Н.Удвал сайдаа, сайдын хувьд шийдэж чаддаггүй юм бол, ээж хүний хувиар бяцхан сэтгэл гаргаач!
2013/06/28
Н.Удвал сайдаа, танд дуулгах үг байна. Эхчүүдээ дээдэлдэг таны гэгээн үйлс бадартугай. Энэхүү зовлонт Монгол ижийд өөдтэй хариу өгнө гэдэгт итгэж байна.
Мөнхбаатарын Ариунтунгалаг одоо 14 настай. Тэр сүүлийн таван жил хэвтэрт байгаа. 2008 оны 5 сарын 8-ны өдөр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт 9 настай М.Ариунтунгалаг охин олгойн хагалгаанд оржээ. Хагалгааг Мэс заслын тасгийн эмч Батхүүгийн Отгонбаяр хийжээ. Тухайн өдөр сувилагчийн баяр тохиосон учир Отгонбаяр эмч халамцуухан хагалгаанд орсон байна. Эндээс л энэ зовлонт охины эмэгнэлт хувь заяа эхэлжээ. Эмнэлэгт дөрөв хоноод гэртээ гарсаны маргааш оройноос л энэ бүхэн эхэлсэн байна. Оёо нь цэвэрхэн сайхан эдгэж байх тэр үед охины бие гэнэт муудаж эргэн эмнэлэгт очжээ. Үзүүлтэл оёог нь задлан гуурс хийгээд 20 граммын тариураар шар өнгөтэй тариа шахаад байжээ. Ингэсээр хүүхдийн бие улам дордож эх охин хоёр Улаанбаатар руу ЭНЭШТ-д ирсэн байна. Эх нялхасын эмч нар тосч аван дахин хагалгаанд оруултал олгойг дутуу оёж охины хэвлийн хөндийд түүнийг өтгөн шингэн холилдсон байжээ. Үүнээс л болж М.Ариунтунгалаг охин таван удаа хагалгаанд орсон боловч хөл дээрээ босч чадсангүй өнөөг хүрчээ. Энэ хугацаанд охины ээж О.Даваасүрэнд яваагүй газар, уулзаагүй хүн ховор юм байна. Эрхэм сайд хатагтай Н.Удвал тантай ч гэсэн уулзаж байсан гэнэ.
ЭМЯ-ны үүдэнд сахиж зогсож байгаад тантай уулзаж, охиныхоо тухай бүхий л асуудлыг хэлээд, одоо Солонгос улс руу эмчилгээнд явах шаардлагатай болчихлоо. 50 сая төгрөг хэрэгтэй байна, эмчилгээний зардалд яамнаас тусламж авч болдог гэнэ гэж учирлахад нь та “Өргөдлөө бичиг хэрэг дээр өгчих. Ийм тохиолдолд 5 сая төгрөг олгодог” гэж хариулсан байна. Гэвч 4 сарын 1-ний өдөр өгсөн өргөдлийн хариу даруй 45 хоногийн дараа буюу 5 сарын 15-ны өдөр гарсан боловч, эзэндээ ирэхгүй байсаар 6 сарын 20 өдөр болжээ. Ингэж төөрч будилж, танай ажилтны ширээн дээр хэвтэж байсан албан бичгийн хариуг танай Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга Д.Мөнхбат мутарласан байна. Уг бичигт “Монгол улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг “Журам батлах тухай” Монгол улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор зохицуулдаг. Уг тогтоолын дагуу Эрүүл мэндийн сайдын 2011 оны 107 тоот тушаалаар “Гадаад улсад эмчлүүлэх өвчний жагсаалт”, эмнэлгийн дүгнэлт гаргах журмыг батлуулан ажиллаж байна. Таны өргөдөлдөө дурдсан өвчний онош нь уг жагсаалтад байхгүй болно” гэсэн хариуг өгчээ.
Монголд эмчлэх ямар ч боломжгүй гэчихээд гадаад улсад эмчлүүлэх өвчний жагсаалтанд байхгүй гэдгийн учрыг олохгүй л байна даа, сайд минь. Өвчин зовлондоо зүдэрсэн, шаналсан охиноо тэргэнцэр дээр суулгаад түрж яваа жирийн нэгэн Монгол эхэд одоо дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч л болоод байгаа аж. Ерөнхийлөгчтэй хүртэл уулзах хүсэлт тавьсан гэх энэ эмэгтэй өнөөдөр хаашаа хандахаа мэдэхээ байжээ. Бүгд ямар нэгэн шалтаг хэлж хаалгаа хаагаад байхад өөр хаачих ч билээ.
Гэхдээ бас сайхан сэтгэлтэй, сайн санаатай хүмүүс тусалжээ. МУГЖ Ж.Алтанцэцэг өөрийн Pro sound студийн дуучдаа цуглуулан нэгэн оройны тоглолтыг энэхүү зовлонт охинд зориулсан байна. Энэхүү тоглолтонд яруу найрагчдад ч бас оролцжээ. Дээрээс нь Дорноговь аймгийн төвд байдаг хашаа байшингаа зарж эмчилгээний зардлаа цуглуулж байгаа хэдий ч охины эмчилгээ даах биеийн байдал улам доройтсоор байгаа юм байна.
Охинд хагалгаа хийсэн Б.Отгонбаяр эмчийг Дорноговь аймгийн сум дундын шүүх 2 сая 190 мянгаар торгоод л өнгөрөөжээ. 50 сая төгрөг хэрэгтэй байхад 2 сая төгрөг хэдий хэрийн зардал болох вэ. Б.Отгонбаяр эмч эхлээд миний буруу ахыгаа уучлаарай гэж байсан бол одоо миний буруу бишээ гээд пээдийж байдаг. Шударга л байя даа гээд уриалдаг Монгол улсын Ерөнхийлөгчид ч гэсэн энэ хамаатай байх гэж бодож байна.
Ариунтунгалаг охины мөрөөдөл нь “Хүүхдийг алдаатай эмчилдэггүй эмч болмоор байна” гэж хэлэх нь элэг эмтэрмээр. Хагалгаа хийх болгонд сэмж, нарийн гэдэс хоёрыг нь тайрдаг байна. Одоо охины ээжийн хэлж байгаагаар бол охин бараг сэмжгүй болжээ. Охин 5 удаа хагалгаанд орсон бөгөөд нэг удаагийн хагалгаанд 40 см гэдэс тайрсан гэсэн бичгийг одоо ээж нь цүнхлээд явж байна. Дэгэж дэрвэж, үеийн охидтойгоо дээс, чиртаа тоглох насан дээрээ энэ охин сургууль соёлгүй, эрүүл мэндгүй азгүй нэгэн болон хувирчээ. Хувь хүмүүс албан байгууллага гээд олон л хүн тусалж байгаад ээжийн сэтгэл баяртай байгаа боловч хором мөч бүхэнд бие нь доройтон сульдаж байгаа охиноо хараад өөрийнхөө азгүй хувь заяанд л гомдож уйлдаг гэж эхийн хоолой сааралтана. Охин зүгээр ч бас орондоо хэвтэхийг хүссэнгүй өөрийгөө аврахын тулд шорлог нь чихэр хийж нэг ширхэгийг мянган төгрөгөөр заруулдаг гэнэ. Шорлог нь чихэртээ улайрч шөнийн 23 цаг хүртэл хийгээд ухаан алдаж унан ээжийгээ мөн л айлгасан байна.
Амьдралд ийм их хайртай байгаа энэ зовлонт охинд сайдаа та туслаач. Тэр айхтар тогтоол шийвдэрээ нэг эргэж хараач. Өнгөрсөн сарын гаруйн хугацаанд сонгууль гээд та завгүй л байсан байх. Гэхдээ одоо сонгууль дууссан. Харин наадам дөхөж байна. Энэ охин наадмын наана Солонгос улсыг зорих ёстой юм байна, сайд аа! Та сайдын хувиар шийдвэр гаргаж болохгүй байгаа бол ядаж Монгол эх хүний хувьд энэ зовлонт охинд туслана уу!
Б.Биндэръяа
cool news · 2013/07/08
zFsFqc Appreciate you ***ring, great article post. Keep writing.
Зочин · 2013/06/30
ҮХСЭНИЙ ЧИНЛ ХАТАН УХААНТАЙ САЙД ,ЕРӨНХИЙЛӨГЧ ВЭ ИЙМ НЯЛХ АМЬТАНЫ АМЬ, БИЕЭЭР ТОГОЖ БАЙХАД СОЛИОРООД ЯВАХ ЮМ
Зочин · 2013/06/30
ерөнхийлөгч энэ тэр болно гэж солиорч байхын оронд энэ охинд тусалмаар юм даа энэ авгайд тийм сэтгэл байхгүй л дээ, энийг ингэж явахад тэр эмнэлэгийн хэдэн эмч нар нь ****** инээд хүрээд энийг хэн сонгодог юм яриад сууж байгаа байлгүй тэгээд ч энэ хэдэн эмч нараа цэгцэнд нь оруулахгүй бол өөрийг чинь сайд,ерөнхийлөгч гээд хөөрч явахад ард нь олон хүний хүүхдийн амиар тоглоод сууж байнаа яах гэж ер сайд, их хурлын гишүүн болсон юм ЕР НЬ ЭНИЙГ ЯМАР ТЭНЭГҮҮД СОНГОДОГ БАЙНААА. СОНГОСОН АМЬТАД ӨӨРСДӨНДӨӨ ГОМДОХООС ЯАХАВ
Зочин · 2013/06/30
Ñàéäàà òóñëààðàé Òýð ÿìàð õàðèóöëàã¿é ýì÷ âý? õàéðàí ñàéõàí îõèíûã
Зочин · 2013/06/29
uka tuslahgui ee yag
Зочин · 2013/06/29
enhbayar gej uvchilsuur baital naad ulsiin ajil hetsvvdlee bitgii ulturiin naimaa hiildee chadahgvi bol ajilaa ugulduu hiij chadh hvn ni hiil dee
Наран · 2013/06/29
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга удирдлагууд, ЭМГ гэж байдаг биз дээ яагаад хариуц********гүй, ёсгүй зүйгүй хандсан эмчдээ одоо хүртэл хариуц******** тооцож чадахгүй өөгшүүлээд байгаа.Аймгийнх нь Засаг дарга, түүний ******гын газар, эрүүл мэнд хариуцсан түшмэлүүд гэж байдаг биз дээ юу хийгээд төдий болтол юу мэдэхгүй жаахан охин, амьдрал нь ядуу хүмүүсийг явуулаад байдаг юм бэ.шударга төр нь хаачсан юм бэ.Нэгдсэн эмнэлгийнх нь дарга Алтанцэцэг юу хийдэг, яаж эмнэлгийн эмч, сувилагч, асрагч нараа удирдан зохион байгуулж байдаг юм.эмч нараа мэргэжлийн ур чадваргүй ажлаас нь халж хариуц******** тооцож, эмчилж чадахгүй байгаа юм бол зардал мөнгий нь өгч эмчилж чаддаг газар нь явуулахад туслаач.Отгонбаяр гэж эмч нь одоо ажлаа хийж л байгаа юм уу.Хичнээн хүнийг буруу эмчилж байгаа бол аймаар юм.ЭМЯ-ны сайд нь байдаг бол Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн удирд********, эмч нарт арга хэмжээ авч бяцхан охинд туслаач. ялангуяа Отгонбаяр гэдэг тэр эмч нь
Зочин · 2013/06/29
HATAN UHAANTAI SAID MINI TA UURIIGEE MANDUHAI UULEN EHUUDTEI ENE ZEREGTCUULZ surtchilaad baisan yasan be ta eh hun munuu tanid emegtei hunii emch hunii emzegleh setgel bainuu esvel ner tur undur alban tu****l heregtei ju tcaana chini MONGOLIIN olon urs ta nariin buruugaas zov ***nlaz baihad arga hemzee avaachee songuuli duussan ylagdal huuleelee saidaa oligtoi hiiz chadahgui bol chaddagt ni uguud gertee suu hudalch avgai mini
Зочин · 2013/06/29
HATAN UHAANTAI SAID MINI TA UURIIGEE MANDUHAI UULEN EHUUDTEI ENE ZEREGTCUULZ surtchilaad baisan yasan be ta eh hun munuu tanid emegtei hunii emch hunii emzegleh setgel bainuu esvel ner tur undur alban tu****l heregtei ju tcaana chini MONGOLIIN olon urs ta nariin buruugaas zov ***nlaz baihad arga hemzee avaachee songuuli duussan ylagdal huuleelee saidaa oligtoi hiiz chadahgui bol chaddagt ni uguud gertee suu hudalch avgai mini
Зочин · 2013/06/29
saida hij chadahgvi bga hvn yun eronhiilegch we ene ohind tusalwal udwal tanid neg nas nemegdeh baihda
Зочин · 2013/06/29
Хувхай хар удвалаа ажилаа хийгээч эсвэл зайлаад өгг
Зочин · 2013/06/29
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМ ДАХЬ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУД ШИГ НОХОЙН ЗАМААР ОРОХООС ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ
Зочин · 2013/06/29
udvaliig EMY said bolsnoos hoish ih iim uvchin garaj bna sh dee Udvalaa ajlaa sain hiigeechee
хэт даврагч · 2013/06/29
энхбаярыг хамга******** яамны сайд сонгуульд зүтгээд охиний чинь өтгөн шингэнтэй зууралдах завгүй байгаа байхаа дээр нь ядагдцан бүүр ч туслахгүй байх тун харамсалтай байна хурдан хөл дээрээ босоорой