Загвар өмсөгч Б.Бадамцэцэгийг бид “Хэцүү анги”-ийн Гэрэлээ гэдгээр нь илүү мэднэ. Дунд сургуулийн сурагчидын амьдрал, хайр сэтгэлийн талаар өгүүлэх эл кино биднийг Солонгос сериалаас холдуулж чадсан билээ.

Тус кинонд даруухан ухаалаг Гэрэлээ охины дүрийг чадамгай амилуулсан мисс Б.Бадамцэцэг “Валентины захидал”, “Нээг хоёрын гурав аа ” кинонд тоглож жүжиглэх авъяасаа баталгаажуулан, үзэгчдэд ч хүлээн зөвшөөрөгдсөн юм.   

Харин мисс бүсгүйг урлагт хөтөлсөн хүн нь түүний хамгийн дотны найз дэлхийн шатрын аварга А.Энхтуул гэнэ. Анх “Хэцүү анги” киноны сонгон шалгаруулалтад найз түүнийг дагуулж очин урлагийн замыг нь нээсэн гэдэг. Харин Б.Бадамцэцэг бага байхдаа найзыгаа хамт шатрын дугуйланд явъя хэмээн хамт хичээллэж байжээ. Түүнээс өдгөө найз  нь тууштай хичээлллэж улсынхаа нэрийг өндөрт өргөн “Дэлхийн шатрын аварга” болсон түүхтэй.

Ийнхүү нэг нэгнээ амжилтад хөтөлсөн найзуудын цаашдын нөхөрлөлд амжилт хүсье.  

Б.Хорлоо