Наадамд түрүүлээгүй бөхөд аварга цол олгохгүй байхаар болжээ
2013/06/28
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, “Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.
Харин хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах үед гишүүн Р.Гончигдорж Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд нэмж оруулах санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.
Тэрбээр хуулийн төслийн талаар хийсэн танилцуулгадаа эдүгээ үндэсний бөхийн хөгжил өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн их болж байгааг дурдаад улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын даян аварга цол олгох, түүнчлэн улсын баяр наадамд найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд арслан цол олгох, улсын далай аварга цолыг хасахаар тусгаснаа танилцуулав. Мөн хуулийн төсөлд арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн тохиолдолд аварга цол олгохоор тусгасан заалтыг хэлэлцүүлгийн шатанд засах боломжтой гэдгээ хэлсэн юм.
Төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан гишүүн М.Энхболд, Д.Эрдэнэбат, Д.Батцогт нар асуулт асууж тодруулав. Төсөл санаачлагч гишүүн Р.Гончигдорж асуултад хариулахдаа, энэ хуулийн төсөл нь цөөн хэдэн хүнд зориулагдаагүй, харин залуу бөхчүүд, шинээр аварга, арслан цол хүртээд байгаа бөхчүүдэд цолоо ахиулах эрмэлзэл төрүүлэх, урам дэм өгөх, улмаар бөхийн найрааг арилгах ач холбогдолтой гэж үзэж буйгаа хэллээ. Мөн төсөл санаачлагчийн нэг гишүүн Б.Болор төсөлд далай аварга цолыг хасахаар тусгасан. Нөгөө талаар наадамд түрүүлээгүй бол аварга цол олгохгүй гэж ойлгож болно. Иймээс хэлэлцүүлгийн шатанд энэ талаар анхаарч засах зүйл бий. Харин наадамд найм давж гурван удаа үзүүрлэнэ гэдэг бол асар их хүч, хөдөлмөр, нөгөө талаар ховор тохиолдол гэдгийг хэлсэн юм.
news · 2013/07/26
6H80pE Awesome blog post. Want more.
buy cialis onli · 2013/07/25
I value the blog post.Thanks Again. Great.
buy viagra onli · 2013/07/24
Great, thanks for ***ring this blog post.Really thank you!
moldova news · 2013/07/13
A5D0e2 Looking forward to reading more. Great blog post.Really looking forward to read more. Much obliged.
cool news · 2013/07/08
Q**yjZ I really enjoy the post.Really looking forward to read more. Really Great.
Зочин · 2013/07/05
монгол бөхийн түүхэн уламжлал эвдэгдэх есгүй.түрүүлсэн хүнл аварга болохгүй бол монгол бөхиийн тэр сайхан ес өв уламжлал үгүй болно.ганц нэг хүнд зориуулж дахин давтагдахгүй өв уламжилалаараа битгий оролдоочээ Гончигдоржоо.
Зочин · 2013/07/05
монгол бөхийн түүхэн уламжлал эвдэгдэх есгүй.түрүүлсэн хүнл аварга болохгүй бол монгол бөхиийн тэр сайхан ес өв уламжлал үгүй болно.ганц нэг хүнд зориуулж дахин давтагдахгүй өв уламжилалаараа битгий оролдоочээ Гончигдоржоо.
Зочин · 2013/07/01
дэмжиж байна.
Зочин · 2013/06/30
Dalai awraga tsoliig hasahaar odoo tegeed SUHBAT awraga maani yamar awraga boloh weeeebusad awraguudiin tsol chimeg neg ***taar buuh uu ain balai yum hiij bh yumaa oor ajilaa hiigeecheee tsaana chini oor heregtei ****rd****tai hiih yum olon bna maluudaa
Зочин · 2013/06/29
eag zuv