Гэр хорооллын иргэд ядуу гэж үү, Н.Алтанхуяг сайд аа
2013/06/27
Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл бага, дунд орлоготой иргэдэд зориулагдаагүй гэнэ. Үүнийг Ерөнхий сайд өөрөө хэлсэн. Тэрбээр гэр хорооллын ядарсан иргэдэд орон сууцны зээл хүрэхгүй байна.
Хашаа байшингаа барьцаанд тавиад хамрагдах гэхээр банк зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр зээлийн журамд урьдчилгаа төлбөрийг 10-30 хувь гэж заасан ч банкууд 30 хувийг л төлөхийг шаардаж байгаа нь хатуу болзол байна гэсэн сэтгүүлчийн асуултад, “Ядуу хүний хувьд орон сууц худалдаж авах боломжгүй шүү дээ. Ганц Монголд ч биш бусад оронд ч ийм жишигтэй. Тэгэхээр хоёр зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, ажил хөдөлмөр эрхэлж ядуурлаасаа салах. Өглөө эрт бос, тааз ширтэж хэвтэх хэрэггүй. Шинэчлэлийн Засгийн газрын орон сууцны зээлийн хөтөлбөр бол хүн амын дийлэнх хэсэг буюу дундаж орлоготой иргэдэд чиглэсэн. Халамж хүлээж суудаг, гутранги, ядуу хүмүүс орон сууц авах боломжгүй байдаг” гэсэн. Мөн “Байрны урьдчилгаа төлбөрийн хувьд өмнө нь ч 30 хүртэл хувийг төлөх ёстой гэх шаардлагыг банкууд тавьж ирсэн. Энэ бол цоо шинэ зүйл биш. Байрны урьдчилгаа төлбөрийн 30 хувийг төлж чадаж байгаа нь ипотекийн зээлд хамрагдаад явж байг гэж бид тооцсон” хэмээсэн. Энэ үгээрээ Ерөнхий сайд хашаа байшинтай хүмүүсийг ядуу гутранги гэж хэлснээс өөрцгүй боллоо. Гэтэл Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт хүн амын 78 хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн статистик мэдээлэл байдаг. Хүн амын ихэнх гэсэн үг. Тэд гэр бүлээрээ ажил хөдөлмөр эрхэлж байгаа ч орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувийг төлөхөд хүндрэлтэй. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа энэ үед иргэд хэрэглээнийхээ зардлыг арай ядан аргацааж байна. Хэдийгээр гэр бүлээрээ ажиллаж байгаа ч хурааж хуримтлуулсан мөнгөгүй л бол юун байрны урьдчилгаа мөнгө өгөхтэй манатай. Тэр тусмаа залуу гэр бүлийнхэн эцэг эхээсээ л дэмжлэг туслалцаа авахгүй бол байрны талаар бодох ч хэрэггүй болж. Аль эсвэл нөгөө авлига гээчийг цэцэглүүлээд цалингаас гадна орлоготой эрхмүүдэд л байрны урьдчилгаа төлбөр бэлэн байдаг биз. Үнэндээ бол дийлэнх Монголчуудын бодит амьдрал урд хормойгоороо хойд хормойгоо арай ядан нөхөж явна шүү дээ. Дээр нь арилжааны банкуудаас өндөр хүүтэй орон сууцны зээл авчихаад хоногийнхоо хоолноос хасан байж, хүүнд нь дарлуулан амьдардаг хэсэг бүлэг хүмүүс байна. Уг нь Засгийн газраас бага дунд орлоготой, ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуу гэр бүлийг дэмжиж найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг гаргасан байлтай. Гэвч хачир дээрээ ийм хүмүүсийг дэмжиж зээлийг гаргаагүй юм байна. Байрны урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүй ядуу хүмүүст зээл зориулагдаагүй, 30 хувиа төлж чадах нь байранд амьдар гэдгийг Ерөнхий сайд шуудхан хэлчихсэн.
Ингэхэд ер нь Засгийн газрын тэргүүний бодлоор ямар хүмүүсийг бага дунд орлоготой гэж хэлдэг юм болоо. Өнөөдөр жирийн нэгэн төрийн албан хаагчийн цалин өрхийн хэрэглээндээ зарцуулахаас гадна сар бүр байрны зээл төлж, дээр нь урьдчилгаа 30 хувийг төлөхөд хүрэлцэх нь бүү хэл хүндрэлтэй баймаар. Харин өдөр шөнөгүй, нойр хоолгүй хувийн байгууллагад ажиллаад 300-500 мянгын цалин авч байгаа иргэд олон бий. Энэ хүмүүсийг халамж хараад гараа хөдөлгөхгүй сууж байна гэж хэлж болох уу. Ингэхэд Ерөнхий сайд энэ үйлдлээрээ өөрийгөө амьдралаас хэт их тасарчихсан тансаг нэгэн гэдгээ харуулж орхилоо. Үнэндээ найман хувийн хүүтэй зээл хэнийг баярлуулав гэвэл олон орон сууц худалдаж аваад түүнийгээ түрээсэлж амьдардаг, эсвэл байрны ченжүүдэд зориулагджээ. Тэдэнд мөнгөгүйн зовлон байхгүй, ёстой л жинхэнэ ажил хийхгүй гар хумхин сууж байхад нь түрээсийн орлого нь аяндаа орж ирдэг. Тэгэхээр хэн нь гар хумхин суудаг болж таарч байна вэ.
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр бага дунд орлоготой иргэдийг байртай болгоно хэмээн өмнөх Засгийн газар иргэдээ хэсэгтээ л баярлуулсан. Гэвч энэ хөтөлбөр хоёр Засаг солигдоход аль ч үгүй болчихсон. Харин одоо найман хувийн хүүтэй зээл гэсэн эрх баригчдын шоунд дахиад л итгэчихсэн баярлаж байна. Яасан ч иргэдээ хуурч ханадаггүй Засгийн газрууд вэ, хууртагдаж ханадаггүй итгэмтгий иргэд юм бэ, бид. Иргэдийн хувьд зай талбай хэтэрхий бага байх нь огтхон ч хамаагүй, бас чанартай чанаргүй нь ч хамаагүй байранд л амьдрах хүсэлтэй. Харин байртай нэг нь улам илүү томсгож, тансаг болгох сонирхолтой. Тэгээд бага хүүтэй орон сууцны зээл гарсан нь иргэдийг тун ч их баярлуулсан. Харамсалтай нь энэ сургаар байрны үнэ тэнгэрт хадчихлаа. Нэг ам.метрийнх нь үнэ хамгийн доод тал нь нэг сая 800 мянга байх жишээтэй. Тэгээд л дээшээгээ явж өгнө дөө. Зай талбай багатай жижигхэн өрөө авахын тулд нэг өрхийн дундаж орлого сая гаруй төгрөг байх ёстой. Ийм хэмжээний орлоготой өрх хэчнээн байгаа бол, Ерөнхий сайд аа. Та судалж үзсэн үү. Ерөнхий сайдын хэлснээр гэр хорооллын иргэд энэхүү зээлд хамрагдаж сайхан амьдарна гэх итгэл алдрах бололтой.
moldavian news · 2013/07/09
kWEBJD Muchos Gracias for your blog article.Really thank you! Much obliged.
Зочин · 2013/06/29
Yag unendee bi ter zeeliig avch chadahgui bna. Ger hoproolold turj ussun tulburuu tuluud surguulia tugssun turuus yu ch hyalailgaj bgaagui uyd l temtsej bolovsrol ezemshgsen. odoo hen buhnii hundeldeg ajil hiideg, minii tsalin 512.000 ehneriinh maani 456.000 terneesee unencheer tatvaraa tuldug, 25%g ni shuu dee! bairnii mungunii 30% tuluh mungu ah duuseesee arai hiij tsugluulaad zeelee avah gesen chine orlogo chine hurehgui bna geed ugsungui.., baritsa**** hurungugui bolohoor bi sariin 10% huutei zeel avdag.., banknii huu ni 4% baidag ch zeeliin shimtgel geed 1% naiziigaa guij banknii ajiltand zuuchluulsan ihenhi turiin alba tusviin bguulgad ajilladag ger bul iim l zovlon edelj bgaa bi tsalingaa avahdaa ooriinhoo mungiig avch bgaagiin hulsund bankand munguu tu****dag.., bi ***niihoo mungiig sar bur tuldug 3 sard neg achuuldag, bi tsahilgaanii tulburuu tsagt ni tuldug, tulj chadaagui hurshuudiinhee buynaar togoo salguulaad erguulj zalguulahdaa ch munguu tuldug.., amidral neg iimerhuu l bna yag unendee
Зочин · 2013/06/28
tegwel zaluu ger bvlvvd yah uu jishee bi nuhurteigee 2uulaa turiin baiguul****t ajilladag getel ene zeeld hamragdah bolomjgvi bolodd bn yaj 30 huwiin uridchilgaa uguhiin ter ih mungiig haanaas olohiin turiin alban haagchiin tsalin hed bilee bairnii vne 1m3 ni hed bgaa bilee
Зочин · 2013/06/28
Юу нь буруу байнаа,өөр яалгах гэсийн,энэнээс өөрөөр яаж дэмжүүлэх гээд байгаан,зүгээр байр бэлгэлэх хэрэгтэй гээд байгаа юу******, нээрээ сонин юу маа манайхан одоо бүүр давраад ******** арчих цаас байхгүй төр хариуцах хэрэгтэй дараа бүүр ******** арчиж өгөх хэрэгтэй гэхийм байна...
Үзэгч · 2013/06/28
Сэтгүүлч нь тэн эг ю******? Эсүүл захиалга юм уу? Угаасаа боломжгүй юм боломжгүй л байдаг. Монголд бага орлоготой, төлбөрийн чадваргүй хүмүүсийг орон сууцжуулах боломж угаасаа байхгүй. Байгаа юмыг байгаагаар нь хэлэхээр бас нэг хэл амны далим болгох юм. Тэр урьдчилгаа алга энээ тэрээ гээд байгаа хүмүүс тэгээд ер нь хэний төлөө амьдарж байгаа болоод ийм юм нэхээд байгаан? Алтанхуяг сайд ямар Бирд, Джинн, Агуу хүчит Хамутаби юм уу? Тэн эг сэтгүүлч. Ийм юмыг дэмжээд байгаа иргэд ч тэ нэг.
Зочин · 2013/06/28
Бичих юмгүй сэтгүүлч нар. Би ерөнхий сайдын үгнээс ганц ч буруу үг олж харсангүй
Зочин · 2013/06/28
Ямар хүмүүс ядуу байна вэ? Залхуу арчаагүй хүмүүс л байдаг
Зочин · 2013/06/28
МАНАЙХАН МӨН Ч ИХ ДАВРАХ ЮМ ДАА. ЖИЛИЙН 16 ХУВИЙН ХҮҮТЭЙ БАЙСНЫГ НЬ * ХУВЬ БОЛГООД ӨГЛӨӨ. ОДОО ТЭГЭЭД ЯАЛГАХ ГЭЭД БАЙГАА ЮМ. АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ АМЬДРАЛДАА АРЧААТАЙ ХҮН Л ОРОН СУУЦТАЙ БОЛНО ШҮҮ ДЭЭ. ЗҮГЭЭР СУУЖ БАЙГААД БАЙРТАЙ БОЛНО ГЭВЭЛ ГОРЬДСОНЫ ГАРЗ. НАСАН ТУРШИЙН АМЬДРАЛЫН БАТАЛГАА БОЛСОН ОРОН СУУЦ БАЙТУГАЙ ЖИРИЙН НЭГ ЦАХИЛГААН БАРАА ДЭЛГҮҮРЭЭС АВАХАД УРЬДЧИЛГАА ТӨЛЖ БАТАЛГАА ӨГДӨГ ШҮҮ. УЧИР НЬ ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙГАА БАНКУУД ЧИНЬ ӨӨРСДӨӨ БАС ДАМПУУРАХГҮЙ БАЙХ ЭРХТЭЙ.
Зочин · 2013/06/28
Yaduu l biz dee Bayan baisan bol ter huseed bgaa bairandaa orchin shdee
Зочин · 2013/06/28
Өглөө эрт бос, тааз ширтэж хэвтэх хэрэггүй. Шинэчлэлийн Засгийн газрын орон сууцны зээлийн хөтөлбөр бол хүн амын дийлэнх хэсэг буюу дундаж орлоготой иргэдэд чиглэсэн. Халамж хүлээж суудаг, гутранги, ядуу хүмүүс орон сууц авах боломжгүй байдаг” гэсэн. Мөн “Байрны урьдчилгаа төлбөрийн хувьд өмнө нь ч 30 хүртэл хувийг төлөх ёстой гэх ********длагыг банкууд тавьж ирсэн. Энэ бол цоо шинэ зүйл биш. Байрны урьдчилгаа төлбөрийн 30 хувийг төлж чадаж байгаа нь ипотекийн зээлд хамрагдаад явж байг гэж бид тооцсон энэ зөв шүү дээ. юу нь буруу байна??? Ядуу байна гэдэг нь өөрсдийнх нь арчаагүй нь тэр.
Зочин · 2013/06/28
угаасаа байрны үнийг хөөрөгдсөн. Дундаж болон дундажаас доогуур нь байранд орох боломжгүй.