Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн иргэдийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос 1000 нэгжээр урамшуулсан билээ. Тэгвэл энэ үеэр сонгуульдаа оролцож иргэний үүргээ биелүүлсэн хүн бүрт “Өргөө” кино театрынхан 1000 төгрөгөөр кино үзүүлнэ хэмээх мэдээлэл зарим сайтуудаар  цацагдаж байлаа.

Харин “Өргөө” кино театрын менежер энэ мэдээлэд залруулга хийж, дараах мэдээллийг өгсөн байна.

Тэрбээр хэлэхдээ: “Энэхүү мэдээлэл худлаа, үндэслэлгүй мэдээлэл юм. Манай кино театрын зүгээс ийм мэдээлэл албан ёсоор гаргаагүй. Хэн нэгэн манай байгууллагын нэрийг ашиглаж худал мэдээлэл тараасан” хэмээн залруулжээ.  

Б.Хорлоо