ОХУ-ын Улаан-Үүд хотод 2015 оны 08 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн спортын VI наадам амжилттай зохион байгуулагдлаа.

Тус наадамд Монгол Улс, ОХУ, ӨМӨЗО-ны 2200 тамирчин хүүхдүүд спортын 9 төрлөөр өрсөлдлөө. Манай улсын нийслэл, аймаг, дүүргээс шалгарсан өсвөрийн шигшээ багийн 120 гаруй тамирчин хүүхдүүд тус наадамд өрсөлдөж нийт 71 медаль хүртлээ.

Үүнд: 

 

-Жүдо бөх             7 Алт 7 мөнгө 6 хүрэл

-Хөнгөн атлетик     7 Алт 7 мөнгө 7 хүрэл

-Бокс                       2 Алт 1 мөнгө 7 хүрэл

-Хөл бөмбөг            Мөнгөн медаль

-Шатар                    Хүрэл медаль

-Ширээний теннис   3 мөнгө 2 хүрэл

-Чөлөөт бөх            4 Алт 2 мөнгө 7 хүрэл

-Волейбол              Шагналт 4-р байр

-Байт харваа          Шагналт 4-р байр тус тус эзэлсэн байна.

Олон улсын хүүхдийн спортын VI наадамд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар оролцож, наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын баг тамирчдаа төлөөлөн баяр хүргэж үг хэллээ. Тус наадмын үеэр 3 улсын спортын салбарын удирдлагуудын уулзалт болж хүүхдийн спортын VII наадмыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулах талаар санал солилцож 2016 оны 03 дугаар сард Улаанбаатар хотод 3 улсын төлөөлөгч нарын уулзалт зохион байгуулахаар төлөвлөлөө.