Өчигдөр орой Төрийн ордонд баг зэргийн маргаан дэгджээ. Учир юу гэвэл орой 17 цагийн орчимд  Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд Мэргэжлийн хяналтын газрын дарга асан Г.Баярсайхан дайрч оржээ.

Тэрээр шадар сайдын өрөө шууд дайран орсон бөгөөд тухайн үед Тэрбишдагва өрөөндөө байгаагүй учир байдал намжсан байна. Г.Баярсайхан садйн өрөөнд ороод "Тэрбишдагва хаана байна" хэмээн хашгичин,  түүнчлэн “Д.Тэрбишдагваа би чамайг ална”гэж хашгирч байсан тухай зарим нэг эх сурвалжууд ярьсан юм.

Г.Баярсайханы хувьд тэрээр Тэрбишдагва сайдын хүн гэж яригддаг бөгөөд хотын дарга Бат-Үүл болон шадар сайд хоорондын маргааны улмаас МХГ-ын даргын ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Анх тэрээр ажлаа өөрөө хүлээлгэн өгсөн гэж ярьж байсан ч сүүлд нь бусдын шахалтаар өгсөн гэж ярьж байжээ.

Өнгөрсөн өдрийн энэ хэргийн талаар Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Г.Лхагвасүрэн мэдээлэл өгөхөөс татгалзан “Бид энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй” гэв. Харин Шадар сайд Д.Тэрбишдагва “Болсон явдлыг би мэдээгүй. Эзгүй байсан болохоор ямар ч мэдээлэл алга” гэсэн юм.

Ямартаа ч МХГ-ын дарга асан Баярсайхан бусдыг заналхийсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж зарим эх сурвалж мэдээлжээ.

С.Отгон