“Молекул” хэмээх Б.Батбаярын хүүхдүүдийн ”Талст Маргад”-ын бүх лиценз цуцлагдлаа
2013/06/26
Далай ээжийг цаазын тавцанд гудайлган, олон жилийн турш айдас дагуулж асан Хөвсгөл дэх Бүрэнхааны фосфоритын ордтой холбоотой асуудалд Дээд шүүх түр боловч цэг тавилаа.
1987 оноос эхлэлтэй ч сэтгүүлч Ц.Балдорж болон олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулж намжсан энэ асуудал 2009 онд дахин хөндөгдсөн. Хөвсгөл далайг фосфоритын цагаан тоосонд даруулж ашиг хонжоо олох гэсэн “Талстмаргад” компанийн ашиг сонирхлын эсрэг “Өнөөдөр” сонин болон “Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөн, Хотгойдын Чингүнжавын өлгий нутаг Бүрэнтогтох сумын ард иргэд дөрвөн жил тэмцсэний эцэст ийнхүү ялалт байгууллаа. “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ийн тэргүүн Б.Баярмаа болон Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн иргэн Д.Мягмарчулуун, Ж.Базаррагчаа, О.Даваажав, Т.Даваачулуун нар “Талстмаргад” ХХК-д 2007 оны наймдугаар сарын 14-ний өдөр олгосон 12633Х, 12634Х, 12635Х, 12636Х, 12637Х, 12638Х тоот хайгуулын, мөн 11428А, 3999А тоот ашиглалтын лицензүүдийг хууль бусаар олгосон хэмээн үзэж, 2011 онд Нийслэлийн захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хоёр жил стратегийн өмгөөлөл явуулсан юм. Шүүх хурал 20 орчим удаа хойшилсоор 2013 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр хуралдаж, “Талстмаргад” компанийн ашиглалтын хоёр лицензийг түдгэлзүүлсэн ч хайгуулын зургаан лицензийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. “Хонь бүрэн, чоно цатгалан” гэгчийн үлгэрээр гаргасан анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг нэхэмжлэгчид үл зөвшөөрөн, зургаан сарын турш шат шатны шүүхэд давж заалдсан билээ. Шүүхийн эцсийн шат буюу Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргасны эцэст Дээд шүүх энэ даваа гаригт хуралдаж, Монгол Улсын стратегийн орд Бүрэнхааны фосфоритын ордод “Талстмаргад” компанид ашиглалтын хоёр, хайгуулын зургаан лиценз олгосон нь хууль бус болохыг тогтоож, бүх лицензийг цуцлах шийдвэр гаргалаа. “Талстмаргад” компани энэ шийдвэрийг мэдээж үл зөвшөөрч буй. Энэ компанийг УИХ-ын гишүүн асан “молекул” хэмээх Б.Батбаярын хүүхдүүдийнх гэдгийг бүгд мэднэ. Тэдэнд одоо Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандах нэг боломж үлдсэн. Гэхдээ Ерөнхий шүүгч хэн ч байлаа гэсэн олон жилийн турш улс төрийн хамгаалалтад байж, Монголын ард түмний өмчстратегийн ордыг гэр бүлээрээ эзэмшиж асан “Талстмаргад”-ыг хуулиас гадуур хаацайлах арга байхгүй. Энэ шийдвэр бол хэн нэгний өмч хөрөнгө, эзэмшлийг булаасан явдал огт биш. Харин төр, ард түмэнд стратегийн ордыг нь хуулийн дагуу эргүүлэн өгөх шударга шийдвэр билээ.
news · 2013/07/26
H4HRLk Say, you got a nice post.Much thanks again. Will read on...
buy viagra onli · 2013/07/24
I truly appreciate this article. Cool.
news · 2013/07/12
TFtCj6 Thanks a lot for the blog post.Thanks Again. Really Great.
cool news · 2013/07/09
eQMx1G Very neat blog.Really looking forward to read more. Awesome.
Зочин · 2013/07/04
ardchilsn nam avilgalig set tsohij bnda ushuu ts****aa huuli bus mongo ugaalt huuli bus zulig ustgah heregtei
Зочин · 2013/07/04
hahaha bolj
Зочин · 2013/06/29
odoo l neg yyjim amisgalj ehelj baina yls oron mini shydarga ydird****tai bolj ehelj baina .demjij baigaa snyy
Зочин · 2013/06/29
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМ ДАХЬ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУД ШИГ НОХОЙН ЗАМААР ОРОХООС ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ
Зочин · 2013/06/29
molekul Batbayariin ard Lu. Bold bas baidag yum
Зочин · 2013/06/27
Сайн байна. Арай дэндээд байсан юм. Энэ чигээрээ байвал монгол улс хөгжинө гэж бодож байна шүү.
Зочин · 2013/06/27
za yostoi saihan.ingeed baival songood baihaas yahav
Зочин · 2013/06/27
ene ordiig uhaj zarahgui bol olsoj guila****n bolohgoj bgaa yumshig yum uzeegui ***iin haruud zondoo bhiin maa
Зочин · 2013/06/27
BOLJ DEE MOLEKUL HYYHDYYDEE AWAAD 5 TOLGOI YAWSAN NI DEER BISH YY
Зочин · 2013/06/27
sain ban muu luuvarchidiig