Эмнэлэг зах хоёр зэрэгцээ оршиж болно гэж үү?
2013/06/24
“Нарантуул” худалдааны төв улирал харгалзахгүй түм түжигнэж, бум бужигнаж байдаг олон хөлийн газар. Өдөртөө л гэхэд 30-40 мянган хүн тус захаар үйлчүүлж орж гардаг гэсэн судалгаа бий.
Харин амралтын өдрөөр тэмдэглэлт баярын үеэр энэ тоо өдөртөө 60-70 мянга болж өсдөг байна.
Үүнээс харвал нийслэлийн иргэдийн дийлэнх хувь нь “Нарантуул”-аар үйлчлүүлж байна. Үүн дээр хүч нэмэхээр сүүлийн хэдхэн жилийн дотор “Шөнийн зах”, “Сандэй” худалдааны төвүүд сүндэрлэж, тэр зүгийг зорих олны цуваа улам ч нэмэгдсэн. Эдгээр худалдааны төвийн ойр орчмын бохирдол, хог хаягдал хэрээс хэтэрсэн гэхэд болно. Уут тор, цаас, чихэр жимсний үлдэгдэл хаа сайгүй хөглөрнө. Тэдний дунд шорлог хийж зарах бичил бизнесменүүд ч цөөнгүй.
Хамгийн харамсалтай нь цэвэр орчинд ажиллах ёстой хавдар судлалын үндэсний төв, Халдвартын эмнэлэг нь захынхаа хажууд хаяа нийлэн оршиж байна шүү дээ. Уг нь цөмийн технологи ашигладаг, туяа эмчилгээ хийдэг “ХӨСҮТ”-ийн 500 метрийн эргэн тойронд үйл ажиллагаа эрхэлж болохгүй гэдгийг мэддэг л байлтай. Гэтэл бид бүр хамгийн олон хүн холхидог захаа аваачаад барьчихсаныг юу гэж ойлгох вэ? Нийслэл хотын хот төлөвлөлт хамгийн ядмагхан гэхэд болно.
Зөвхөн үүгээр ч зогсохгүй, тус төвийн эргэн тойронд орон сууцны хороолол сүндэрлэж, эмнэлэг байгаа үгүйд эргэлзмээр болж эхэллээ. Манайхаас өөр эмнэлэг, худалдааны төв, орон сууц гурав нь зэрэгцэж оршдог улс байдаг гэж үү?
Жилээс жилд өвчлөлийн тоо өсч, залуужиж буй хавдрын өвчнийг мэс засал, цацраг туяа, химийн аргаар эмчилдэг. Энэхүү хүнд эмчилгээнд хэрэглэгдэх багаж тоног төхөөрөмж, эмнэлгийн орчин бүхэлдээ дээд зэргээр ариун цэвэр сахисан, дэг журамтай байх ёстой. Харамсалтай нь манай улсад энэ байдал шаардлага хангахгүй түвшинд байна.
Хэн нэгний хариуцлага алдсанаас цацрагийн элемент ойр хавийн оршин суугчдад тархвал тэр үед юу гэж хэлээд сууж байх вэ? Цөмийн технологид суурилсан цацраг туяаны эмчилгээний багажуудаас ердийн амьдралд байх хэмжээнээс давсан цацраг туяа алдагдвал бидэнд маш их хохирол, хор хөнөөл нүүрлэнэ. Учир нь зарим үед тус эмнэлгийн ойр орчимд хийсэн цацрагийн хэмжилтээр хэвийн бус байсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ бол аль хэдийнэ аюулын хаалга нээгдсэнийг гэрчилнэ. Хэзээ мөдгүй тэсэрч дэлбэрэх бөмбөг шиг л аюултай орчинд бидний амьдрал үргэлжилсээр.
Ийнхүү Халдварт өвчин өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед манайд ганцхан байх Халдвартын эмнэлгийн орчин бохир, хог хаягдал нь хяналтгүй шахуу болоод байгаад анхаарч ажиллах цаг хэдийнэ иржээ. Энэ чинь хүн зоны эрүүл мэндийн төлөө үйлчилгээ үзүүлж буй эмнэлэг шүү дээ.
“Нарантуул” захыг нүүлгэх эс нүүлгэх тухай багагүй ярьж, сануулдаг хэдий ч бодитой ажил хийсэн нь үгүй байсаар өнөөг хүрсэн. Арга ч үгүй юм байгаа биз. Ашгаа өгсөн, мөнгөний эх үүсвэр юм чинь. Гэхдээ л нэг биш нийт монголчуудын аминд заналхийлсэн үйлдэл болж байхад хараагүй, сонсоогүй биш л байлтай.
Эсвэл эмнэлгээ шилжүүлж, аюулгүй цэвэр орчинд барих. Эцсийн мөчид бидний эрүүл мэнд л юу юунаас илүү чухал шүү дээ. Яахав мөнгөтэй хэд нь харийг зорьж эмчилгээ хийлгэдэг гэхэд бидний дийлэнхид нь тийм боломж, чадамж байхгүй шүү дээ.
Б.Хорол
news · 2013/07/26
fYJOk8 I really enjoy the article post. Great.
moldova news · 2013/07/11
ps5znh Thank you ever so for you article.Thanks Again. Keep writing.
news · 2013/07/09
r7dE7w Thanks again for the blog article.Thanks Again. Cool.
Зочин · 2013/06/27
chi nuulgechih dee
Зочин · 2013/06/25
zahiig nuulgeh heregtei. hotiin zamiin tugjrel ch gsn siiregjeed shn bolno. 100 ailiig ch gsn nuulgeh heregtei. yr n ene tuwlurliig holduulah heregtei yum bga yum sh de. tgwl hugjild baga ch bolow nemertei, zamiin asuudliig ch bas shiidej boloh baih