“Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлгийн дараагийн зочноор Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С. Эрдэнэ оролцоно
2013/06/23
Ардчилсан Залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулж буй “Цахим ардчилалц” онлайн хэлэлцүүлэг амжилттай явагдсаар байна. Хэлэлцүүлгийн өмнөх дугааруудад БШУ-ны сайд Л.Гантөмөр, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар оролцож ард иргэдтэй онлайнаар шууд холбогдон сонирхсон асуултанд хариулт өгсөн юм. Иргэдийн оролцоо ч өндөр байсан ба ярилцлага үргэлжлэх нэг цагийн дотор 10,000-11,000 хандалтууд ирж байлаа.
Тэгвэл өнөөдөр гуравдахь удаагийн “Цахим ардчилал” онлайн шууд хэлэлцүүлэгт Хүн ам, Нийгмийн хөгжлийн Сайд С.Эрдэнэ оролцохоор уригдаад байна. Залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлууд болон Төр, засгаас залуучуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хэрэгжүүлж буй бодлого чиглэл , нийгэм дахь ажилгүйдэл, ажилгүйдэлээс үүссэн хүн амын амьжиргааны түвшинд нөлөөлж буй нөлөөлөл, шинэчлэлийн засгийн газрын залуучуудад чиглэсэн бодлого, зорилт гэсэн сэдвийн хүрээнд онлайнаар шууд ярилцан залуусын сонирхсон асуултанд хариулт өгөх юм байна. Ярилцлагт шууд оролцох холбоос http://demyouth.mn/live/