Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт амжилттай дууслаа
2013/06/26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг эхэлж оройн 22 цагт санал хураалт хаалааа. Сонгуулийн Ерөнхий хорооноос 22 цаг минутад мэдээлэл хийсэн юм.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн мэдээлснээр “бүх тойргийн хорооны хурлын дүнг албан ёсоор хүлээн авсны дараа дүнг зарлах учир урьдчилсан мэдээг 27-ны өдөр зарлана гэж мэдээлсэн. 19.00 цагийн байдлаар нийт сонгогчдийн 57.73 хувь нь саналаа өгсөн байна. Аймгуудын хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 57.25, нийслэлийн сонгогчдын 58.35, улсын хэмжээнд нийт сонгогчдын 57.73 хувь нь саналаа өгөөд байсан билээ.
Энэ жил сонгуулийн насны 1.856.190 иргэн сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо байгуулагдаж, тэдгээрт төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 15863 албан хаагч сонгуулийн бэлтгэлийг ханган ажиллажээ. Гадаадад байгаа сонгогчдын санал бүхий битүүмжилсэн зургаан хайрцгийг Сонгуулийн ерөнхий хорооны комиссын гишүүд, ажиглагч, хэвлэл мэдээллийхнийг байлцуулан эхний хайрцгийг 18.00 цагт задлан лацыг авч тооллогын комисст тус бүрт нь хүлээлгэж өгсөн. Одоо 22.00 цагт саналын хуудсыг тоолж эхэлжээ.
22 цагаас хойш хилийн чанадад амьдарч байгаа монголчуудын саналыг тоолж эхэлсэн бөгөөд гадаадад 6233 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс 4248 сонгогч саналаа өгсөн юм. Одоо харин хэчнээн сонгогч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нарын төлөө өгөв гэдэг тодорно.