Харийн хүнтэй суусан бүсгүй болгон жаргадаггүй
2013/06/27
Сайхан амьдрал, гэрэл гэгээтэй ирээдүйг хүсэн мөрөөдөж хэдхэн удаа уулзаж, сургаар танилцсан залуудаа найдан алс холын Солонгос орныг зорьсон бүсгүйчүүд нэлээдгүй бий.
Гэтэл тэд харь оронд очоод жаргаж сайхан байгаагаасаа илүүтэй бие сэтгэлийн зовлон эдэлж байгаа нь олон.
Монгол охид бүсгүйчүүдийг гадаад эрчүүдтэй гэрлэхэд зуучилж өгдөг хувь хүн байгууллагууд 2008 оны байдлаар л гэхэд нийт 3000 бүсгүйг харийн залууст зуучилсан гэх баримт бий. Эдгээрийн ихэнхи нь Солонгос залуусыг дагасан байдаг. Гэхдээ зуучилсан биш зарсан гэвэл илүү үнэнд ойртох биз. Хэдэн төгрөг өгч тэднийг эхнэр нэрийн дор насаараа хүний гар царай харж амьдрах эмгэнэлт хувь заяа руу түлхдэг.
Ингээд охид бүсгүйчүүдээ энэ эмгэнэлт хувь тавиланг битгий сонгоосой гэсэндээ харийн нутаг Солонгос оронд зовж буй Х бүсгүйн ярианаас сийрүүлэн бичлээ.
Тэрбээр амьдралд дөнгөж хөл тавьсан арван есхөн насандаа гэрэлт ирээдүйг сэтгэлдээ төсөөлөн ирсэн ч өдгөө хадмын хамаг ажлыг хийж нэг ёсондоо “боолчлогдож” байгаа гэнэ. Ядруухан амьдралдаа гундаж явахдаа дөнгөж сурагчийн ширээнээс босоод л харийн залууд итгэн энд ирсэн аж. Бүсгүй өдгөө хоёр хүүгийн ээж болсон ч хадмууддаа хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй, өдөр бүрийг зовлон шаналалаар угтаж бас үдэж сууна.
Хамгийн аймшигтай нь түүний хадам эх гэнэ. Өдөр хоногийг арай гэж өнгөрөөж буй түүнд “Чамайг тэр өмхий Монголоос чинь авчирах гэж зуучилсан хүнд нь 3000 доллар өгсөн. Түүний хариуд чи бидэнд 30 жил зарагдах ёстой” хэмээн хэлж голд нь ортол гомдоожээ. Харийн нутагт зөвхөн өөрөө адлагдаад зогсохгүй нутаг усаа доромжлуулсан бүсгүйн зүрх хэрхэн шархалсан нь ойлгомжтой.
Өөрөө энэ амьдралыг сонгосон учраас хэн нэгэнд гомдож цөхрөлгүй, зөвхөн өөртөө бүхий л бурууг тохох бүсгүй дэндүү өрөвдмөөр. Гэхдээ зуучилсан гэх хүмүүс, зуучлах төв нь үүрэг хүлээхгүйн дээр өшөө цаана нь харьд илгээх охид, бүсгүйчүүдийг бэлтгэсээр л....
Харь нутагт охиноо жаргалтай амьдарч байгаа хэмээн бодох эцэг эхдээ муугаа үзүүлж, тэднийгээ зовоохыг хүсдэггүй гэнэ. Арай гэж харамч нөхөр, харгис хадам эхээсээ нуун барин цуглуулсан хэдэн воноо эцэг, эхдээ л гэж илгээнэ. Угаас охин үр төрсөн гэртээ юм зөөдөг нь гэм биш зан гэдэг. Харийн нутагт дарлагдаж байгаа ч бүсгүй үрийнх нь сэтгэлд эцэг, эх, эх нутаг нь хэмжээлшгүй орон зайг эзлэн буй нь бахархмаар басхүү зүрх шимшрэм байна.
Ийнхүү харь нутагт шаналан байгаа бүсгүйд төрсөн хоёр үр нь л амьдралын утга учир, гэрэл гэгээ нь болж байна. Бүсгүй хүүдүүдээ хөвгүүд байсанд хязгаарүй их баярласан хэмээн нулимс дуслуулан дурсчээ. Учир нь охин байсан бол өөрийнх нь амьдралыг давтаж, хүний боол болох байсан. Харин хөвгүүд минь том болоод ээжээ асарна, хамгаална гэсэн сэтгэлээр жигүүрлэж энэ амьдралаа туулж явна.
Энэ мэтчилэн харийг зорьсон бүсгүйчүүд минь дэндүү хатуу амьдралыг эдэлж, эх орноо эцэг эхээ хүсэн санаад ч ирж чадахгүй зүрхэндээ гомдол цөхрөлөө тээн, нулимсаа эгшээн амьдарч байна. Зөвхөн Х бүсгүйн амьдралыг энэ удаад сөхсөн ч түүний цаана хичнээн бүсгүй тарчилж байгаа нь тодорхойгүй байна.
Хамгийн сүүлийн тоо баримтаас үзвэл, Солонгос залуустай гэрлэсэн Монгол бүсгүйчүүдийн тоо 4000 хол давсан нь гэсэн тоо бүртгэгджээ. Тэгвэл эдгээр охид бүсгүйчүүдийн хэдэн хувь нь жаргалтай амьдарч хэдэн хувь нь зовлонгийн мананд төөрч яваа бол? Ямар ч л байсан хайр сэтгэлээрээ нийлж, халамжлуулж суугаа нь гарын таван хуруунд багтах дайны цөөн байгаа бизээ.
Б.Хорлоо
ポリス 時計 · 2014/05/25
Wonderful site youve gotten there.|ポリス 時計 http://www.worldcl***learning.org
Зочин · 2013/07/18
Mongol erchuudiig yaaj goyo Bolgoh ve? Solongos erchuudiig hamgiin ***** ni hurtel Ehner huuhdee tejeeh uuregtei gedgee meddeg. Manai erchuud jaakhan sonin. Mongol erchuudiig uhaantai bolgohiin tuld yamaar ch yum dee. Erchuud ta nar Geriin sain ezen, sain aavuud bai l daa. Ta nariig arhia uugaad yavaad uguuhuur uls oron chini ezguireed, ohid busguichuul chini gansraad baina. Argaan barahdaa l uuriiguu ch Bolov zolioslood Ger beldee ch Bolov tuslah gesen baihdaa. Hund hairluulj anhaaruulj uzehsen gej godson baihdaa.
news · 2013/07/08
1yZ*qM I truly appreciate this blog post.Really thank you! Want more.
Зочин · 2013/07/05
Amar khyalbar amidraliig songosonoos boljee l gej khelmeer bn mongoldoo tseberlegch khiigeed amidarsan n khamaagvi deer
Зочин · 2013/07/01
Hetsuu ch yumaadaa amidral ni yaduu bolohoor mungunuus bolj gerlesen humuus ni l zovj bhiimdaa. ali hari huntei jargaj bgaa humuusiig helehev,er ni haana yamar ajil mergejiltei hend ch muugaa haruulahgui tsoglog ajil mergejiltei humuus bol harin ch saihan amidarch bgaa tiim bolohoor mungunuus bolj er gerlej bolohgui ee ohiduud mini...erchuud maani ch gesen sain hani bolnoo gej dandaa l sain yum bodmoor bhiimdaa...
MGL · 2013/06/29
Mongold hari orond durlagsad olon baina. Mongol ornoo eruul nudeer harj mongol erchuudee zuvuur uuchilj chaddag huuhnuudedl jinhene hatan uhaan baidag. Mongol yos surtahuun gej baidag ym shuu, tiishee yvahdaa chi jargal l bodoo biz dee, yum gedeg chini hoyr taltai baidag ym.
Зочин · 2013/06/29
ХОХЬ ЧИНЬ ШУНАЛДАА БОЛЖ ТЭГЭЖ БАЙГАА ЮМ ОДОО 1000 ХАРАМСААД ЯАХ ВЭ ЛОЛ
Зочин · 2013/06/29
herwee mongol zaluuchuudad bolomj baisan bol jaj hariin huuhnuudtei gerlej baih bol daanch ta nariig toohgui jumdaa ajilgui zawhai hirtei amia bodson mungund shunaltai
Зочин · 2013/06/28
Hujaa elbrdorjiipn turiin bodloggo mongo huuhnuudee haihrahgui hebeeeree bgaad bggaa.mongoliin gazsr nytsgaas solongosyydad zarchihsan,huuhnuudee zarah yu ch bisdh bailgui.ezengui turiin emegnel...
Зочин · 2013/06/28
Ene humuus aimaar heleh Yumaa buzaad l ochloo gehed ad boloh Yum bna l dee
монгол · 2013/06/28
золбин гөлөг, япон цэргийн дэвсгэр, **********ы ********нүүдийн дэвсгэр болчоод жаргаж байна гэж битгий худлаа ******аад бай. эх ороноосоо урвагчид
Зочин · 2013/06/28
Busgui bolgon n ch yu ymbe hun gej uzeegui hayad ywsan mongol zaluugiin uldeesen ter zowlong martuulsan ter hunteigee bi ***n l amidraal bolool bna
Зочин · 2013/06/28
Ёооё нээрээ Монгол хүн болж төрчөөд Солонгос хүнтэй, гадны хүнтэй суугаад явчдаг. Тийм хүмүүст Монголын заяа гомдож байгаа юм шиг санагддаг, бас тэдэнд хэзээ ч эргээд Монгол орондоо хүн болж төрөх эрх байхгүй. Зайл зайл, тэр гадныхан сайхан санагдаад, Монгол эрчүүдээс, Монгол нутгаасаа холдож байгаа бол тэр чигээрээ тэндээ уусвал таарна. Миний Монголд битгий тийм холилдсон бохир цус чирж ирээрэй. Харийн нутагт дур мэдэж оччихоод битгий миний Монголын нэр сүрийг битгий тэгж гутааж, доромжлох боломж олгоод бай, нэг мөсөн тэр солонгосынхоо иргэн болохгүй яагаав. Зуучлуулдаг хүн байгаа болохоор л зуучилдаг үйлчилгээ байгаад байг******дээ, хохино л гэхээс яахийн.
Зочин · 2013/06/28
buruu bodoj buruu alham hiisen ni tednii buruu. humuuus bid enneees iluu zuilsiig aldah ue gardag shu dee.gehde l heterhii orowdoltei bn. ene yawdliig taslan zogsooh ch arga bhq. hun medeej bi muuhai amidray bi zowoy gj garahgu. genen zandaa bolj ***n amidral tend l bga gj anduursan aldsan negnee setgeleern yadaj dem uzuulie. edgeer bichlegiig ter humuus uzjil bga. bur baiinga uzne. ted aldsan ghdee nadad gem hiigeguii. hun uhaarna. hiij uzeegeui tsagtaa hench heze h yu ****iig medehgui
Joy · 2013/06/28
*** daxij iim yum bitgii bichee bvr xamag uur xvrchlee nvdend xaragdaad bxiin ineed ch xvrex shig oorsdoo sain duraaraa xvnii bool bolchood ter solongos kinod itgexee boliul taarna xaxaxa
Joy · 2013/06/28
xoxi chineee yamar xvcheer tend awaachsan bish amar xyalbar amidral xaij albataim shig tiishee yawchaad.... ene chin bvr bvx nasaaraa biye vnelxeer yawj bgaa l gesen vg shd iim ***** yumnuudiig vxsend ne orowddiin oorsdiix ne xiisen songolt shd **** ****
Зочин · 2013/06/28
jargah neg n jargana jargahgui neg n jargahgui
Зочин · 2013/06/28
yu dutsan gj hariin hvntei suudag bn aa. bs ooriinh ni buruu bj l bn gehdee solongoschuud bol omhii sanaatai . 1 solongos 5 *****giin sanaatai tentsfeg gsn bs l vnenii ortoi l vg shde gj
Зочин · 2013/06/28
za hudalaa **** deer ueiin yumaa dahin dahin bicheed mal setguulch
Зочин · 2013/06/28
****2 p****