Баянхонгор аймгийн хүнсний захад мөнгөн ус алдагдсантай холбоотойгоор аймгийн цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж хэд хэдэн газраас ихээхэн хэмжээний мөнгөн ус, алт агуулсан шуудайтай чулуу, тэсэрч дэлбэрэх бодис илрүүлсэн билээ.

Тэгвэл эдгээр химийн болон тэсрэх бодисууд яагаад их хэмжээгээр аймгийн төвд байна вэ. Энэ нь тус аймгийн Баян-Овоо суман дахь Цагаан цахирын ордод гар аргаар алт олборлож байгаанинжанартай холбоотой. Баянхонгор аймаг тус орд дахьнинжанарын асуудлыг цэгцэлчихвэл гар аргаар алт олборлогчдыг тойрсон асуудал үндсэндээ намжих боломжтой аж. Цагаан цахирын орд алтны их хэмжээний нөөцтэй. Одоогийн байдлаар уг ордод нинжа нарын 51 нөхөрлөл үүсэн ажиллаж байгаа аж.

Хэдийгээр бичил уурхай эрхлэгчдийг зохицуулсан хууль тог­тоомж баталсан ч дээрх иргэд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна. Гар аргаар ашигт малтмал олборлогчдыг зохицуулсан хуульд чулууны ордыг ашиглаж болно, мөн болохгүй хэмээн заагаагүй. Гэхдээ тэсэрч дэлбэрэх бодисыг бүгдийг нь хориглосон байдаг. Харамсалтай нь Цагаан цахирын орд дээр тэсэлж дэлбэлэх ажил хийж, олборлолт явуулж байгаа аж. Энд ойролцоогоор 300-400 орчим хөлсний ажилчид байдаг байна. Тодруулбал, мөнгө хөрөнгөтэй хүмүүс тус орд руу ордог. Ингэхдээ нэг амыг дор хаяж 40-50 сая төгрөгтэй байж гаргадаг байна. Иймээс хөрөнгөтэй хүмүүс мөнгөө гаргаж, ам гаргаад хүмүүсийг хөлсөлж ажиллуулдаг байна. Хөлсний ажилчид цалин мөнгө багатай, хортой хүнд нөхцөлд ажилладаг аж. Тухайлбал, чулуун ордыг өрөмдөх, тэслэхээс эхлээд нарийн чулуун тоосонцор их босдог. Үүгээр ажилчид амьсгалснаар уушиг нь чулуужих зэргээр эрүүл мэндээрээ хохироход хүрдэг аж.

Өрөмдөж, тэсэлж, бутласан чулууг гарган ирж тээрэмд оруулдаг байна. Тээрмүүдийг мөн л цөөхөн хүн эзэмшдэг бөгөөд нэг шуудай чулууг тээрэмдэх ханш 20 орчим мянган төгрөг аж. Тээрэмдсэн чулууны үлдэгдэл, шлам нь тэндээ үлддэг байна. Уг шламыг иргэд аймгийн төв рүү оруулж ирж мөнгөн усаар угаадаг байна. Мөнгөн усаар ууршуулж алтаа ялгаж авдаг ажиллагаа аймгийн төв дээр бараг гурван жил шахам үргэлжилснийг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Үүний хор уршиг нь Баянхонгор аймгийн нэлээн талбай хордсоноор илэрч байгаа юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд аймгийн төвийн иргэд ямар нөхцөлд амьдарч, ямар хүнс хэрэглэж ирсэн нь эргэлзээтэй байгаа аж. Мөн Японы минамото хэмээх өвчлөл Баянхонгор аймагт нүүрлэж буй тухай эх сурвалж дурьдсан. Уг өвчин нь хүнийг ухаан мэдрэлгүй болгож, үхэлд хүргэдэг тахал билээ

Нөгөө талаас, Цагаан цахирын орд дээр ажиллаж байгаа 300-400 хүн гэртээ харихдаа нэг нэг шуудай чулуу аваад явдаг. Түүнийгээ мөнгөн усаар бариулдаг ажиллагаа гэр оронд нь тархсан байна. Энэ бүхэн нь байдал нэлээн ноцтой болсныг харуулж байна.

Ер нь Баянхонгор аймагт гар аргаар алт олборлолт Цагаан цахираас гадна энд тэнд байсаар байгаа аж. Бүр жирийн малчин хүртэл гэртээ хоёр гурваар нь метал илрүүлэгч хадгалдаг, өглөө хониндоо явж байгаа мэт мотоциклоо унаж гараад оройдоо хэдэн цэн алт олоод ирдэг. Ингэхдээ газрын хөрсийг өнгөц ухаад, наана нь байгаа алтыг түүгээд явчихдаг байна. Харин үүн дээр нь техниктэйнинжанар ирж олборлолт явуулдаг, хамгийн сүүлд ядарсан иргэд ирж түмпэн бариад алт угаах үзэгдэл байсаар байгаа гэнэ.

Ямартай ч цагдаагийн байгуул­лагууд нинжа нарыг тойрсон томоо­хон сүлжээг илрүүлж эхэлсэн бөгөөд цаашид энэ асуудалд онцгой анхаарахыг орон нутгийнхан хүсч байна.

 “NT” © М.МӨНХТУНГАЛАГ