“Увертюра” хамтлагийн дуулсан “Тэнгэрийн хүү” жүжгийн дууг клипжүүлж байна
2013/06/26
Untitled-1000 “Гэгээн муза-2012” наадмын шилдэг бүтээл болох “Тэнгэрийн хүү” жүжгийн дууг “Увертюра” хамтлаг дуулсан билээ. Тус хамтлагийн “Удиртгал” нэртэй анхны цомогт багтсан энэхүү дуу тун удахгүй клиптэй болж үзэгч, сонсогч фенүүдийнхээ сонорыг мялаах гэнэ. Тодруулбал хамтлагийн анхны цомгийн зураг авалт дээр ажилласан “Image fx creative” студийн хамт олон энэхүү дууны клипийг хийж байгаа ажээ. Үүгээр ч зогсохгүй клипний trailer бэлэн босон байна.
Дашрамд дуулгахад уг уран бүтээлийн хөгжмийн зохиолчоор МУУГЗ Т.Сэр-од, шүлгийг Б.Цогнэмэх, дууны найруулгыг “Анир” дуу бичлэгийн студийн захирал хөгжмийн найруулагч тус хамтлагийн продюсер МУСТА Б.Алтанхуяг нар хамтран бүтээжээ. “Увертюра” хамтлагийнхан аливаа уран бүтээлийг дээд зэргийн чанартай бүтээл болгохын тулд сэтгэл зүрхнээсээ уран бүтээлдээ хандаж ажилладаг бөгөөд энэ дууны клипэн дээр мөн нөр их хөдөлмөр зарцуулан ажилласанаа тэд хэлж байсан юм.