзэгчдээс асуулт авч байгаа аж.
Нэр дэвшигчид мэтгэлцээнийхээ үеэр өөрсдийн мөрийн хөтөлбөрийнхөө талаар олон нийтэд танилцуулах юм байна. Үүний дараа үзэгчдийн асуултад хариулт өгнө.
Зочин · 2013/06/24
Удвал авгай орилоод л дайрчих байх да хаха. Бат-Эрдэнэ бол Элбэгээд далаараа тавиулах байх даа хаха
Зочин · 2013/06/24
Хойд эцэгтээ хөөгдсөн тэр жаалд хүүдХоосон үг хэлээд нэмэргүйЯдарсан эмгэнд Эрх чөлөө яриад хэрэггүйЯсыг нь амраах орон байр өгч үзХүнлэг ёсны тухай өгүүлээд хэрэггүйХүйтэн гэрт нь түлээ өгч тус болӨлссөн хэдэн хүүхдэд нь Ардчилал чинь хэрэггүйӨөх тостой хоол, зүсэм талх өгч үзӨвдөж зовсон охинд зөгнөлт яриа тусгүйӨөрийн үр шиг санаж эмийг нь олоод өгТуйлдсан олон түмэндээ хоосон бүү амлаТурсгыг чинь хуулаад жалганд хаяж мэднэБарууны эзэддээ л амласнаа эргэж нэг тунгааБалагт дөрвөн жилийг нуруундаа үүрч бөхийлөөЭлбэгдорж минь чи мөнхийн ус уугаагүйЭрлэгт очих өдрөө хаая бас санаж бай1**3оны.12.01. Очирбатын Дашбалбар